| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00102/И |
| Дугаар | 157/ШШ2024/00135 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2024/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух, ......... регистрийн дугаартай Б овогт З-ын Л-ийн “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч З.**************э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.**************э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймаг Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 15 хүртэл цэргийн алба хаасан надад хөдөлмөрийн дэвтэр баримтын зөрчилтэй байгаа тул тэтгэвэрт орж чадахгүй байна. Иймд миний 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25 хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймаг Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
... Би 1979 оноос Хэнтий аймгийн Галшар суманд 8 дугаар анги төгсөөд малчнаар ажилласан. Тэгээд 1981-1984 онуудад цэргийн алба Зүүнбаян суманд хаасан. Цэргээс халагдаж ирээд 1984 оны 08 дугаар сараас 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан. ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.**************э нь 1979 оны 06 дугаар сараас 1981 оны 06 дугаар сарыг хүртэл, 1984 оны 08 дугаар сараас 1993 оны 07 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, энэхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” гэж тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрүүд архивд авагдаагүй, хөдөлмөрийн дэвтэр устсан гэх шалтгаанаар дээрх жилүүдэд ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
Хүсэлт гаргагч нь 1979 оны 06 дугаар сараас 1981 оны 06 дугаар сарыг хүртэл, 1984 оны 08 дугаар сараас 1993 оны 07 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэнтий аймгийн Архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаартай “З/Н/.**************э /Э************/-ийн Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр” тодорхойлолт (хх-ийн 6-7 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 93 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “в.Зоригтын **************э /мөн бригадад хоньчноор/” гэж, (хх-ийн 8 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаартай “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтад “Д.**************э – 15 хоног” гэж, (хх-ийн 9-10 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтад “З.**************э – 15 хоног” гэж тус тус тэмдэглэжээ. (хх-ийн 11-12 хуу),
- Гэрч А.********ын “З.**************э нь Галшар суманд сургуульд сурч байгаад Жаргалант бригадад ээжийнхээ хамт мал маллаж байгаад, 1981 онд цэрэгт явж, 1984 онд цэргээс халагдаж ирээд нутагтаа ирж дахин Буянт-Оргил нэгдлийн Жаргалант бригадад малчнаар 1993 он хүртэл ажиллаж байсан ” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 хуу),
- Гэрч Н.***********ын “З.**************э нь Галшар сумын 8 жилийн сургуулийг төгсөж Жаргалант бригадад ээжтэйгээ мал дээр гарч мал маллаж байгаад, 1981 онд цэрэгт яваад, 1984 онд цэргээс халагдаж ирээд дахин Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалат бригадад Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 26 хуу),
- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 06/1101 дугаартай “Зоригтын **************э БХЯ-ны сайдын 1981.06.09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Хэнтий аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.05.28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984.08.15-ны өдөр 437082 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх лавлагаа (хх-ийн 30 хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.
Иймд хүсэлт гаргагчийг 1979 оны 06 дугаар сараас 1981 оны 06 дугаар сарыг хүртэл, 1984 оны 08 дугаар сараас 1993 оны 07 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар З.**************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР