| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00103/И |
| Дугаар | 157/ШШ2024/00136 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2024/00136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн.... сумын ... багт оршин суух, ... регистрийн дугаартай Г овогт Ц-ийн *******************гийн “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Ц.******************* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******************* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант бригадад худгийн моторчноор томилогдон ажиллаж байгаад 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдөөд 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Галшар сумын Жаргалант бригадад малчнаар томилогдон одоог хүртэл энэ бригаддаа малчнаар байгаа. Иймд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Галшар сумын Жаргалант бригадын худгийн моторчноор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******************* нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1987 оны 08 дугаар 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худгийн моторчиноор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, энэхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” гэж тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1987 оны 08 дугаар 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худгийн моторчноор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08/133 дугаартай “Ц.*******************гийн Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1991-1992 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр” тодорхойлолт (хх-ийн 31 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “Жаргалант бригадын Омгорын гүн өрмийн худгийн моторчноор Цэрэндаш овогтой *******************г 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн томилсугай” гэж, (хх-ийн 32 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил ерөнхий хорооны даргын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалд “... гүн өрминий худгийн моторчин Цэрэндаш овогтой ******************* нарыг 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж тус тус тэмдэглэжээ. (хх-ийн 33 хуу),
- Хэнтий аймгийн холбооны газраас 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ц.*******************д олгосон 150746 хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-8 хуу),
- Гэрч А.*************ын “Ц.******************* нь цэргийн албанаас 1985 онд халагдаж ирээд Хэнтий аймгийн Галшар сумын холбоонд гол шугамын монтёроор ажиллаж байгаад 1987 онд Жаргалант бригадад худгийн моторчиноор 1992 он буюу хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан. ... Моторчин хийж байгаад малчин хийж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 хуу),
- Гэрч Д.***************ийн “Ц.******************* нь 1985 онд цэргээс халагдаж ирээд Хэнтий аймгийн Галшар сумын холбоонд гол шугамын монтёроор 1987 он хүртэл ажиллаж байгаад Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант бригадад худгийн моторчиноор 1991 он хүртэл ажиллаж байсан. ... 1991 оноос хойш багтаа малчнаар одоог хүртэл ажиллаж байна” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29 хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.
Иймд хүсэлт гаргагчийг Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1987 оны 08 дугаар 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл моторчноор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.*******************гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР