Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2024/00137

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “С******* банк бус санхүүгийн байгууллага (цаашид ББСБ гэх)” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.**************, Х.************** нарт холбогдох “16,841,514 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М.**************, X.************** нар нь "С*******" ББСБ-тай 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 3171503000416 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн Орон сууцны зээлийг сарын 3.5%-н хүүтэй, 1%-ийн шимтгэлтэй 12 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлийн гэрээний дагуу 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийг зээлдэгчийн Hipay wallet дансанд олгож, түүний хүсэлтийн дагуу 150,000 /Нэг зуун тавин мянган/ төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутгаж үлдэгдэл 14,850,000 /Арван дөрвөн сая найман зуун тавин мянган/ төгрөгийг харилцагчид олгосон. Зээлдэгч нь ЗГ/1503000416 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт төлбөр төлөгдөөгүй байна.

Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч "С*******" ББСБ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 13,711,831 /Арван гурван сая долоон зуун арван нэгэн мянга найман зуун гучин нэгэн/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,061,867 /Гурван сая жаран нэгэн мянга найман зуун жаран долоон/ төгрөг, торгуулийн хүү алданги 67,816 /Жаран долоон мянга найман зуун арван зургаан/ төгрөг болж хуримтлагдсан байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3. талуудын хооронд байгуулсан ЗГ/1503000416 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, торгуулийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд:

Үндсэн зээл: 13,711,831 /Арван гурван сая долоон зуун арван нэгэн мянга найман зуун гучин нэгэн/ төгрөг

Хүү: 3,061,867 /Гурван сая жаран нэгэн мянга найман зуун жаран долоон / төгрөг

Торгуулийн хүү: 67.816 /Жаран долоон мянга найман зуун арван зургаан /төгрөг

Нийт: 16,841,514 /Арван зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга таван зуун арван дөрвөн / төгрөг

Иймд хариуцагч М **************, X.************** нартай байгуулсан ЗГ/1503000416 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 16,841,514 /Арван зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга таван зуун арван дөрвөн/ төгрөгийг М.**************, X.************** нараас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн ...  сум  ...дугаар баг ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Ж  кебек овогт М-ын **************  шүүхэд гаргасан тайлбартаа: “С******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 16,841,514 төгрөгийг төлөхад маргах зүйлгүй, төлж барагдуулна.” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн ..... сум  ...дугаар баг ... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай С  овогт Х-ын **************  шүүхэд гаргасан тайлбартаа: ““С******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 16,841,514 төгрөгийг төлөхад маргах зүйлгүй, төлж барагдуулна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК нь хариуцагч М.**************, Х.**************  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,841,514 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч М.**************, Х.**************  нар нь 16,841,514 төгрөгийг “С******* ББСБ” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 3Г/1503000416 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн БГ/1503000416 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн өргөдөл, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 16,841,514 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 16,841,514 (арван зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга таван зуун арван дөрвөн) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,158 төгрөгийн тавин хувь 121,079 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 121,079 төгрөгийг, хариуцагч М.**************, Х.************** нараас улсын тэмдэгтийн хураамж 121,079 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 16,841,514 (арван зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга таван зуун арван дөрвөн) төгрөгийг хариуцагч М.**************, Х.************** нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 242,158 төгрөгийн тавин хувь 121,079 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 121,079 төгрөгийг, хариуцагч М.**************, Х.************** нараас улсын тэмдэгтийн хураамж 121,079 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.**************, Х.************** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР