Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2024/00073/И |
Дугаар | 157/ШШ2024/00089 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 157/ШШ2024/00089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ....сумын ...дугаар багт оршин суух, ... регистрийн дугаартай С овогт Н-н *******************гийн “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Н.******************* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******************* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1972-1974 онуудад Галшар сумын бага сургуульд сурч байгаад 1975 оноос хойш аавтайгаа мал маллаж байсан. 1978 оноос 1981 оны 11 сарын 10 хүртэл шуудан хүргэгч, 1981 оны 11 сарын 11-ны өдрөөс Оч бригадын малчин, 1982 оны 03 сарын 10-аас Оч бригадын Чавганцын хоолойн гүн өрмийн худгийн моторчин, шуудан зөөгчөөр давхар ажиллаж байгаад 1982 оны 06 сарын 07-ны өдөр цэрэгт татагдаж 1985 оны 06 сарын 17-ны өдөр хугацаат цэргийн албанаас халагдсан. 1985 оны 09 сарын 03-ны өдрөөс Оч бригадын Цөлийн довын гүн өрмийн худгийн моторчин, шуудан хүргэгчээр 1986 оны 09 сарын 01-ны хүртэл ажиллаж байгаад тэр өдрөөс эхлэн Ихрийн худгийн гүн өрмийн худгийн моторчноор ажилласан. 1988 оны 04 сарын 10-ны өдрөөс Ухаа сүүлийн гүн өрмийн худгийн моторчноор 1989 оны 12 сарын 31 хүртэл ажилласан. Иймд ажилласан жилийг минь тогтоож өгнө үү.
...1980 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******************* нь 1980 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд худгийн моторчин, шуудан хүргэгч, малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, энэхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” гэж тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийг ажилд томилсон тушаал шийдвэрүүд архивд авагдаагүй, хөдөлмөрийн дэвтэр устсан гэх шалтгаанаар дээрх жилүүдэд ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
Хүсэлт гаргагч нь 1980 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд худгийн моторчин, шуудан хүргэгч, малчнаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэнтий аймгийн Архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 354 дугаартай “Н.*******************гийн Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1980-1982, 1985-1990 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр” тодорхойлолт (хх-ийн 5 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 136 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын “Оч бригадын шуудан хүргэгч Намсрайн *******************г 11 дүгээр сарын 10-ы өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн малчнаар томилон ажиллуулсугай” гэж тэмдэглэжээ. (хх-ийн 6 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1982 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын “Оч бригадын Чавганцын хоолойн гүн өрмийн худгийн моторчноор Намсрайн *******************г 03 дугаар сарын 10-ны өдрөөс ...томилон ажиллуулсугай” гэж тэмдэглэжээ. (хх-ийн 7 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 90 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын “Цөлийн довын гүн өрмийн худгийн моторчноор Намсрайн *******************г 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай” гэж тэмдэглэжээ. (хх-ийн 8 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын “Оч бригадын Цөлийн довын гүн өрмийн худгийн моторчин Намсрайн *******************г 09 дүгээр сарын 01-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Ихрийн гүн өрмийн худгийн моторчноор томилсугай.” гэж тэмдэглэжээ. (хх-ийн 9 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 14 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын “Оч бригадын шуудан хүргэгч Намсрайн *******************г 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Ухаа сүүлийн гүн өрмийн худгийн моторчноор томилсугай.” гэж тэмдэглэжээ. (хх-ийн 10 хуу),
- Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 30 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралт №1 “8 дугаарт Н.******************* /худгийн моторчин/ амралтын, ажлын хоног бүгд 18, амралтын эхлэх хугацаа 5 сарын 20, дуусах хугацаа 6 сарын 20”.” гэж тэмдэглэжээ. (хх-ийн 11-12 хуу),
- Гэрч Ш.**************ийн “Н.******************* нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Оч бригадад 1980 оноос 1990 он хүртэл худгийн моторчиноор ажилласан. Шуудан зөөгч давхар хийдэг байсан. Оч бригадын Сөлийн дов, Ухаа сүүл, Ихрийн худаг гэх нэртэй худгуудад моторчиноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 25 хуу),
- Гэрч Б.*****************гийн “Н.******************* нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Оч бригадад 1980 оноос 1990 он хүртэл шуудан зөөгч, худгийн моторчиноор ажилласан” гэх мэдүүлэг (хх-ийн 26 хуу),
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08/3087 дугаартай “Намсрайн ******************* нь Хэнтий аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0184 дүгээр ангид алба хаагаад мөн сайдан 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 17-ны өдрөөс цэргээс халагджээ” гэх лавлагаа (хх-ийн 3 хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 8/08 дугаартай тодорхойлолтод Б.Батсуурийн 1992, 1993 оны зарим сарын цалингийн түүвэр дутуу байх боловч гэрч О.Гомбосүрэн, Г.Нямдаваа нарын мэдүүлэг зэргийг харгалзан ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.
Иймд хүсэлт гаргагчийг 1990 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Бэрхийн хорооны 39 дүгээр авто баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР