Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/02744

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 22

181/ШШ2024/02744

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод оршин суух,Э.Т /регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:............байрлах, А ХХК /регистрийн дугаар:2761165/,

Хариуцагч:.....тоотод байрлах ТБ ХК /регистрийн дугаар:5341469/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай,

ТБ ХК-иас нэхэмжлэгч Э.Тт холбогдуулан гаргасан

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Э.Т болон А ХХК нарын хоорондох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот, мөн өдрийн 165/01 тоот гэрээнүүдийг хүчин Т бус байх хэлцэлд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ба., хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О., хариуцагч ТБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б., Ч.Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч нь А ХХК, ТБ ХК нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороолол хотхон, 115 дугаар байрны 109 тоот 41,8 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах баримтыг гаргаж өгөхийг даалгахаар шаарджээ. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Э овогтой Т миний бие 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Саруул хороолол хотхоны 115 байр 109 тоот хаягт байрлах 41.8 мкв талбай бүхий орон сууцыг 1мкв талбайг 2.000.000 төгрөгөөр тооцон, нийт 83.600.000 төгрөгөөр орон сууц худалдан авсан. Орон сууцны үнэ болох 83.600.000 төгрөгийг 2017 онд бүрэн төлж дуусгасан.

Миний бие тус байранд 2016 онд нүүж орсон бөгөөд, А ХХК-аас нүүж орсон цагаасаа хойш удаа дараа гэрээний үүргээ биелүүлэн, орон сууцны гэрчилгээг авахад шаардлагатай материалыг өгөхийг хүссэн боловч одоог хүртэл гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.

Гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй байгаа шалтгааныг А ХХК дор дурдсан байдлаар бидэнд тайлбарладаг. Саруул хороолол төслийн борлуулалтын ажиллагааг дэмжих үүднээс ТБ ХК болон А ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 573 тоот Хамтран ажиллах гэрээ тус гэрээгээр А ХХК-ийн барьж буй Саруул хороолол хотхоны орон сууцнаас худалдан авах иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох нөхцөл бүхий гэрээг байгуулсан. Тус гэрээний захиалагч нарын батлан даалт, барьцаа болгож батлан даалтын гэрээ мөн байгуулсан ба гэрээний барьцаа хөрөнгөөр Саруул хороолол төслийн 114, 115-р блок барилгын 50 хувийн гүйцэтгэлтэй талбай бүхий хөрөнгийг барьцаалсан. Тус батлан даалтын гэрээний үүргээ А ХХК бүрэн гүйцэтгэсэн боловч ТБ ХХК үлдэгдэл 28 айлын орон сууцыг барьцаанаас чөлөөлөхгүй байна гэж тайлбарладаг.

Миний бие дээрх А ХХК болон ТБ ХК нарын хоорондын гэрээний харилцаанаас болж өөрийн шударгаар олж авсан хөрөнгийн үр ашгийг хүртэх, захиран зарцуулах, хөрөнгөө өмчлөх эрхгүй болж хохирч байна.

Иймд Э.Т намайг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны Саруул хороолол, 115 дугаар байрны 109 тоотод байрлах 41,8 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалуудыг Э.Т надад олгохыг Аптай констракшн ХХК, ТБ ХК нарт даалгаж өгнө үү гэв.

 

Хоёр.Хариуцагч А ХХК-иас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Э овогтой Т 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №165/01-01 дугаарт захиалгын гэрээгээр манай А ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох Баянзүрх дүүргийн 36 (шинэ нэршлээр) хороонд байрлах "Саруул хороолол хотхоны 115 дугаар байрны 109 тоотод 41,8 мкв талбай бүхий орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Тус захиалагч нь компанид захиалгын гэрээний үлдэгдэл төлбөргүй. Бидний зүгээс захиалагч болон А ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 7 дугаар зүйл 7.6. дэх заалтаар хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр идэвхтэй ажиллаж байгаа боловч манай компанийн зүгээс шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Бид Саруул хороолол төслийн борлуулалтын ажиллагааг дэмжих үүднээс анх 2014 онд ТБ ХК болон А ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 573 тоот Хамтран ажиллах гэрээ тус гэрээгээр А ХХК-ийн барьж буй Саруул хороолол хотхоны орон сууцнаас худалдан авах иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох нөхцөл бүхий гэрээг 1 жилийн хугацаатайгаар, мөн дээрх нөхцөл бүхий гэрээг дахин 3 жилээр буюу 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Тус хамтран ажиллах гэрээний захиалагч нарын батлан даалт, барьцаа болгож 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №572 дугаарт Орон сууцны барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулах батлан даалтын гэрээ мөн байгуулсан ба гэрээний барьцаа хөрөнгөөр Саруул хороолол төслийн 114, 115-р блок барилгын 50 хувийн гүйцэтгэлтэй талбай бүхий хөрөнгийг барьцаалсан билээ.

Дээрх ТБ болон А ХХК-н хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу зээлээр худалдан авсан орон сууцны захиалагч бүрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ТБ ны зээлийн барьцаанд бүртгүүлж гэрээний уургийн гүйцэтгэлийг бидний зүгээс бүрэн хангасан. Гэвч тухайн үед ТБ ХХК-ийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Саша нь манай төслөөс дээрх дурдсан хамтран ажиллах гэрээний дагуу зээлд хамрагдан захиалагч болсон бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах үед өөрийн гэрчилгээг албан тушаалаа ашиглан "өөрийн биеэр ТБ инд хүргэж өгнө гэж манай компанийн ажилтныг төөрөгдөлд оруулж орон сууцны гэрчилгээг авч явсан байдаг. Дээрх нэг айлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс бусад гэрчилгээг ТБ инд өгөх А ХХК-н зүгээс бүрэн биелүүлсэн. Гэвч ТБ ны зүгээс нэг айлын гэрчилгээг өгөөгүй гэх шалтгаанаар тус батлан даалтын гэрээний үлдэгдэл 28 айлын гэрчилгээг барьцаалбараас чөлөөлөлгүй байсаар байна.

А ХХК-ийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 16-ны 01/120 дугаарт албан бичгээр хамтран ажиллах гэрээ болон, Батлан даалтын гэрээг дуусгавар болж А ХХК-ийн талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн талаар албан бичиг анх хүргүүлсэн байдаг. Түүнээс хойш дээрх агуулга бүхий батлан даалтын гэрээний барьцаа хөрөнгийг суллах албан хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн. Мөн талуудын хооронд Батлан даалтын гэрээний барьцаанд буй хөрөнгийг чөлөөлөх агуулга бүхий хэлцлийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний болон 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн уулзалтуудаар удаа дараа гэрээний барьцаа хөрөнгийг чөлөөлөхөөр тохиролцоонд хүрсэн боловч одоог хүртэл барьцааг ТБ чөлөөлөлгүй, захиалагч та бүхний орон сууцыг өмчлөх эрхэд зүй бусаар саад учруулж байна. Иймд захиалагч Э.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бидний зүгээс хүлээн зөвшөөрч, маргах зүйлгүй болно.

 

Гурав. Хариуцагч ТБ ХХК-иас нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

ТБ ХК болон А ХХК нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 573 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Саруул хороолол хотхоны ВЗ, В4, В5, В6 блок барилгын 24,343 мкв талбайг банкны зээлээр борлуулах, А ХХК нь үл хөдлөх хөрөнгүүдээр батлан даалт гаргахаар харилцсан тохиролцсон.

Мөн ТБ болон А ХХК нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр 572 тоот Орон сууцны барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулах батлан даалтын гэрээ байгуулагдсан. Тухайн батлан даалтын гэрээгээр:

1.Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж, Саруул хороолол хотхоны ВЗ, В4, В5, В6 блок барилгын борлуулалтыг дэмжих зорилгоор банкнаас олгох 6.643.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлүүдэд А ХХК хөрөнгийн батлан даалт гаргах,

2.Хэрэв батлан даалтын зүйлийн талаар гуравдагч этгээдээс маргаан гаргасан тохиолдолд банк нь гуравдагч этгээдээс давуу эрхтэй байх бөгөөд захиран зарцуулах, үр шимийг хүртэх эрх батлан даагчаас гуравдагч этгээдэд шилжсэн тохиолдлоос үл хамааран энэ гэрээнд заасан батлан даалтын эрх хүчин Т хэвээр үргэлжилнэ.

3.Зээлээр худалдан авсан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь тухайн зээлдэгч бүрийн зээлийн барьцаанд албан ёсоор бүртгэгдсэнээр энэхүү батлан даалтын гэрээний хугацаа дуусгавар болно.

4.ТБ наас орон сууцны зээл авч байгаа иргэн бүрт А ХХК батлан даалт гаргаж байгаа ба зээлээр худалдан авах орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тухайн зээлдэгч бүрийн зээлийн барьцаанд албан ёсоор бүртгүүлснээр энэхүү батлан даалтын гэрээ дуусгавар болно.

Гэвч Саруул хороолол хотхоны ВЗ, В4, В5, В6 блок барилгаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан зарим зээлдэгчид барьцааны гэрээ байгуулаагүй, барьцаа хөрөнгийн гэрчилгээг банкинд хүлээлгэж өгөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Батлан даалтын гэрээний үүрэг хэвээр үргэлжилж байна.

ТБ нь Э.Ттэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгчийн өмнө орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй болно.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд А ХХК нь ТБ ны өмнө үүрэг хүлээж байгаа бөгөөд тухайн гэрээнүүдийн үүрэг биелэгдээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

Дөрөв.ТБ ХК-иас нэхэмжлэгч Э.Тт холбогдуулан Э.Т болон А ХХК нарын хоорондох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот, мөн өдрийн 165/01 тоот гэрээнүүдийг хүчин Т бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

А ХХК болон Э.Т нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 165/01-01 тоот Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороолол-ын барилгын 2 дугаар ээлжийн орон сууц худалдах гэрээ байгуулагдсан. Тус гэрээг А ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал гэж Х.Б , Гүйцэтгэх захирал Б.Баярбилэг нарын гарын үсэг зурсан байна. Мөн талуудын хооронд буюу А ХХК болон Л.Э г, Э.Тийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 165/01 тоот Баянзүрх дүүргийн 26 дугаар орны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороолол-ын барилгын орон сууц захиалгын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №165 тоот гэрээнд оруулах өөрчлөлт-ийн гэрээ байгуулагдсан. Мөн тус гэрээнд А ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Х.Б , Гүйцэтгэх захирал Б.Баярбилэг гэж гарын үсэг зурсан байна.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Х.Б г тухайн компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн, www.opendata.burtgel.gov.mn веб хуудасны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэлд Х.Б бүртгэгдсэн байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан байдаг бөгөөд Б.Баярбилэг, Х.Б нарт тухайн гэрээнд төлөөлөх эрх олгогдсон эсэх, төлөөлөх эрхээ шилжүүлсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар тухайн гэрээ нь хүчин Т бус байх хэлцэлд хамаарагдахаар байна. Тус гэрээний дагуу шаардах эрхийг Э.Т шилжүүлж аваагүй байна.

Иймд А ХХК болон Э.Т нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 165/01-01 тоот гэрээ, А ХХК, Э.Т, Л.Э г нарын хоорондох 165/01 тоот Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороолол-ын барилгын 2 дугаар ээлжийн орон сууц худалдах гэрээнүүдийг хүчин Т бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Тав.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдсан хоёр гэрээг хүчин Т бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь ТБ ХК-ийн ямар эрх ашгийг хөндөж байгаа болон хүчин Т бусад тооцуулснаараа үүсэх үр дагавар тодорхойгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Анх энэ байрыг хамаатан Л.Э.г А ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн байдаг. 2019 онд нэхэмжлэгч Э.Т орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлж авсан. Үүнийг А ХХК хүлээн зөвшөөрч гэрээг хийсэн. Хэрэгт баримтаар А ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр тус компанийн ерөнхий захирлаар Х.Б г томилсон баримт авагдсан. Мөн гэрээний зөвхөн нэг талд холбогдуулж хариуцагч хэлцлийг хүчин Т бусд тооцуулахаар шаардсан нь ойлгомжгүй гэв.

 

Зургаа.Хариуцагч А ХХК-иас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн эрх бүхий этгээдүүдтэй Э.Тийн байгуулсан дээрх гэрээнүүд нь хоёр талын хүсэл зоригийн дагуу, сайн дураараа байгуулсан хүчин Т гэрээ байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Компанийн дотоод үйл ажиллагаанд Х.Б. захирал биечлэн оролцох боломжгүй байдаг. Х.Б , Х.Б нар ах дүү хоёр учраас ахдаа итгэмжлэлээр компанийнхаа бүх эрхийг шилжүүлсэн байдаг. Заавал улсын бүртгэлд Х.Б захирлыг бүртгүүлэх шаардлагагүй, компанийн дотоод асуудал гэв. 

 

Долоо. Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот Орон сууц худалдах гэрээ, Захиалагчийн тооцоо, А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/208 тоот мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01 тоот гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Захиалагчийн тооцоо, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны орлогын баримт, Голомт банкны төлбөрийн баримт, Бэлэн мөнгөний орлогын баримт, Э.Энхбилэгийн Хаан банкны 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дансны хуулга, Хаяг байршлын зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, хот байгуулалт, газрын кадастр мэдээллийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хаягжилтийн талаарх тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /1хх 4-11, 26, 45-46, 112-117, 137, 2хх 6-7/

Хариуцагч А ХХК-иас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот гүйцэтгэх удирдлага томилох тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 18-20, 51, 66, 2хх 10/

Хариуцагч ТБ ХК-иас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, Батлан даалтын гэрээ зэргийг ирүүлжээ. /1хх 53, 55, 68, 76-80/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2024/03753 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч А ХХК-иас ирүүлсэн гэрээ байхгүй тухай тайлбар, 181/ШЗ2024/05822 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5/5108 тоот хариу, түүний хавсралтуудын хамт, Голомт банкнаас ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14/ХХ/03-503 тоот хариу, хавсралтаар дансны хуулгууд, Хаан банкнаас ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 29/4824 тоот хариу, хавсралтаар дансны хуулга, уудын хамт зэргийг бүрдүүлжээ. /1хх 139-250, 2хх 1-5/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Э.Т нь А ХХК, ТБ ХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороолол хотхон, 115 дугаар байрны 109 тоот 41,8 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах баримтыг гаргаж өгөхийг даалгахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: орон сууцны эрхийг Л.Э гээс шилжүүлэн авсан, мөнгийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарлав.

3.Хариуцагч А ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Харин хариуцагч ТБ ХК-иас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Э.Ттэй банк эрх зүйн харилцаанд оролцоогүй, үүрэг хүлээсэн этгээд биш, А ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээ, барьцааны гэрээ хүчин Т байгаа гэж тайлбарлав.

4.Хариуцагч ТБ ХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан Э.Т, А ХХК нарын хоорондох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот, мөн өдрийн 165/01 тоот гэрээг хүчин Т бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

Үндэслэлээ: Компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д хамаарна гэв.

5.Нэхэмжлэгч болон хариуцагч А ХХК-иас сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлаа: хэлцэл хүчин Т, эрх бүхий этгээдтэй байгуулсан гэв.

6.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтооогдсон. Үүнд:

6.1.Нэг талаас А ХХК, нөгөө талаас Э.Т нар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 165/01-01 тоот Барилгын 2 дугаар ээлжийн орон сууц худалдах гэрээ-г байгуулжээ. Энэ гэрээгээр Худалдагч нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байрлах Саруул хороолол хотхоны Б3 блок, 2 дугаар орц, 12 дугаар давхар, 109 тоот, хоёр өрөө 41,8 мкв талбайтай орон сууцыг ашиглалтад оруулахаар, Худалдан авагч нь нэг мкв үнэ 2.000.000 төгрөг нийт 83.600.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 5-8/

6.2.А ХХК, Л.Э г, Э.Т нар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 165/01 тоот гэрээг байгуулсан. Тухайн гэрээгээр: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байрлах Саруул хороолол хотхоны Б3 блок 2 дугаар орц 12 дугаар давхрын 109 тоот арт, хаалганы дугаар 41,8 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 165 тоот гэрээний захиалагч талын эрх үүргийг Э.Тт шилжүүлэхээр заажээ. /хх 11/

Захиалагч Л.Э гээс гэрээг Эын Тт шилжүүлэх хүсэлт гаргаснаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрхийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлж авсан, улмаар хэлцлийн нөгөө тал буюу үүрэг гүйцэтгэгч тал болох А ХХК хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч Э.Т, А ХХК нарын хоорондох 165/01-01 тоот гэрээг шинэчилж байгуулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасан талуудын зарчимд нийцнэ, үүрэг үүссэн байна.

6.3.Нэхэмжлэгч бодитоор тухайн орон сууцыг 2016 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтад зохигчид маргаагүй.

7.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

7.1.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар маргаанд хамаарах А ХХК-ийн шинээр барьсан Саруул хороолол цогцолбор барилгад нийт 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120 гэсэн 8 блок барилга байгаа нь тогтоогдсон, үүнээс маргаанд хамаарах гэрээнд тусгагдсан Б3 блок барилга гэдэг нь хаягжилтаар 115 дугаартай барилга болсонд талууд маргаагүй.

Бүртгэх байгууллагын лавлагаагаар: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хороолол /13311/, Хүннү гудамж 115 дугаар барилга 10257,6 мкв талбайтай анх 50 хувийн гүйцэтгэлтэйгээр бүхэлдээ 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаартайгаар А ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, өнөөдрийн байдлаар өмчлөгчөөр бүртгэлтэй хэвээр байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан ТБ ХХК-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, батлан даалтын гэрээ, мөн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, батлан даалтын гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ тус тус бүртгэлтэй. Жагсаалтаар захиалагч иргэдийн өмчлөлд салж бүртгэгдэж байгаа, үүнээс 109 тоот байрны тухайд эрхийн улсын бүртгэл салж бүртгэгдээгүй байгааг тодорхойлжээ. /1хх 139-235/

Бүртгэлээс ирүүлсэн 115 дугаар байрны орон сууц захиалагчдын нэрсийн жагсаалтад 12 давхар, 109 тоот 41,8 мкв байрны захиалагч Л.Э РД:ЛЮ76041706, захиалгын үнэ 2.000.000, нийт төлөлт 83.600.000 төгрөг, төлөлт хийсэн огноо 2015.12.10, 100 хувь төлөгдсөн, өмчлөгчөөр бүртгэх нэр Л.Э г гэж тусгагдсан байна. /1хх 206-210/

7.2.Худалдах худалдан авах гэрээгээр худалдан авагч үнийг төлсөн байх үүргийг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлснээр түүнд гэрээний зүйлийг шаардах эрх үүсч, урьдач нөхцөл хангагдана.

Хэргийн баримтаар орон сууцны үнийг төлсөн болох нь Э.Т, А ХХК нарын хоорондох 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн баримт, Л.Э гтэй хийсэн тооцоо нийлсэн баримт, шүүхийн журмаар баримтаар гаргуулсан анхны захиалагч Л.Э гийн Хаан болон Голомт банкны дансны хуулга, А ХХК-ийн Хаан болон Голомт банкны дансны хуулга зэргээр тогтоогдсон. Түүнчлэн худалдагч А ХХК-ийн зүгээс үнийг бүрэн төлсөнд маргаагүй. /1хх 8, 112 -117, 137, 237-250, 2хх 1-5/

Тусгаарлах зарчмын дагуу талуудын хооронд үүргийн хэлцэл хийгдэж нэхэмжлэгч гэрээнд заасан үнийг бүрэн төлснөөр үүргийн хэлцэл биелэсэн. Харин хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан, нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж үнийг төлсөн гэж үзсэн тул тэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

8.Хариуцагч ТБ ХК-иас 165/01-01 тоот, 165/01 тоот гэрээнүүдийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин Т бус байх хэлцэл гэж маргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарахаар заасан. Үүнээс гадна мөн зүйлийн 56.3-т 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин Т болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин Т хэлцэл гэж үзнэ. Гэж зохицуулсан.

Хэргийн баримтаар А ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Хадбаасангийн Б бүртгэлтэй болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Мөн А ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх удирдлага томилох тухай 05 тоот шийдвэрт тус компанийн Ерөнхий захирлаар Хадбаасангийн Б г томилжээ. /18-19/

Нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот, 165/01 тоот хоёр гэрээг А ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Г.Б., менежер Т.Л., гэрээний мэргэжилтэн Б.А.нар байгуулж, гэрээний эхний нүүрэнд ерөнхий захирал Х.Б гарын үсэг зурж баталж, компанийн тамгаар баталгаажуулсан байна.

Иймд хуулийн этгээдийн улсын бүртгэлд Х.Б гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй хэдий ч 2017 оны шийдвэрээр компанийн ерөнхий захирлаар Х.Б г томилсон байх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Итгэл хамгаалах зарчмын дагуу гуравдагч этгээдтэй хийсэн гадагш чиглэсэн энэ гэрээний тухайд хэлцэл хүчин Т гэж тооцогдоно. Түүнчлэн гэрээ байгуулагч талууд хүлээн зөвшөөрч, хүчин Т байдалд маргаагүй тул сонирхогч этгээд болох банкны зүгээс маргах нь үндэслэлгүй.

Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Хэргийн баримтаар эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй барилга бүхэлдээ хариуцагч ТБ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу барьцаа бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан тул шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн явдал ТБ ХК-ийн барьцааны эрхийг хөндөхгүй.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хороолол /13311/, Хүннү гудамж .. дугаар байр, ..... дугаар давхар ...............мкв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч Э.Т болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч А ХХК, ТБ ХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул Э.Тт холбогдох А ХХК, Э.Т нарын хоорондох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот, 165/01 тоот гэрээнүүдийг хүчин Т бус байх хэлцэлд тооцуулах тухай ТБ ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 646.150 төгрөг, хариуцагч ТБ ХК-иас төлсөн 646.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас тэмдэгтийн хураамжид 646.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ