| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03618/И |
| Дугаар | 181/ШШ2024/02764 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/02764
| 2024 07 23 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ................ байрлах,Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Г ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г ыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Б.Г ньХ ХК-тай 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1010053123 тоот Зээлийн гэрээ байгуулан 22.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөөгүй, үүргээ ноцтой зөрчиж байна.
Зээл авах үед зээлдэгч Б.Г ы амьдарч байсан Сонгинохайрхан дүүрэг, .2 тоот хаягт зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг шаардахаар хэд хэдэн удаа очсон боловч уг хаягт амьдардаггүй, утасны дугаарууд нь бүгд холбогдохгүй, хаана амьдран сууж байгаа нь мэдэгдэхгүй болсон.Х ХК-ийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 16.362.180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх засаг даргын тодорхойлолтыг үндэслэж, 184/ШЗ2024/06799 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Б.Г ы оршин суугаа хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1010053123 тоот Барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, эрх олгосон захирлын тушаалууд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2024/06799 дүгээр шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 4-18/
Шүүхээс хаяг шалгасан мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
НэхэмжлэгчХ ХК нь Б.Г ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаасХ ХК, нөгөө талаас Б.Г нар харилцан тохиролцож, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2024/06799 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Г Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 10 дугаар гудамж 2 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг хорооны Засаг даргаас тодорхойлсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлэхэд гардаж авчээ. Улмаар тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.Г өөрөө хүрэлцэн ирж Сонгинохайрхан дүүрэг, ........... тоотод одоо амьдарч байгаа, холбоо барих утас 9....... болохыг шүүхэд тодорхойлж, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг баримтаар ирүүлжээ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Г ы оршин суух хаяг тодорхой болсон тул түүнийг одоогоор эрэн сурвалжлуулах шаардлага үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэрэв хариуцагчийн оршин суух хаяг дахин тодорхойгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч хүсэлтээ дахин гаргах эрхтэйг дурдав.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Г /Регистрийн дугаар: ../-ыг эрэн сурвалжлуулах тухайХ ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ