Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/02769

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 23

181/ШШ2024/02769

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:................302 тоотод байрлах, Ж ББСБ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.М , М.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М , М.Д нарыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж ББСБ ГХОХХК нь иргэн Д.М /РД:ЧВ57051471/ болон хамтран зээлдэгч М.Д /РД:ЧВ85021273/ нартай 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ЗГХ21/034 тоот Зээлийн гэрээ байгуулж, сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 3.600.000 төгрөгийг зээлүүлсэн.

Зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ байнга зөрчиж ирсэн. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс иргэн Д.М ын зээлийн гэрээ байгуулах үеийн албан ёсны хаяг буюу Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1а хэсэг, Мамба дацан 1 гудамж, 7 тоот хаяг, хамтран зээлдэгч М.Д ийн зээлийн гэрээ байгуулах үеийн албан ёсны хаяг буюу Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1а хэсэг, Мамба дацан 1 гудамж 5 тоот хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг 101/Ш32024/08829 захирамжаар хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 хэсэгт заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болон 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд, Зээлийн гэрээний оршин суугаа хаяг хэсэгт бичигдсэн Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорoo, Sunshine Vella хотхон, 304-904 тоот хаяг руу Монгол шуудангаар мэдэгдэл явуулсан боловч хаяг буруу, хаяг тодорхойгүй гэсэн шууданчийн тайлбартайгаар буцаж ирсэн. Дээрхээс үзвэл хариуцагч нь Зээлийн гэрээ байгуулах үедээ бүртгэлгүй, огт байдаггүй хаяг өгсөн байна.

Иймд Д.М , хамтран хариуцагч М.Д нарын оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.М болон М.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГХ 21/034 тоот Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эргэн төлөлтийн хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2024/08299 тоот шүүгчийн захирамж, буцаж ирсэн шуудангийн дугтуйнуудын хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 3-18/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж ББСБ ГХОХХК нь Д.М , М.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас Ж ББСБ ГХОХХК, нөгөө талаас Д.М , М.Д нартай тохиролцож, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэрээг байгуулсан байх тул тэдгээрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээнд болон тэдгээрийн иргэний үнэмлэхэд Д.М ын оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 2 ...........тоот, мөн Баянзүрх дүүрэг, 2............. тоот гэж, М.Д ийн оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, . 1 гудамж, 5 тоот гэж тусгажээ................

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2024/08299 дүгээр шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг, ......... тоот хаягт Д.М бүртгэлтэй боловч оршин суудаггүй, мөн Баянзүрх дүүрэг, ............... тоот хаягт М.Д бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон, улмаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс дахин дээрх хаягуудын дагуу 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн боловч Баянзүрх дүүрэг, .....................болон 7 тоот хаягуудад М.Д , Д.М нар бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлсон, шуудангийн байгууллагаас нүүсэн гэсэн тэмдэглэгээг хийж мэдэгдэх хуудсыг буцаажээ. Мөн гэрээнд тусгагдсан Баянзүрх дүүрэг, .... тоот хаягаар хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй болохыг харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М , М.Д нарын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д.М  /Регистрийн дугаар: .../, М.Д /Регистрийн дугаар: ./ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Д.М /бүртгэлтэй хаяг: Баянзүрх дүүрэг, .............тоот/, М.Д /бүртгэлтэй хаяг: Баянзүрх дүүрэг, .............5 тоот/ нарыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ор., утас: 94.7, 8./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ