Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/02770

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 23

181/ШШ2024/02770

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:.................давхарт байрлах, ХХЗХ ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ЦМ ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЦМ ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай ХХЗХ ТБАГУТҮГ нь ЦМ ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 106/В/TY110 дугаар, 063/TY02, 107/B/FM1198 024/FM08 дугаар гэрээнүүдийн дагуу үүссэн тусгай зөвшөөрлийн нийт үлдэгдэл төлбөрт 2.593.770 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Нэхэмжлэлд дурдагдсан хариуцагчийн хаягаар хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ЦМ ХХК нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АOC-51 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2019/15754 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд ЦМ ХХК-ийг шүүхийн журмаар эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 106/B/TV110 дугаар Тусгай зөвшөөрөл, 106/В/TY110 дугаар Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2019/15754 дугаар шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 2-14/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас, лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ХХЗХ ТБАГУТҮГ нь ЦМ ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ХХЗХ ТБАГУТҮГ, нөгөө талаас ЦМ ХХК нар харилцан тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс гэрээ байгуулсан байх тул тэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

3.Дээрх гэрээ болон тусгай зөвшөөрөлд компанийн хаягийг Баянзүрх дүүрэг, ... тоот гэж тусгагджээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2019/15754 дүгээр шүүгчийн захирамжаар ЦМ ХХК дээрх хаягт бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

5.Бүртгэх байгууллагын хур системээс ирүүлсэн лавлагаагаар 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар компанийн бүртгэлтэй хаяг Баянзүрх дүүрэг, ... тоот гэж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Чүлтэмийн Баярсайхан, ШЖ73082678 гэж тусгагдсан нь компанийн дээрх хаяг шүүгчийн захирамж дах хаягтай тохирч байна.

6.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 07 дугаар сарын 18-ны өдөр тус тус мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ЦМ ХХК нь Баянзүрх дүүрэг, ... тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЦМ ХХК-ийн хаяг тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ЦМ ХХК /Регистрийн дугаар:., итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч.Б./-ийг эрэн сурвалжилсугай.

2.ЦМ ХХК /бүртгэлтэй хаяг: Баянзүрх дүүрэг, ... тоот/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А.г, утас: ., С.Б. утас: 8./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ