Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/02771

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 23

181/ШШ2024/02771

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:..............тоотод оршин суух, Б.У  /РД: ..0/-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ү.М ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ү.М ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Б.У миний бие Ү.М тэй 2008 онд гэр бүл болоод, 2009 онд М.М.а охин, 2011 онд М.Э. хүү төрүүлсэн. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Ү.М 2015 онд өөр эмэгтэйд хайртай болсон болохоор түүнтэйгээ амьдармаар байна гээд бид гурвыг орхиж явснаар бидний амьдрал дуусгавар болсон.

Түүнээс хойш өдийг хүртэл хүүхдүүд маань миний асрамжид байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хандахад хаяг дээрээ амьдардаггүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас оршин суух хаяг нь тодорхойгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Сургуулийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2024/06432 дугаар шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 2-9/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас, лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.У нь Ү.М ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Б.У , Ү.М нар 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1090 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2024/06432 дугаар шүүгчийн захирамжаар Сонгинохайрхан ..........т хаягт Ү.М бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

4.Бүртгэх байгууллагын хур системээс ирүүлсэн лавлагаагаар Ү.М ийн оршин суух бүртгэлтэй хаяг Сонгинохайрхан дүүрэг, 2......... тоот гэж тусгагдсан нь шүүгчийн захирамж дах хаягтай тохирч байна.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу дахин 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт Ү.М бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ү.М ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.н овогт Үн.М. /Регистрийн дугаар: .../-ийг эрэн сурвалжилсугай.

2.Ү.М /бүртгэлтэй хаяг: Сонгинохайрхан дүүрэг, .......тоот/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /Б.У , утас: 80./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ