Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/03

 

Ц.*******д холбогдох хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Ч.******* Яллагдагчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ц.*******д холбогдох 1824000210052 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Яллагдагч Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ******* ******* *******ладаг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг овогт ******* /регистрийн дугаар: ИЦ/.

Урьд Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан. Хэрэг хариуцах чадвартай. Ц.******* нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр 805 ширхэг буюу 144.876 метр.куб мод бэлтгэж ойн санд 15.646.608 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******д холбогдох 1824000210052 дугаартай эрүүгийн хэргийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газарт буцаасугай. 2. Шүүгчийн захирамжийг хэрэгт хавсаргаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарт танилцуулж, прокурорт хүргүүлж, хүчин төгөлдөр болмогц хэргийг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг цахилгаан хөрөө, 2 ширхэг чирэгчийн хамт ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.т даалгасугай. 3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий Прокурор Ч.******* би, тус сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 08 дугаартай захирамжийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч Ц.******* нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 6- ны өлөр хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг Саравч гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгэйр нийт 805 ширхэг буюу 144.876 метр куб мод бэлтгэж ойн санд 15,646,608 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх 2020 оны оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй байна 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрхэглэх асуудлыг шүүх шийдвэрлэх нөхцөл хангагдаагүй байна . Тодруулбал: ******* аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч Б. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар очиж үзлэг хийхдээ хууль бусаар бэлтгэгдсэн 735 ширхэг мод байсан талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлдээ, ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Ойн ангийн томилогдсон шинжээч Б., 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт очиход 735 ширхэг мод байсан, уг моднуудыг хэмжихэд 101,9275 метр куб болёон талаар тус тус шинжээчийн дүгнэлтдээ дурдсан. Харин ******* аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс хууль бусаар бэлтгэгдсэн гэх моднуудыг ******* сум руу тээвэрлэн авчирсан зардлыг нэхэмжилсэн баримтандаа 802 ширхэг мод тээвэрлэж авчирсан талаар тусгасан байна. Түүнчлэн тээвэрлэх ажлыг зохийн байгуулсан ******* аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч Б. 805 мод тээвэрлэн ирсэн талаар гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан боловч “805” гэсэн тоо засвартай байна. Мөн хууль бусаар бэлтгэгдсэн гэх моднуудыг ******* аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд тээвэрлэн авирснаасаа хойш 1 жилийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шинжээчээр томилогдоогүй этгээдүүдэд ******* аймгийн ******* сум дахь сум дундын Ойн ангийн мэргэжилтэн Ө., Б. нараар дахин тоолуулж 805 ширхэг мод байсан , уг моднуудыг хэмжихэд 144,876 метр куб болсон талаар тэмдэглэл, тоолууурын хүснэгт үйлдүүлэн, уг тэмдэглэл, тоолуурын хүснэгтийн ******* аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газарт хүргүүлэн шинжээч О. дүгнэлт гаргуулсан байна. Эдгээр байдлаас үзвэл яллагдагч Ц.******* нь хичнээн ширхэг, ямар хэмжээний модыг хууль бусаар бэлтгэсэн болох хангалттай нотлогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй…” Түүнчлэн хууль бусаар бэлтгэгдсэн гэх моднуудын хэмжээг тотооход тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд шинжээчээр томилогдоогүй этгээдүүдээр модыг хэмжүүлсэн баримтыг үндэслэн шинжээчийн дахин гаргуулсан нь үндэслэлгүй юм. Энэ хэргийн тухайд яллагдагч Ц.*******ын хууль бусаар бэлтгэсэн модны тоо, хэмжээ тодорхой болсноор ойн санд учирсан хохирол, тавигдах нөхөн төлбөрийн хэмжээ тогдоогдох бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар энэ байдал хангалттай нотлогдоогүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй өайна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хуульчилснаар шүүх хэргийн анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдхэд ашигласн зэвсэг хэрэгсэл уналгыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Ц.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн болон Ц. эзэмшлийн 2 ширхэг цахилгаан хөрөөг ашигласан талаар яллагдагч болон гэрчүүд тодорхой мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед уг 2 хөрөөг хураан авч, эд мөрийн баримтаар хавсарган шүүхэд ирүүлжээ. Дээрх 2 хөрөөний 1 нь өөрийн өмчлөлийнх болох талаар, нөгөө хөрөөг нь Ц. худулдан авсан талаар Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хэлсэн боловч Ц.*******, Ц.Ганболд нарын хооронд хөрөөг худалдах, худалдан авах талаар хууль ёсны дагуу хэлцэл хийгдсэн талаар Ц. тодруулаагүй, хэн нэгэн гэрч мэдүүлээгүй, бусад баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн шүүгдэгч Ц.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 2 морийг ашигласан талаар яллагдагч, гэрчүүд тодорхой мэдүүлсэн бөгөөд Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “… 1 морийг чоно идсэн..” гэсэн мэдүүлэгт хөтлөгдсөн, уг нөхцөл байдлыг шалгаж, бусад нотлох баримтаар нотлоогүйгээс шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргах асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогын гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.*******ын нэр дээр авто машин, *******, бусад хөрөнгө бүртгэлтэй байсаар байтал уг хэмжээний хөрөнгө, орлогын битүүмжлэн ирүүлээгүй нь шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй нөхцөлийг бий болгож байна. Иймд ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******д холбогдох 1824000210052 дугаартай эрүүгийн хэргийг “ Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй өрдөн шалгах ажиллагааг хийлгэх “ үнднслэлээр ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий Прокурорын газарт буцаах үндэслэлтэй гэж дүгнэв…” гэж шийдвэрлэсэн байна. Иймд Ц.*******д холбогдох эрүүгийн 1824000210052 дугаартай хэргийг поркурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Тус хэргийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн 1824000210052 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Шүүгчийн захирамжийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ хэсэгт Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2–д заасан хэсгүүдийг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна. Мөн дээрх шүүгчийн захирамжинд дурьдсан асуудлуудыг хянаж үзэхэд дараах байдлаар үгүйсгэгдэж байгаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна Үүнд: Яллагдагч Ц.******* нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг Саравч гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх хэрэгт ******* аймгийн ******* сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч Б. 2018 оны 3 дугаар сарын 16- ны өдөр хэргийн газарт очиж үзлэг хийхдэээ хууль бусаар бэлтгэгдсэн 735 ширхэг мод байсан талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан байдаг. Дээрх хэргийн газрын үзлэгт Шүүхийн шинжилгээний албаны мэргэжилтэн Б., Б., Байгаль хамгаалагч Д. нарыг оролцуулсан байна. Тус хэргийн газрын үзлэгт оролцсон Д. нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө”… тухайн үед бид нарыг тоолоход 731 ширхэг мод аайёан бөгөөд дээрх моднууд нь цасан дор дарагдсан байсан учраас нарийн тоог нь гаргаж чадаагүй…” гэсэн мэдүүлгээр хууль бусаар бэлтгэгдсэн моднуудын тоог нарийн тооцож гаргаагүй болох нь нотлогдсон байна. Мөн дээрх хэргийн газрын үзлэгээр тоолсон гэх 735 модонд шинжээч томилон дүгнэлт гаргуулахад хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр орлцсон Б. дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 11 пүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч, оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцсон бол, Шинжээчээр оролцож болохгүй байхаар заасан хуулийн заалтыг зөрчсөн, мөн хууль бусаар бэлтгэгдсэн модны тоо хэмжээ өөрчлөгдсөн тул дахин дүгнэлт гаргуулах үндэслэл бий болно. Дээрх хууль бусаар бэлтгэгдсэн моднуудыг ******* аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч Б. хэрэг болсон гэх ******* сумын ******* багийн нутаг Саравч гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газраас зөөвөрлөн ирэх ажлыг удирдан зохион байгуулж ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанд буулгаж сахиулд нь хүлээлгэн өгсөн байна. Дээрх зөөвөрлөж ирсэн моднуудын тоо хэмжээ 805 ширхэг мод болох нь Б. гэрчээр өгсөн мэдүүлэгт “… Тухайн үед тэмдэглэгээтэй болон тэмдэглэгээгүй моднуудыг тоолоогүй. Харин Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны сахиулд хүлээлгэж өгөхдөө тээврийн хэрэгслүүдэд ачуулсан модыг нэг бүрчлэн тоолж хүлээлгэж өгсөн … Хавар цастай байхад цастай байхад үзлэг хийсэн учраас цасан дор дарагдсан байсан моднуудад тэмдэглэгээ хийгээгүй юм байх гэж бодсон… 805 ширхэг модыг тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанд буулгаж, сахиулд хүлээлгэж өгсөн шиг санагдаж байна …” гэсэн, мөн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, Т Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгэл түр саатуулах байрны хашаанд хургасан модонд ******* сум дахь Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн , оролцуулан үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, мэргэжилтнүүдийн үйлдсэн тоолуурын хүснэгт зэргээр 805 ширхэг мод буюу 144,876 метр куб мод болох нь нотлогдсон. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанд хураалттай байсан модонд Ойн ангийн мэргэжилтнүүдийн оролцуулан тэмдэглэл, тоолуурын хүснэгт үйлдүүлсэн бөгөөд ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээч О. дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна. Иймд яллагдагч Ц.******* нь хууль бусаар 805 ширхэг буюу 144,876 метр куб модыг бэлтгэсэн болох хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хангалттай нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг 1 дэх хэсэгийн 1.5-д заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар , хэр хэмжээ” хангалттай нотлогдсон байна. Яллагдагч Ц.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн болон Ц. эзэмшлийн 2 ширхэг цахилгаан хөрөөг ашигласан талаар яллагдагч Ц.******* болон бусад гэрч мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ц.******* нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц. худалдан авсан талаар мэдүүлсэн. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хөрөө хэний эзэмшлийн хөрөө болохыг тогтоох шаардлагатай бол шүүх хуралдаанд Ц.Ганболдыг оролцуулан дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой. Мөн хууль бусаар мод бэлтгэсэн гэх хөрөөнүүдийн үнэлгээг мөрдөгчийн магадлагаагаар тогтоосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсог тохиолдолд түүнийг хураан авч, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой. Ц.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 2 морийг ашигласан талаар яллагдагч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “…1 морийг хүнсэндээ хэрэглэсэн, 1 морийг чоно идсэн…” талаар мэдүүлсэн. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, үнэ , гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу дээрх 2 морины үнэлгээг мөрдөгчийн магадлагаагаар гаргасан тул яллагдагч Ц.*******аас үнийг гаргуулах боломжтой. Ц.*******д холбодох хэрэгт хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч Ц.*******ын өмчлөлийн “******* аймгийн ******* сумын 2-р баг Хайрхан 6 гудамж, 24/4 тоотод байрлах 76 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц”-ыг прокурорын тогтоолоор битүүмжилсэн байхад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх боломжгүй нөхцөл бий болсон гэх үндсэлэлгүй байна. Хэрэв шүүхээс эд хөрөнгө битүүмжлэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ…” гэж заасан тул шүүхйн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой асуудлууд байна. Иймд шүүгдэгч Ц.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хангагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх 2020 оны оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичэв. Прокурор шүүх хуралдаанд оролцох болно гэжээ. Яллагдагчийн өмгөөлөгчВ.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Ц.*******д холбогдох эрүүгийн хэргийг ******* сум дахь сум дундын шүүх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцаах шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр гаргах эрх үндэслэл болсон модны тооны саналыг анхан шатны шүүх хуралдаанд тавьсан. Нэгдүгээрт: Үйлчлүүлэгчийн эрх ашигтай холбогдож байгаа тул үүнтэй холбогдуулан тайлбар хэлнэ. Хоёрдугаарт: Би тухайн шүүгчийн захирамжийг Улаанбаатар хотод улсын дээд шүүх дээр хуралтай байсан тул дараа нь хойноосоо хүлээн авсан. Энэ үед маргаад Прокурорын эсэргүүцэл ирсэн. Энэ эсэргүүцэл ирсний дагуу танилцаж байгаад Сум дундын шүүхэд хүсэлт гаргасан. 2 адуу, хөрөө, шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжтой байхад хийгээгүй гэсэн байна. Үүн дээр тайлбар тавъя. Би тухайн хэргийн материалтай танилцаагүй байж байгаад 01 дүгээр сарын 09-ний өдөр танилцсан. 2 янзын шинжээчийн дүгнэлт гарсан байсан энэ тал дээр шинжээчийн дүгнэлтийг санал болгосон. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал ямар байсан бэ? Үнэхээр тийм их цас орцон байсан. 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс 3 сарын 06-ны өдрийн хооронд тийм их цас ороод тэнд хийгдсэн байсан мод тийм хэмжээнд цасанд дарагдах боломж нөхцөл байсан юм уу гэхээр үгүй байгаа юм. Тэгэхээр анх гарсан 735 гэх тоо үндэслэлтэй тоо хавтаст хэрэгт авагдсан тухайн үеийн зурганд тарлан цастай байсан. Цас ханзарч байсан үе тул цасанд дарагдаад дараа нь гарч ирж байгаа юм шиг тайлбар тавьж байгаа нь үндэслэлгүй зүйл гэж үзэж байна. Тухайн модыг 731 ширхэгээр хураагаад 805 ширхэг мод болоход а гэх гэрч түүнийг зөөсөн гэж байгаа. ад тэгвэл хэн хүлээлгэж өгсөн юм хэн ч хүлээлгэж өгөөгүй. Тэр хооронд хурааж авсан гэмт хэрэг хийгдсэн гэж үзэж байгаа өдрөөс хойш ямар үйл явдал болоод моднууд байсан юм. Урд нь энэ моднууд байсан уу үгүй юу гэдэг нөхцөл байдлыг ерөөсөө тогтоогоогүй байж Цагдаагийн газар буулгачихаад буулгасан хойноо хэргийн газрын үзлэг хийгээд 805 ширхэг мод байсан гээд байна. Тэгэхээр гэмт хэрэг болсон газарт тухайн нөхцөл байдлуудыг юу болсныг бүрэн тогтоох ёстой. Зөөвөрлөсөн хугацаанд ямар өөрчлөлт оруулсан, яаж өөрчилсөн талаар хэн ч мэдэх боломжгүй. Дараа нь шүүгдэгчид буюу миний үйлчлүүлэгчид ямар ч ашиггүй илүү модны хэрэг үүсгэсэн учир анхан шатны шүүх хуралдаан дээр энэ асуудлыг тавьсан. а хэзээ хэдэн мод хүлээн аваад хэд мод болгон ачсан юм, яаж өөрчилсөн юм, ямар машинаар хэдэн литр бензинээр ачсан гэдэг нь тодорхойгүй байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотловол зохих нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн нотлоогүй байна гэсэн үндэслэл тавьж асуудал тавьсан. Шүүгчийн захирамжийг хүлээн аваад уншиж байгаад тайлбар тавиад хүсэлт гаргасан. Миний цаг хугацаа огноо бичээгүй асуудал бол тухайн үед миний гаргасан хүсэлтийг хэзээ хүлээн авч бүртгэсэн байна тэрэнгээр хугацаа тогтоогдоод асуудал шийдэгдэх бүрэн боломжтой. Үүнийг би өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд явуулсан. Үүнийг техникийн шинжтэй алдаа байна гэж харсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуулиас сору раste хийхэд гарсан алдаа байна гэж харсан учраас залруулга хийх нь зөв гэж үзсэн. Хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр, үндэслэсэн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариу ирсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 09- ний өдрийн захирамжийг хэвээр нь үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв. Прокурор Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасдүгнэлтэндээ: Шүүхийн прокурорт буцаасан үндэслэлүүдийг нь танилцуулсан тул тайлбарыг хэлье гэж бодож байна. Ц.*******ын хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэдэг үүднээс прокурорын эсэргүүцэл бичсэн. ******* сум дахь сум дундын шүүх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нээлттэй хийсэн шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 08 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.*******ын хэргийг прокурорт буцаан шилжүүлэхдээ захирамжийн удирдлага болгосон захирамжлах хэсэгт Монгол улсын шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1 дэх хэсгийн 2.1-д заасан хэсгүүдийг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд хуулийн заалт буруу хэрэглэж бичсэн байдаг. Шүүгчийн захирамжлах хэсэг гэдэг бол хамгийн гол баримт бичгийн удирдлага болгож байгаа зүйл заалт. Тэгэхээр энэ заалтыг буруу Шүүхийн тухай хуулийн гэж бичээд буцаасан нь энэ захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэдгээр үгүйсгэж эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцэл бичсэний дараа эсэргүүцлийг хүлээж аваад өмгөөлөгчөөс хүсэлт гаргаад залруулга хийсэн байгаа. Залруулга хийх үндэслэл байхгүй тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа эсэргүүцэл бичсэн. 36.14 дүгээр зүйлд залруулга хийх гэж байгаа. Шүүхийн шийдвэр үг үсэг тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулахдаа улсын яллагч, шүүгдэгч түүний өмгөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргаж эсвэл шүүх өөрийн санаачлагаар залруулж болно гэж байгаа. Өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу залруулга хийгдэж гээд залруулга хийсэн. Энэ нь үндэслэлгүй зүйл. Шүүх үүний нэг дэх хэсэгт заасан алдааг даруй хэлэлцэж шийдвэрийг залруулна гэж байгаа. Өмгөөлөгчөөс гаргаж байгаа хүсэлт нь ямар нэгэн он сар өдөр байхгүй. Хэзээ гаргасан нь тодорхой бус тэгэхээр ийм зүйлийг хүсэлт гэж байгаа нь хэзээ хянан хэлэлцэж байгаа нь мэдэгдэхгүй даруй гэдэг үг утгаа алдсан зүйл болсон. Шүүх залруулах боломжгүй зүйл дээр залруулга хийсэн нь үндэслэлгүй. Хоёрдугаарт үг, үсэг, тооцооны шинж гэдэг асуудал бол тодорхойлох зүйл дээр үг үсэг тооцооны асуудал гарсан байж болно энэ захирамжилж байгаа хуулийн заалтыг залруулна гэдэг нь үндэслэлгүй зүйл юм. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 гэж байгаа. 36 дугаар зүйлд залруулах гэдэг зүйл яригдаж байгаа. Энэ бүлэгт шүүгчийн захирамж гэдэг зүйл орохгүй. Шүүгчийн захирамж 33 дугаар бүлэгт орж байгаа. 36 дугаар зүйлд шийтгэх тогтоол, шүүхийн цагаатгах тогтоол байна гэдгийг хуульчилж өгсөн. Шийтгэх болон цагаатгах тогтоол гарсан тохиодолд залруулга хийнэ. Залруулга нь үг үсэг техникийн шинжтэй байна гэж заасан. Эсэргүүцэл бичсэний дараа өмгөөлөгч хүсэлт гаргаад үүнийг залруулж байгаа нь хуулийг зөрчиж байгаа асуудал. Иймээс шүүчийн захирамж тэр чигтээ хүчингүй болох үндэстэй гэж үзэж байна. Шүүгчийн захирамж дээр дурдсан асуудлуудыг үгүйсгэж байгаа. Бүхэлдээ хийгдсэн шүүх шийдвэрлэх боломжтой шүүхээр эцсийн шийдвэр гарах боломжтой асуудал. Үүнийг тодруулахгүй орхисон асуудал биш. Хийгдвэл зохих зүйлс бүрэн хийгдсэн байхад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг авч үзвэл Ц.******* нь 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 03 сарын 06-ны өдөр энэ хугацаанд ******* аймгийн ******* багийн нутаг тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн асуудал болсон. Энэ асуудал анх Байгаль орчны байцаагчид очсон байдаг. Байгал орчны байцаагч тэмдэглэгээ хийгээд явсан байдаг. Мөрдөгч 2018 оны 03 сарын 16-ны өдөр хэргийн газар очиж хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн байдаг. Модыг тухайн үед хураасан байсан. Хэргийн үзлэгт шүүхийн шинжилгээний мэргэжилтэн , ойн ангийн мэргэжилтэн байгаль хамгаалагч нар оролцсон байдаг. Хэргийн үзлэгт оролцсон гэх хүнээс сүүлд мэдүүлэг авсан. Энэ хүн мэдүүлэг өгөхдөө тухайн үед бид нарыг тоолоход 731 ширхэг мод байсан бөгөөд дээрх моднууд нь цасан дор дарагдсан байсан учраас нарийн тоо гаргаж чадаагүй гэж байгаа. Тэгэхээр нарийн тоо гаргах асуудал нь нэг тийш нь тавиад нэг нэгээр нь тоолоогүй. Модон дээр хийсэн тэмдэглэгээг тоолсон асуудал байдаг. Гэрчийн мэдүүлгээр нарийн тоог нь гаргаагүй хэргийн үзлэг хийгээд явсан асуудал байсан байна гэдэг нь нотлогдож байна. Дээрх хэргийн газрын үзлэгээр 735 ширхэг мод байсан гэж үзээд шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Үзлэгээр тоолсон 735 ширхэг модоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад хэргийн газар мэргэжилтнээр оролцсон дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.1 дэх хэсгийн 1.1-д заасан байдаг. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч прокурор шүүгч иргэдийн төлөөлөл оролцогч бусад оролцогч нар оролцсон бол шинжээчээр оролцож болно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Мөн хууль бусаар бэлтгэсэн модны тоо хэмжээ өөрчлөгдсөн тул дахин дүгнэлт гаргуулах үндэслэл бий болсон. Өмнө хэргийн газрын үзлэгт оролцсон хүн дүгнэлт гаргах боломжгүй. Шинжээчийг хуулиар оролцож болохгүй зүйлийг заагаад өгцөн байхад дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Гэтэл шүүгчийн захирамжинд эхний гаргасан дүгнэлтийг үндэслэж шийвэрлэх боломжтой гэсэн. Шүүгчийн захирамж хэт нэг талыг барьсан байна гэж үзэж байна. Хууль бусаар бэлтгэсэн мод нь ******* суманд Сум дундын цагдаагийн зохицуулагч а хэрэг болсон гэх газар очиж улсын тусгай хамгаалалттай газраас зөөвөрлөн ирэх ажлыг удирдан зохион байгуулж ******* сум дахь сум дундын цагдаагийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн түр саатуулах газар буулгаж сахиулд нь хүлээлгэн өгсөн байдаг. Тусгай хамгаалалттай газраас мод зөөвөрлөхөөр машинуудад ачихад 805 ширхэг мод байсан гэж хэлдэг. Түр саатуулах байрны харуулд модыг хүлээлгэн өгөхдөө модыг нэг бүрчлэн тоолж хүлээлгэж өгсөн. Цастай байхад хураасан тул цасанд дарагдсан модонд тэмдэглэгээ хийгээгүй юм байх гэж бодсон. 805 ширхэг тооны модыг тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанд буулгаж сахиулд хүлээлгэн өгсөн шиг санагдаж байна гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Лхагварагчаа тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хураасан модонд ******* сумын Ойн ангийн мэргэжилтэн , Цэдсодном нарыг оролцуулан үзлэг хийсэн. Мөрдөгчийн тэмдэглэл мэргэжилтнүүдийн үйлдсэн тоолуур зэргээр 805 ширхэг мод буюу 144.076 метр куб мод болох нь нотлогдсон. Тэгэхээр энэ шүүгчийн захирамжид үзээд байгаа асуудал нь Ойн ангийн мэргэжилтэн Байгаль орчний шинжээч дүгнэлт гаргахдаа өөрөө очиж нүд үзэж тоолоогүй байна гэж үзэж байгаа. Шаардлагатай бол мэргэжилтнийг оролцуулж болно гэсэн заалттай. Мэргэжилтэн оролцуулаад мэргэжилтэн түүнийг тоолцон байхад шинжээч түүнийг үндэслээд дүгнэлт гаргах боломжтой. Шүүгчийн захирамжид Мэргэжилтэн оролцуулаад дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзсэн байгаа. Сүүлчийн Байгалмаагийн гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байгаа. 2019 оны 07 сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанд хураалттай байсан модонд Ойн ангийн мэргэжилтнүүдийг оролцуулан тэмдэглэл тоолуурын хүснэгт үйлдүүлсэн бөгөөд үүнд үндэслээд Байгаль орчны шинжээч дүгнэлт гаргуулсан нь хуулийн заалтыг зөрчсөн асуудал байхгүй. Тухайн үед ачиад ирсэн модонд тооллого хийгээд мөрдөгч тэмдэглэл хөтлөөд үзлэг хийсэн. Анхан шатны шүүх хурал дээр модны тоо хэмжээ зөрүүтэй байна гэж үзсэн. Хэргийн газарт үзлэг хийнэ гэдэг нь хамаг зүйлийг бүрэн бүтэн тоолж яг нарийн тооцоог гаргасан байх ёстой гэсэн үг биш. Яагаад гэвэл хэргийн газрын үзлэг гэдэг нь тухайн хэрэг яаж үйлдэгдсэн байна, ямар нөхцөл байдалтай үйлдэгдсэн хаанаас үйлдэгдсэн байна гээд тоо хэмжээг гаргах асуудал. Шинжээчийн дүгнэлт шиг хэргийн газрын үзлэг бол шууд үнэн зөв байна үүнийг үндэслэж нарийн тоог нь гаргана гэсэн ойлголт биш. Үзлэг хийхээр явсан тухайн үзлэгээр нөхцөл байдал ийм байсан. Тухайн үед тоологдоогүй мод үлдсэн байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг бүрэн бүтэн тоолсон гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүх хуралдаанаар үүнийг нөхөн үзэх боломжтой асуудал. Гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Мөн мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр оролцсон хүмүүс болон тухайн үед шинжээчээр явсан гэдэг хүнээс асуусан байдаг. Эдгээр хүмүүсийг шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд оролцуулаад асууж тодруулаад явах бүрэн боломжтой. Гэтэл шүүхээр бүрэн гүйцэтгэх боломжтой асуудал. Сүүлд нь тоог нарийн гаргаад шинжээч томилоод явахад 805 ширхэг мод байсан байна гэдэг нь нотлогдсон асуудал. Ийм зүйлд тоо хэргийн газрын үзлэгийг бариад модны тоо зөрүүтэй байна гэж байгаа нь үндэслэлгүй зүйл гэж үзэж байна. Хууль бусаар бэлтэсэн модыг бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн болон эзэмшлийн 2 ширхэг цахилгаан хэрэгслийг ашигласан талаар яллагдагч ******* болон бусад гэрчүүд мэдүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ******* нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн худалдан авсан талаар мэдүүлсэн. Модыг бэлтгэсэн 2 ширхэг хөрөө хэний эзэмшлийн хөрөө болох талаар тогтоох шаардлагатай бол шүүх хуралдаанд гэрч Ганболдыг оролцуулан дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой. Мөн хууль бусаар мод бэлтгэсэн хөрөөнүүдийн үнэлгээг мөрдөгчийн магадлагаагаар тогтоосон. Үнэлгээг нь мөрдөгчийн магадлагаагаар гаргуулсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл тухайн гэм буруутны өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, усгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв *******ын хөрөө биш байна хөрөө байна гэж үзэх юм бол шүүх тухайн эзэмшигчид хүлээлгэж өгөх боломжтой. Эд мөрийн баримтаар хурааж авсан зүйлийг заавал улсын орлого болгоно гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас х гэж үзэх юм бол хөрөөг Ганболдод хүлээлгэн өгөөд Ц.*******аас үүний үнийг гаргуулах бүрэн боломжтой. Ц.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 2 морийг ашигласан талаар яллагдагч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ нэг морийг хүнсэндээ хэрэглэсн нэг морийг чоно идсэн талаар мэдүүлсэн. Иймд Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл түүний үнэ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл тухайн гэм буруутны өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, усгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасны дагуу дээрх 2 морьний үнийн мөрдөгчийн магадлагааг гаргуулсан тул яллагдагч Ц.*******аас үнийг гаргуулах бүрэн боломжтой. 2 морийг ашигласан талаар гэрчүүд болон яллагдагч өөрөө мэдүүлж хэлсэн. Хүн өөрийнхөө ашигласан морины үнийг гаргуулах бүрэн боломжтой байхад заавал морийг авчир гэсэн асуудал анхан шатны шүүхээс яриад байгаа. Энэ нь боломж болоцоо хомс асуудал. Үнэлгээг нь гаргасан тул үнийг гаргуулан шийдвэрлэх боломжтой. Ц.*******д холбогдох хэрэгт хохирлыг бүрэн төлүүлэх, хор уршгийг арилгуулах, хөрөнгө орлогыг хураах, албадлагын арга хэмжээ авах зорилгоор яллагдагч Ц.*******ын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын 2-р баг Хайрханы 6 дугаар гудамж 21-4 тоотод байрлах 76 метр талбайтай 3 өрөө хувийн сууцын Прокурорын тогтоолоор битүүмжилсэн байхад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх боломжгүй нөхцөл бий болгосон нь үндэслэлгүй байна. Хэрэв шүүхээс битүүмжлэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч шүүгдэгчийн эд хөрөнгийг Прокурорын шийдвэрээр битүүмжлэнэ гэж заасан. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй асуудал байхгүй. Орон сууцыг битүүмжилсэн байхад Ц.******* нь машинтай, *******тай тул түүнийг битүүмжлэх ёстой гэж буцаасан нь үндэслэлгүй байна. Хэрэг шүүхийн шатанд яллагдагч хохирогч буюу ******* сумын Засаг даргатай гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулаад хэргийг ийм хугацаанд төлж барагдуулна гэсэн асуудал байхад заавал эд хөрөнгө битүүмжил гээд байгаа нь үндэслэлгүй зүйл юм. Шүүх битүүмжлэх шаардлагатай гэж үзсэн бол шүүхийн эрх хэмжээнд битүүмжлэх асуудал нээлттэй байдаг. Шүүхээр шийдвэрлэх боломжгүй асуудал байвал прокурорт буцаана гэсэн байдаг. Иймд шүүгдэгч Ц.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдал бүрэн хангагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг Прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Тийм учраас прокурорын улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой. Шүүх өөрийнхөө алдааг өнгөрсөн хойно буюу эсэргүүцэл бичсний дараа өмгөөлөгч хүсэлт гарган залруулсан нь хуулийг баримтлаагүй байна гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болоход хийгдэх боломжгүй ажил шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжтой байна гэдгийг дурдан магадлалдаа тусган өгөхийг хүсье гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Прокуророос яллагдагч Ц.*******ыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 805 ширхэг буюу 144.876 метр куб мод бэлтгэж, ойн санд 15.646.608 төгрөгний хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид, Шүүхийн тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгосон нь хууль буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Дээрх алдаа нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үг үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа” биш байх тул шүүх залруулга хийх боломжгүй байжээ. Түүнчлэн шүүх шүүгдэгч Ц.******* нь хэдэн ширхэг мод хууль бусаар бэлтгэсэн нь тодорхойгүй байна гэж үзсэн байна. Хэргийн газрын үзлэг болон шинжээч Б.гийн дүгнэлтэнд 735 ширхэг мод, цагдаагийн газраас уг модыг тээвэрлэн авчирсан зардлыг нэхэмжилсэн баримтанд 802 ширхэг мод, гэрч Б. мэдүүлэгт 805 ширхэг мод, ойн ангийн мэргэжилтэн Ө., Б. нарын модыг тоолсон тэмдэглэл, шинжээч О.Байгалмаагийн дүгнэлтэнд 805 ширхэг мод гэж тоо ширхэгийн хувьд зөрүүтэй баримтууд хэрэгт авагдсан байна. Хэрэг гарсан даруйд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэг хийж, хууль бусаар бэлтгэсэн модыг эд мөрийн баримтаар тооцож, тогтоол үйлдэж хурааж авах хуульд заасан үүргээ биелүүлээгүй удсанаас хэдэн ширхэг мод хууль бусаар бэлтгэсэн нь ойлгомжгүй болжээ. Хэргийн нөхцөл байдлаас харахад хууль бусаар бэлтгэсэн гэх модыг жилийн дараа тээвэрлэж, цагдаагийн хэлтэсийн хашаанд буулгаж тоолсон гэх ба түүнийг хэргийн газраас нэгэнт хөдөлгөсөний дараа дахин тоолж, шинжээчийн дүгнэлт гаргах нь тодорхой үр дүнд хүрэхгүй, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байгаа учир шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж, аль үнэн зөв гэж үзсэн баримтанд тулгуурлан модны тоог тогтоох, тодорхойлох боломжтой гэж үзлээ. Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2 ширхэг хөрөө, 2 морийг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан, хуульд зааснаар шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай, мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ