Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/02778

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 23

181/ШШ2024/02778

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:............тоотод байрлах, СФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Еыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А:оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Еыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

СФ ББСБ ХХК нь иргэн Хайсар овогтой Ерболд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 22060432 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1.599.900 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч манай олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-аас зурагт худалдан авсан.

Гэтэл зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй, одоо хаана амьдарч байгаа хаяг нь тодорхойгүй, олдохгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох түүнийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШЗ2024/01047 дугаар шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хур системийн мэдээлэл, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22060432 тоот Зээлийн гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 2-11/

Шүүхээс хаяг шалгасан мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч СФ ББСБ ХХК нь Х.Еыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас СФ ББСБ ХХК, нөгөө талаас Х.Е нар харилцан тохирч 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээ болон хур систем дэх лавлагаанд оршин суух хаягийг Налайх дүүрэг, ::::::::. тоот гэж тусгажээ.

4. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж нэхэмжлэл гаргахад Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШЗ2024/01047 дугаар шүүгчийн захирамжаар Налайх дүүрэг, 3 дугаар хороо, замчин 27 дугаар гудамж, 171 тоот, мөн Налайх дүүрэг, 3 дугаар хороо хорооны Замчны 24 дүгээр гудамж, 139 тоот хаягт Х.Е бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу дахин мэдэгдэх хуудсыг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлэхэд ээж гэж тэмдэглэж мэдэгдэх хуудсыг гардан авчээ.

Гэвч шүүхэд хүрэлцэн ирээгүй тул шүүх эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хсүэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Х.Е  /Регистрийн дугаар: .../-г эрэн сурвалжилсугай.

2.Х.Е /бүртгэлтэй хаяг: .................. тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У., утас:9., ./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ