Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00228

 

2024 05 06 156/ШШ2024/00228

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00172/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанаар нэхэмжлэгч З.О ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.М эд холбогдох 30,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н ,

Хариуцагч О.М ,

Нарийн бичгийн дарга С.О нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1. Нэхэмжлэгч З.О нь хариуцагч О.М эд холбогдуулан 30,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч З.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.М тэй 2020 оны 2 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж түүний 5952025346 тоот дансанд өөрийнхөө 250000106068 тоот данснаас 15,000,000 төгрөгийг буюу 2020 оны 2 сарын 18-наас 2020 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж мөнгийг шилжүүлсэн боловч гэрээнд заагдсан 6 сарын хугацааны хүүг О.М нь надад төлж барагдуулаагүй. Тухайн 15,000,000 төгрөгний зээлийн гэрээний хүү төлөх хугацааг 2021 оны 1 сарын 11-нээс 2021 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл буюу 6 сарын хугацаагаар 3 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээг сунгаж байгуулсан. Түүнээс хойш дээр дурдсан хугацааны хүү төлөх хугацааг О.М нь төлж барагдуулах боломжгүй байна гэсэн шалтгаанаар 2021 оны 7 сарын 01-нээс 2022 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл буюу 12 сарын хугацаанд 3 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр хийж хугацааг нийт 2 удаа сунгасан боловч өнөөдрийг хүртэл надаас зээлдэж авсан үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, 2020 оны 2 сарын 18-наас 2020 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хүүг 10 хувиар тооцож нийт 7,500,000 төгрөг, 2021 оны 1 сарын 11-нээс 2021 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай 3 хувийн хүүгээр тооцож нийт 2,700,000 төгрөг, 2021 оны 7 сарын 01-нээс 2022 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай хүүг 3 хувиар тооцож нийт 5,400,000 төгрөг үндсэн мөнгө болох 15,000,000 төгрөгт зээлийн гэрээний хүү болох 15,600,000 төгрөгийг нэмж нийт 30,600,000 төгрөгийг О.М ээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 30,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас зээлийн хүүнд өгсөн 5,000,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн тул тухайн мөнгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаа 25,600,000 төгрөг болгон багасгасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгөөс татгалзаж, одоо 22,000,000 төгрөгт эвлэрэх санал гаргаж байна гэв.

4. Хариуцагч О.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын 22,000,000 төгрөгт эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна, энэ мөнгийг төлнө. Маргаан байхгүй гэв. .  

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч З.О ын шүүхэд гаргасан 30,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нь 25,600,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд тэрээр уг 25,600,000 төгрөг гаргуулахаар гаргасан хүсэлтийг өөрчилөн 8,600,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасгав.

Хариуцагч О.М нь уг 22,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэв. Энэхүү эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М ээс 22,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.О т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.О ын нэхэмжлэлтэй О.М эд холбогдох 30,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нь шүүх хуралдаанд 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөг гаргуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М ээс 22,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.О т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА