Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/02779

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 23

181/ШШ2024/02779

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..............байрлах, ХХБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Ж., Н.Ч. нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б..а оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ж , Н.Ч.г нарыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ХХБ ХК нь хариуцагч Д.Ж , НЧ нарт холбогдуулан 11.692.957 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ.

Гэтэл тус шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 183/132022/21966 тоот захирамжаар хариуцагч Д.Ж , НЧ нар оршин суудаг гэх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 45Б байрны 218 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч тус хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дэмбэрэлсүрэнгийн Жанчивдорж /РД:Д386122917/, Нурмаагийн Чулуунцэцэг /РД:ДЖ85021508/ нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2022/21966 дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/000374/0071 тоот Цалингийн зээлийн гэрээ, мөн өдрийн 2019/000374/0071 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, мөн өдрийн 2019/000374/1346 тоот Баталгааны гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, Зээлийн хүсэлт, Зээлийн хүүгийн тооцоолол, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт зэргийг ирүүлжээ. /хх 2-17/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ХХБ ХК нь Д.Ж , НЧ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ХХБ ХК, нөгөө талаас Д.Ж нар тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг, НЧтэй баталгааны гэрээг тус тус байгуулсан байх тул тэдгээрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээнүүд болон Д.Ж ийн оршин суух хаягийг Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, буянт ухаа 23, 4 тоот гэж, НЧийн оршин суух хаягийг Хан-Уул дүүрэг, ...... тоот гэж тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2022/21966 дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, 45б байр, 218 тоот хаягт НЧ бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, Д.Ж оршин суудаггүй, улмаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дахин мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ........... тоот хаягт Д.Ж бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж, мөн ............. тоот хаяг тус хороонд байхгүй болохыг харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж шүүхийн мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ж , НЧ нарын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Дэмбэрэлсүрэнгийн Жанчивдорж /Регистрийн дугаар: ДЗ86122917/, Нурмаагийн Чулуунцэцэг /Регистрийн дугаар:ДЖ85021508/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Д.Ж /сүүлийн хаяг: ....тоот/, НЧ /сүүлийн хаяг: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ... тоот/ нарыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б.н, утас: 99.7/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ