| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00264/И |
| Дугаар | 155/ШШ2024/00485 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2024/00485
| 2024 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2024/00485 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С.Б, Б.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар **** оны *** дугаар сарын *****-ны өдөр төрсөн хүү Б.Х, ***** оны *** дүгээр сарын **-ны өдөр төрсөн хүү Б.С нарыг эцэг С.Б асрамжид, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр төрсөн хүү Б.Т эх Б.Н-гийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Н нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ********** байрлах 6х8 харьцаатай өвлийн хашаа байшин, 10,000,000 төгрөгийн үнэ бүхий Х************ байрлах газар, 2,000,000 төгрөгийн үнэ бүхий ******** байрлах 3х4 харьцаатай амбаар, 60,000,000 төгрөгийн үнэ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн 105 маркийн автомашин, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөөр бүрэн тоноглосон эмээл, үхэр 34 толгой, нэг толгой тус бүрийн үнэ нь 1,000,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөг, хонь 50 толгой, нэг толгой тус бүрийн үнэ нь 150,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг, ямаа 55 толгой, нэг толгой тус бүрийн үнэ нь 100,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг, азарга 4 толгой, нэг толгой тус бүрийн үнэ нь 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг, морь 6 толгой, нэг толгой тус бүрийн үнэ нь 1,500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг, гүү 26 толгой, нэг толгой тус бүрийн үнэ нь 1,200,000 төгрөг, нийт 31,200,000 төгрөг, даага 30 толгой, нэг толгой тус бүрийн үнэ нь 500,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг, бүгд 217,200,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг хүү Б.Х, Б.С, нэхэмжлэгч С.Б нарт үлдээхээр, 12,000,000 төгрөгийн үнэ бүхий * 10х8 харьцаатай, мансардтай дүнзэн торх, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий хоёр ************* 1000 ширхэг блок, 16,000,000 төгрөгийн үнэ бүхий Приус 20 маркийн автомашин, 700,000 төгрөгийн үнэ бүхий 3х4 хэмжээтэй Эрдэнэт хивс, 2,500,000 төгрөгийн үнэ бүхий 6 сандалтай ширээ, 600,000 төгрөгийн үнэ бүхий буйдан, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий шкаф, 3,500,000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, 500,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн телевизор, 800,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг угаалгын машин, 6,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 сантиметрийн 20 м.куб банз, 1 толгой азарга, нэг тус бүрийн үнэ нь 2,000,000 төгрөг, 13 толгой гүү, нэг тус бүрийн үнэ нь 1,200,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөг, бүгд 64,400,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг хариуцагч Б.Н, хүү Б.Т нарт үлдээхээр зохигч эвлэрснийг тус тус баталсугай.
4.Зохигч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг, хариуцагч Б.Н тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эх, эцгийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч С.Б, хариуцагч Б.Н нарт даалгасугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Шүрбадарт үүрэг болгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ