Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0848

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Б.Э******* нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/192 дугаар захирамж нь миний нас барсан эцгийн нэрийг дурдаж гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Налайх дүүргийн Засаг даргад холбогдох Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э******* Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/192 дугаар захирамж нь миний нас барсан эцгийн нэрийг дурдаж гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Б.Э******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э******* нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/192 дугаар захирамж нь миний нас барсан эцгийн нэрийг дурдаж гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Э******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ