Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00413

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00413

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********** байрлах, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *************оршин суух, Э.Д*************),

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,191,673 (хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай 155/2024/00308/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн *********** албан тушаалтай Э.Д нь тус байгууллагын нягтлан бодогч Ч.Ц 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн **** дугаартай Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Үүнийг Ч.Ц нь эс зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчид шүүхийн шатанд эвлэрч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *****************дугаартай захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Талууд эвлэрэхдээ нэхэмжлэгч Ч.Ц урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Нийтийн номын санд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 757,161 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн байна.

Ч.Ц нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/009944 дугаартай захирамжаар Нийтийн номын сангаас 2,191,672 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Ч.Ц нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ************* дугаартай захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 757,161 төгрөгийг, 2021 онь 10 дугаар сарын 07-ны өдрийн ****************** дугаартай захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,191,672 төгрөгийг тус тус аймгийн Нийтийн номын сангаас гаргуулж авсан байна.

Хөвсгөл аймгийн ************ Э.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ****** дугаартай нягтлан бодогч Ч.Ц халах тухай үндэслэлгүй тушаал гаргаж, төрд 2,948,833 төгрөгийн гэм хор учруулсан болох нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ********* дугаартай захирамж болон 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *********** дугаартай захирамжаар тус тус тогтоогдсон байна.

Э.Д нь одоо Хөвсгөл аймгийн ************ ажиллаж байгаа ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байх ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсэж байгаа буюу "ашиг сонирхлын зөрчил" үүсэж байна гэж үзэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Э.Д******** гэм хорын хохирол 2,948,833 /хоёр сая есөн зуун дөчин найм мянга, найман зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн 100170035011 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.У  миний бие хариуцагч Э.Д******** гэм хорын хохирол 2,948,833 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэвч Э.Д нь Ч.Ц********** ажилгүй байх хугацааны 757,160 төгрөгийг 490111001007 дугаарын данснаас буюу хувийн данснаас Ч.Ц*** шилжүүлсэн ба төрийн сангийн данснаас төлөгдөөгүй төрд хохирол учраагүй байх тул нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс 757,160 төгрөгийг хасч тооцон 2,191,673 төгрөгийг Э.Даваачулуунаас нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч Э.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***** овогт ***Д*** би аймгийн Нийтийн номын сангийн захирлаар 2020 оны 05 дугаар сараас ажиллаж байна. 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 2020 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд манай байгууллагад Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалт хийгдэж нягтлан Ч.Ц ноцтой зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн.Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуулийн ноцтой зөрчил гаргасан албан хаагчийг төрийн байгууллагад ажиллуулахгүй гэж заасны дагуу Ч.Ц ажлаас чөлөөлсөн. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 155 /ШШ 2021/00468 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.Ц ажилд эргүүлэн томилох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 757,161 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/009944 дугаартай захирамжаар ажилгүй байх хугацааны цалин хөлс, даатгалд 2,191,672 төгрөгийг тус тус олгохоор шийдсэн. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн 155/ШШ2021/00468 захирамжийн дагуу Ч.Ц ажилд нь буцааж томилж ажиллуулахад Ажлын алдаа дутагдал гаргасан нь үнэн учир ажилгүй байх хугацааны 757,161 төгрөгийг авахгүй гэж өөрөө татгалзсан учир байгууллагаас гаргаж олгоогүй. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/009944 дугаартай захирамжийн дагуу 2,191,672 төгрөгийг Ч.Ц***байгууллагаас олгосон нь үнэн.

Нийтийн номын сангийн 100170035011 тоот дансанд 2,191,673 /Хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У  нь Э.Д*** холбогдуулан гэм хорын хохирол 2,948,833 (хоёр сая есөн зуун дөчин найман мянга найман зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д нь 757,160 төгрөгийг хувийн данснаас Ч.Ц***** шилжүүлсэн, төрийн сангийн данснаас төлөгдөөгүй төрд хохирол учраагүй гэх үндэслэлээр хариуцагч Э.Д******* 2,191,673 (хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 2,191,673 (хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг Хөвсгөл аймгийн *********** тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Д******* 2,191,673 (хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан гурав) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,017 (тавин мянга арван долоо) төгрөгийн тал хувь болох 25,008.50 (хорин таван мянга найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.

Хариуцагч Э.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д***** холбогдох, гэм хорын хохирол 2,191,673 (хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох нийт 2,191,672 (хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан хоёр) төгрөгийг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн ************ тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Д*******  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,008.50 (хорин таван мянга найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

ШҮҮГЧ                                 С.ОЮУНЖАРГАЛ