| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01918/И |
| Дугаар | 181/ШШ2024/02856 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/02856
| 2024 07 29 | 181/ШШ2024/02856 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:........., ... тоотод байрлах, О ББСБ ХХК /Регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх .............тоотод бүртгэлтэй ч, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Ганцын задгайд оршин суух, Ц.Б /Регистрийн дугаар:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 465.315 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Ц.Б д холбогдуулан гэрээний үүрэгт 465.315 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
О ББСБ ХХК ньЦ.Б 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр CUST 2022-10593 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 9.9 хувийн хүүтэй, z3800757 тоот зээлийг ХААН банк дахь 5007662064 тоот дансанд зээлдэгч Ц.Б шилжүүлэн авсан.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар z3800757 тоот зээлийн үлдэгдэл дүн 150.000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 757 хоногийн хүү 374.715 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 59.400 төгрөгийг хасаж хүү 315.315 төгрөг, Нийт дүн 465.315 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 465.315 төгрөгийг хоёр хувааж төлөх хүсэлтэй байна. 2024 оны 7 дугаар сарын 25-нд 232.657 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-нд 232.657 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Ц.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 465.315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 465.315 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 232.657 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 232.657 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ.
Ийнхүү зөвшөөрсөн явдал Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Б д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 465.315 /дөрвөн зуун жаран таван мянга гурван зуун арван таван/ төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 232.657 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 232.657 төгрөгөөр төлж барагдуулахаар хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.610 төгрөгийн тавин хувь болох 7.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7.350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 7.350 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ