Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/01349

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 03 181/ШШ2024/01349

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

 

Нэхэмжлэгч: ...тоот хаягт байрлах ЦК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Т.А /РД:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 274,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Ань 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KN цахим зээлийн үйлчилгээнд №13489 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 130,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 10,000 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт "Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх" 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт "Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх" гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй" гэж заасан.

Гэтэл зээлдэгч Т.Ань зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна; 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 130,000, шимтгэл үлдэгдэл 10,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 134,680, нийт 274,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Ашүүхэд гаргасан тайлбартаа: Т.А миний бие хэргийн хавтастай танилцлаа. Өр зээлийн 274,680 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ЦК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Ат холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбартай уншиж танилцлаа. Хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул эвлэрлийг баталж иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК нь хариуцагч Т.Ат холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 274,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 274,680 төгрөг нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь Т.Ань нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 274,680 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 274,680 төгрөгийг нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 4,400 төгрөгийг, хариуцагчаас 4,491 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ЦК ББСБ-ХК д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА