| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00503/И |
| Дугаар | 155/ШШ2024/00492 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2024/00492
| 2024 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2024/00492 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** байрлах, ХААН банк ХК (******)-ийн Хөвсгөл салбар,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********оршин суух, Б.Б (Р**********),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, Б.М (Р***********),
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 14,343,679.73 төгрөг, зээлийн хүү 2,495,570.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,173.60 төгрөг, нийт 16,924,424.24 (арван зургаан сая есэн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00503/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б, Б.М нар нь ХААН Банкны ** ********* тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 5,656,320.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,593,863.35 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,951.38 нийт 9,259,135 төгрөг төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 14,343,679.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,495,570.91 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 85,173.60 төгрөг хугацаа хэтрүүлээд 158 хоног болж байна.
Иймд банк зээлийн эрх нээх гэрээний 6-р зүйлийн 6.1.1 хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
Үндсэн зээл 14,343,679.73 төгрөг,
Зээлийн хүү 2,495,570.91 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 85,173.60 төгрөг, нийт 16,924,424.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Б миний бие ХААН банкнаас 16,924,424.24 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэхүү 16,924,424.24 төгрөгөө төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.М миний бие ХААН банкнаас 16,924,424.24 төгрөг зээлж авсан нь үнэн. Ийнхүү 16,924,424.24 төгрөгөө төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Б.Б, Б.М нарт холбогдуулан үндсэн зээл 14,343,679.73 төгрөг, зээлийн хүү 2,495,570.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,173.60 төгрөг, нийт 16,924,424.24 (арван зургаан сая есэн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б, Б.М нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 16,924,424.24 (арван зургаан сая есэн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,573 (хоёр зуун дөчин хоёр таван зуун далан гурав) төгрөгийн тал хувь болох 121,286.50 (нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,286.50 (нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,286.50 (нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Б, Б.М нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Б.М нарт холбогдох, үндсэн зээл 14,343,679.73 төгрөг, зээлийн хүү 2,495,570.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,173.60 төгрөг, нийт 16,924,424.24 (арван зургаан сая есэн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б, Б.М нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 16,924,424.24 (арван зургаан сая есэн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,573 (хоёр зуун дөчин хоёр таван зуун далан гурав) төгрөгийн тал хувь болох 121,286.50 (нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,286.50 (нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,286.50 (нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б, Б.М нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ