Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/00491

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/00491

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************** байрлах, ХААН банк ХК (*********)-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, Т.М (Р************),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, Д.Н***********),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 21,778,431.40 төгрөг, зээлийн хүү 3,785,310.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,991.42 төгрөг, нийт 25,640,733.81 (хорин таван сая зургаан зуун дөчин мянга долоон зуун гучин гурван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00461/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.М, Д.Н нар нь ХААН Банкны *************** ********* *********** тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай цалингийн зээлийг амины орон сууц барих зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь *****оны ***** дүгээр сарын **********-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 8,221,568.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,059,663.02 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 269.52 нийт 17,281,501.14 төгрөг төлсөн байна.

Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 21,778,431.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,785,310.99 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 76,991.42 төгрөг хугацаа хэтрүүлээд 258 хоног болж байна.

Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:

Үндсэн зээл 21,778,431.40 төгрөг,

Зээлийн хүү 3,785,310.99 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 76,991.42 төгрөг, нийт 25,640,733.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* овогтой ************** нь ХААН банкнаас орон сууцны зээл авсан нь үнэн болно. Үлдэгдэл 25,640,733.81 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Т.М****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн************ иргэн Т** овогтой М  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б овогтой М миний бие 2024 оны 04 сарын 23-ны өдөр тус Т.М ХААН банкнаас авсан 25,640,733.81 төгрөгийг Т.М төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Т.М, Д.Н нарт холбогдуулан үндсэн зээл 21,778,431.40 төгрөг, зээлийн хүү 3,785,310.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,991.42 төгрөг, нийт 25,640,733.81 (хорин таван сая зургаан зуун дөчин мянга долоон зуун гучин гурван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.М, Д.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 25,640,733.81 (хорин таван сая зургаан зуун дөчин мянга долоон зуун гучин гурван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг хариуцагч Т.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Д.Н  нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Т.М нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.М итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Б.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 38 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,154 (хоёр зуун наян зургаан мянга нэг зуун тавин дөрөв) төгрөгийн тал хувь болох 143,077 (нэг зуун дөчин гурван мянга далан долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 143,077 (нэг зуун дөчин гурван мянга далан долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.М, Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 143,077 (нэг зуун дөчин гурван мянга далан долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Т.М, Д.Н нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М, Д.Н нарт холбогдох, үндсэн зээл 21,778,431.40 төгрөг, зээлийн хүү 3,785,310.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,991.42 төгрөг, нийт 25,640,733.81 (хорин таван сая зургаан зуун дөчин мянга долоон зуун гучин гурван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.М, Д.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 25,640,733.81 (хорин таван сая зургаан зуун дөчин мянга долоон зуун гучин гурван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Т.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Д.Н  нараас ирүүлсэн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,154 (хоёр зуун наян зургаан мянга нэг зуун тавин дөрөв) төгрөгийн тал хувь болох 143,077 (нэг зуун дөчин гурван мянга далан долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 143,077 (нэг зуун дөчин гурван мянга далан долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.М, Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 143,077 (нэг зуун дөчин гурван мянга далан долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.М, Д.Н нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                      С.ОЮУНЖАРГАЛ