Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02864

 

 

 

 

 

 

 

 

2024 07 30

181/ШШ2024/02864

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: ........... тоотод байрлах, ОУОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:......... тоотод байрлах, А ХХК,

Хариуцагч:................ тоотод оршин суух, Э.Л ,

Хариуцагч: .............. оршин суух, А.А  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 308.898.488 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК, Э.А, А.Анар нь ОУОМЗ ББСБ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЗГ130108000306 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 400.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. "А ХХК, Э.Лх., А.А. нар үндсэн зээлээс 107.269.841 төгрөг, үндсэн зээлийн хүү 221.851.364 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүү 28.982.795 төгрөг, нийт 358,104,000 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагч А ХХК, Э.Л, А.Ад. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 292.730.159 төгрөг, хүү 13.473.607 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.694.722 төгрөг, нийт 308.898.488 төгрөг, нотариатын зардал 56.000 төгрөг, нийт 308.898.488 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хон. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ОУОМЗ ББСБ ХХК нь "А ХХК, Э.Л , А.А нарт нэхэмжлэл гаргасан бөгөөд АЗ ХХК, Э.Л , барьцаалуулагч А.Ад. нар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зээлийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ОУОМЗ ББСБ ХХК нь "А ХХК, Э.Л , А.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 308.898.488 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна.

Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.А ХХК, Э.Л , А.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 308.898.488 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа ОУОМЗ ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.817.394 /70.200+1.747.194/ төгрөгийн тавин хувь болох 908.697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 908.697 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ