| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00285/И |
| Дугаар | 156/ШШ2024/00358 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 156/ШШ2024/00358
2024 07 18 156/ШШ2024/00358
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00285/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж шүүгч Х.Отгонжаргал, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-12 тоотод оршин суух, ******* овогт *******-******* *******,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багт оршин суух, ******* овогт *******- ,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,161,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч Ц.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******-Эрдэнэ,
Хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.******* холбогдуулан 4,161,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь 2024 оны 3 дугаар сарын 03-ны 00 цагийн үед ******* үйлчилгээний газрын баруун талд Б. хүсэлтээр жолоо барихаар очиход цуг байсан хүнтэй маань муудалцахад нь салгах гэж очиход шалтгаангүйгээр цохиж хамрыг хугалсан тул эмчилгээний зардал болох 3,500,000 төгрөг, үзүүлэхэд гарах тээврийн зардал 51,600 төгрөг, үзлэгийн зардал 50,000 төгрөг, ажлын өдрүүдээр явсан тул ажлын хөлсний 560,000 төгрөг, нийт 4,161,600 төгрөгөөр хохирсон тул гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Б.******* 4,161,000 төгрөг нэхэмжилснээс үнийн дүнд ярилцаад 2,000,000 төгрөгт тохиролцож, уг мөнгөн дүнг авахаар боллоо. Үлдэгдэл 2,161,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
4. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нэхэмжилсэн 4,161,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,161,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь 2,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь 4,161,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б.******* 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* холбогдох 4,161,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,161,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б. нь үлдэх 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь 4,161,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б.******* 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА