Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2024/00340

 

2024 07 04 156/ШШ2024/00340

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

156/2024/00301/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дэнж 03-12 тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон тушаал дахь нэр өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны нэр дээр Зөвлөлт холбоот улсын ТМС-д мужаан мэргэжлээр суралцаж, 1984 оны 06 сард төгссөн. Би 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд мужаанаар ажилд орж, 1985 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдсан. 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар Хилийн цэргийн 0230-р ангид цэргийн алба хааж байгаад, 1985 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/472 дугаар тушаалаар Өндөрхаан дахь хорих 419-р ангид хянагчаар томилогдож ирсэн. Намайг хянагчаар томилсон НАХЯ-ны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харьяа Өндөрхаан дахь колоний 1986 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/47 дугаартай тушаалд миний Ц.******* гэх нэрийг Ц.******* гэж андуурч бичсэн байсан. Миний Өндөрхаан дахь колонид ажиллаж байсан хугацааг тогтоолгох шаардлагагүй, харин уг тушаалын нэрийг зөвтгүүлж шүүхийн шийдвэр гаргуулах гэсэн юм.

Иймд намайг 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт мужаанаар ажиллаж байсан байдал болон 1986 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/47 дугаартай тушаалд дурдагдсан ******* ******* гэх нэрийг ******* ******* болгон зөвтгөж өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-ийн 4 тал),

2. ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),

3. 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн Ц.*******ийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7-8 тал),

4. 2713000884 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

5. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1227 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

6. НАХЯ-ны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харьяа Өндөрхаан дахь колоний даргын 1986 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/47 дугаартай Халамжлан хүмүүжүүлэгч томилох тухай тушаалын хуулбар (хх-ийн 11 тал),

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/607 дугаартай албан бичиг (хх-ийн 12 тал),

8. НАХЯ-ны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харьяа Өндөрхаан дахь колоний даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/164 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-ийн 13 тал),

9. Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Ц.*******ийн 1986-1990 онуудад хянагчаар ажиллаж авсан цалингийн хүснэгт (хх-ийн 14 тал),

10. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/156 дугаартай албан бичиг (хх-ийн 15 тал),

11. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 140 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар (хх-ийн 16 тал),

12. Гэрч Ц.******* шүүхэд өгсөн ...1984 онд байхаа Өндөрхаан хот ахуйн үйлчилгээний комбинатад мужаанаар ажиллаж 1985 оны 5 сарын 30-ны өдөр цэрэгт явчихсан. Цэрэгт яваад эргэж ирж ажиллаагүй гэж санаж байна. Тухайн үед *******ийг ******* гэж дууддаг байсан. Үүнээс хойш ямар ажил хийснийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 23 тал),

13. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 27 тал)

14. Гэрч Л. шүүхэд өгсөн ...Ц.******* нь 1984 оны 6 сараас 1985 оны 7 сарыг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар буюу ахуй үйлчилгээний комбинатад мужаанаар ажиллаж байгаад 1985 онд цэргийн албанд татагдаж буцаж ирээгүй. Түүнээс хойш ямар ажил эрхэлж байсан талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 28 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Ц.*******ийн 1984-1985 онд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт мужаанаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 11ий өдрийн 08/156 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Ц.*******ийн нэр дээрх 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 1984 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг үзэхэд тус хөдөлмөрийн дэвтрийг 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас олгож, Нийтийн ахуй үйлчилгээний яам гэсэн тамга дарагдсан байна. Мөн тус дэвтрийн 4-7 дугаар хуудсанд бичигдсэн ТМС төгсөж ажилд томилогдсон талаарх бичилтэд засвар ороогүй, байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ц.******* нь 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт мужаанаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.

Харин НАХЯ-ны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харьяа Өндөрхаан дахь колоний 1986 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/47 дугаартай Халамжлан хүмүүжүүлэгч томилох тухай тушаалд бичигдсэн ******* ******* гэх нэрийг ******* ******* болгон өөрчлүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй дээрх тушаалд бичигдсэн ******* ******* гэх нэртэй хүн хүсэлт гаргагч ******* ******* мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, НАХЯ-ны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харьяа Өндөрхаан дахь колоний 1986 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/47 дугаартай Халамжлан хүмүүжүүлэгч томилох тухай тушаалд бичигдсэн ******* ******* гэх нэрийг ******* ******* болгон өөрчлүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА