Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2024/00354

 

2024 07 17 156/ШШ2024/00354

 

 

Зохигчдын эвлэрлтийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00331/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолбор, ******* ******* ХХК

Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р баг, Жаргалт дэрвэн 4 гудамж 4 тоотод оршин суух, ******* *******-*******,

Нэхэмжлэлийн шаардлага: 970,361 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М.*******-*******д холбогдуулан 970,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43539406, 44343853 тоот гэрээ байгуулан 94200026, 94320026 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн "Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан Samsung A13, White утас болон Wifi router төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-07 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утас болон төхөөрөмжийн төлбөрт 755,583 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 214,778 төгрөг буюу нийт 970,361 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, хариуцагч М.*******-******* нар дараах эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулав.

1. ******* ******* ХХК нь хариуцагч М.*******-*******эс 970,361 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь бүрэн төлөхөөр зөвшөөрөв.

2. Хариуцагч М.*******-******* нь 300,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор, 670,361 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.  

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан 970,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М.*******-******* нь 300,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор, 670,361 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******-*******эс 970,361 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27,840 төгрөгийн тал хувь 14,420 төгрөгийг, улсын орлогоос 14,420 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 970,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М.*******-******* нь 300,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор, 670,361 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 14,420 /арван дөрвөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг, улсын орлогоос 14,420 /арван дөрвөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА