| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03702/И |
| Дугаар | 181/ШШ2024/02865 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/02865
| 2024 07 30 | 181/ШШ2024/02865 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:......... тоотод байрлах, ИХББСБ ХХК /Регистрийн дугаар:../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух,Л.Т /Регистрийн дугаар../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 6.246.889 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Л.Т т холбогдуулан гэрээний үүрэгт 6.246.889 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч Л.Т манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр L24200094/01 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Зээлдэгч Л.-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас
-2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 7804815595 тоот зээлийн дансны дугаартай, 547.600 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5025797181 банкны тоот дансанд,
-2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7100021344 тоот зээлийн дансны дугаартай, 5.100.000 төгрөгийн, урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5025797181 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч биелүүлээгүй. Иймд 7804815595 тоот зээлд 789.174 төгрөг, 7100021344 тоот зээлд 5.441.215 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 6.246.889 төгрөгийг хариуцагч Л.Т өөс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжилсэн 6.246.889 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба доорх графикийн дагуу төлж барагдуулна. Үүнд:
1.2024 оны 8 дугаар сарын 30-нд 526.889 төгрөг,
2.2024 оны 9 дүгээр сарын 30-нд 520.000 төгрөг,
3.2024 оны 10 дугаар сарын 30-нд 520.000 төгрөг,
4.2024 оны 11 дүгээр сарын 30-нд 520.000 төгрөг,
5.2024 оны 12 дугаар сарын 30-нд 520.000 төгрөг
6.2025 оны 01 дүгээр сарын 30-нд 520.000 төгрөг,
7.2025 оны 02 дугаар сарын 28-нд 520.000 төгрөг,
8.2025 оны 3 дугаар сарын 30-нд 520.000 төгрөг,
9.2025 оны 4 дүгээр сарын 30-нд 520.000 төгрөг,
10.2025 оны 5 дугаар сарын 30-нд 520.000 төгрөг,
11.2025 оны 6 дугаар сарын 30-нд 520.000 төгрөг,
12.2025 оны 7 дугаар сарын 30-нд 520.000 төгрөг төлнө. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б. хуваарийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ИХББСБ ХХК нь Л.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.246.889 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6.246.889 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 526.889 төгрөг, 2024 оны 9 дүгээр сараас 2025 оны 7 дугаар сарын хооронд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 520.000 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ИХББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Т т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6.246.889 /зургаан сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун наян ес/ төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 526.889 төгрөг, 2024 оны 9 дүгээр сараас 2025 оны 7 дугаар сарын хооронд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 520.000 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.636 төгрөгийн тавин хувь болох 57.318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 57.318 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 57.318 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ