Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/104

 

      *******, *******, *******,

      ******* нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, *******

Шүүгдэгч *******, *******, *******

Нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, *******,*******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******,*******, ******* нарт холбогдох эрүүгийн 2014000000325 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

  1.  Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ын , .......... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, / регистрийн дугаар: /,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт гийн , ...... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, / регистрийн дугаар: /,

3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ийн , ......... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Дундговь аймаг дахь сум дундын Шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, / регистрийн дугаар: /,

4. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ын , 1......... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: /,

Г. нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

******* нь *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд талын засмал замаар машинтай явсан*******, Б.Далайжаргал, Б.Даваахүү нарыг “пизда нараа юугаа хараад байгаа юм” гэх үгийг хэлж өдөөн турхирч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

******* нь *******, *******тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд*******д хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусадтай бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

******* нь *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд*******д хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусадтай бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт ын г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт гийн Гантулгыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус, шүүгдэгч Өлзийт овогт ийн ыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус, шүүгдэгч овогт ын ыг гэмт хэрэг үлдэхэд зориуд хүргэж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд өдөөн турхирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Гомбодоржийн г хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт гийн , Өлзийт овогт ийн нарыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт гийн , Өлзийт овогт ийн нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч овогт ын т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед *******, *******, *******ын эхнэр нарын хамт караокед ороод 23 цагийн үед караокеноос гараад 3 дугаар сургуулийн урд ******* эхнэртэйгээ муудалцаад байсан тул түүний эхнэрийг дагуулаад түрүүлээд явж байхад ар талд зодоон болоод ийн хамт эргээд очтол хохирогч гэх*******гийн хөмсөгнөөс цус гарсан байдалтай байсан ба *******, ******* ахаа чулуу авлаа шүү гэж хэлэхээр нь тэр чулууг нь тавиулах гэж*******гийн хүзүүгээр тэврээд авсан чинь тэр залуу дайрсаар байгаад чулууг авахаар нь зугтаасан боловч араас нь нөгөө чулуугаа шидэж******* нь миний баруун тохойд хөнгөн гэмтэл учруулсан үйл явдал болсон.

Би хэн нэгнийг зодоонд өдөөн турхирч, нийтийн хэв журмыг зөрчөөгүй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, ямар нэг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй, үгсэж тохироогүй ыг*******г цохих үед дэмжлэг үзүүлээгүй.

Харин ******* өөрийн эхнэр тэй муудалцаад байсан тул түүний эхнэрийг дагуулаад түрүүлээд явж байсан бөгөөд зодоон боллоо гэхэд эргээд очиход*******гийн хөмсөгнөөс цус гарсан байсан ба ******* ******* ахаа чулуу авлаа шүү гэхэд нь*******гийн үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч чадаагүй бөгөөд чулуу авангуут цохих нь гэж бодоод зугтаасан боловч араас нөгөө чулуугаа шидэж надад хөнгөн гэмтэл учруулсан.

Би өнөөдөр хийгээгүй хэргийнхээ төлөө буруутан болж эрх чөлөөгөө хязгаарлуулан сууж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний хувьд эхнэр Пүрэвсүрэн болон 0-5 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй 4 бага насны хүүхдээ асран хамгаалж гэртээ байдаг бөгөөд 2 бага ихэр хүүхдийн маань 1 нь түнхний мултрал өвчний улмаас байнгын хяналтад байдаг. Би л ажил төрөл эрхэлж эхнэр хүүхдээ тэжээж, хүүхдийнхээ эмчилгээний зардлыг олдог байсан.

Миний амьдрал ийм хүнд хэцүү байсаар байхад би ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.

Тухайн үед миний бие ******* ахын хамт явж байхад ******* ах эхнэр лүүгээ орилсон бөгөөд түүнийг чимээгүй бай гэж дуугай болгоод байж байтал машинтай залуучууд та нар орилдог яасан том юм бэ гэж ирээд******* гэх залуу нь миний толгой хэсэг рүү хэд хэд цохисон. Намайг цохингуут нь би зөрүүлээд нэг л цохисон боловч бөгжтэй гараар цохиод хөмсгийг нь шалбалсан байсан.******* намайг цохиогүй бол би түүнтэй маргаан үүсгэхгүй байх байсан юм. Үүний дараа ******* ах ирсэн бөгөөд түүнийг ирэхэд наадах чинь чулуутай байгаа шүү гэж хэлээд би гэр лүүгээ гүйсэн. Яагаад гэвэл*******гийн нүүр лүү цохиод шалбалж цус гаргаснаас гадна нялх нойтон 2 ихэр хүүхэдтэй тул болохгүй юм хийчихлээ гээд зугтаасан юм. Тухайн үед манай ихрүүд 5 сартай маш бага байсан. Үүний дараа тэд нарын хооронд юу болсныг мэдэхгүй намайг тай зодоон хийж байхад ******* ах түүнийг боосон юм байгаагүй. Би энэ болсон явдлыг бүгдийг үнэн зөвөөр эхнээсээ мэдүүлсэн юм.

Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан миний ял шийтгэлийг хөнгөрүүлж, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ын өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Өмгөөлөгчийн хувьд ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шинж буюу нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хохирол учруулан аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж байна.

Учир нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд Г., Мөнхсүлд нарын хамт алхаж явахад ******* нь эхнэр рүүгээ орилсон. Үүнийг хажуугаар нь гарч явсан залуус болох*******, Даваахүү, Б.Далайжаргал нар өөрсөд рүү нь орилж томорсон гэх үл ялих зүйлээр шалтаглан машинаа зориуд байрлуулан машинаасаа бууж ирэн хохирогч гэх******* нь миний үйлчлүүлэгч ын толгой болон гаран тус газар нь хэд хэд цохисны улмаас ******* нь өөрийгөө хамгаалах зорилгоор*******г 1 удаа бөгжтэй гараараа цохиж хөмсөг тус газарт нь шарх гэмтэл үүсгэсэн байдаг. ын энэ үйлдэл нь******* өөрийг нь цохисон үйлдлийн улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн сэдэлттэй байхад *******ын үйлдлийг түүнд хамаатуулан ойлгож бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчсөн гэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч гэх*******гийн мэдүүлэг нь бусад гэрчүүд, хохирогч *******ын мэдүүлгээс эрс зөрүүтэй бодит үйл явдлаас үйл баримт цаг хугацааны дарааллын хувьд эргэлзээтэй мэдүүлдэг.

Анхан шатны шүүхээс гэм буруутай эсэхийг шийдвэрлэж шүүгч шийдвэрээ танилцуулахдаа хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гэмт хэрэг гарсан гэж дүгнэсэн. Хэрэв хохирогч буюу*******гийн буруутай үйл ажиллагаанаас тухайн гэмт хэрэг үүдэн гарсан гэж үзвэл тухайн гэмт хэргийн субьектив шинж буюу миний үйлчлүүлэгчийн гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн субьектив шинж бүрэн няцаагдах бөгөөд гэмт хэргийн шинжийг хангахааргүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэж дүгнэсэн атлаа хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан гэсэн нь шийтгэх тогтоолд ойлгомжгүй байдал үүсгэсэн бөгөөд хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэргээс голчлон субьектив шинж буюу гэмт хэргийн сэдэлтээр ялгагдахаар байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлд оруулж *******д холбогдуулан зүйлчлэн ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулж хэргийн зүйлчлэл хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож гуч хоног буюу нэг сарын ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг нэг жил нэг сарын хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь Ө. нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед *******, *******, *******ын эхнэр нарын хамт караокед ороод 23 цагийн үед караокеноос гараад 3 дугаар сургуулийн урд ******* эхнэртэйгээ муудалцаад байсан тул түүний эхнэрийг дагуулаад түрүүлээд явж байхад ар талд зодоон болоод ийн хамт эргээд очтол хохирогч гэх*******гийн хөмсөгнөөс цус гарсан байдалтай байсан ба *******, ******* ахаа чулуу авлаа шүү гэж хэлэхээр нь тэр чулууг нь тавиулах гэж*******гийн хүзүүгээр тэврээд авсан чинь тэр залуу дайрсаар байгаад чулууг авахаар нь зугтаасан боловч араас нь нөгөө чулуугаа шидэж******* нь *******ын баруун тохойнд хөнгөн гэмтэл учруулсан үйл явдал болсон байдаг.

Энэ үйл явдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ******* *******, , ******* нарын удаа дараагийн тогтвортой гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч, гэрч нарын мэдүүлгээр давхар тогтоогддог.

Гэтэл шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй *******ыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн үйлдлээрээ санаатай нэгдэж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж хэргийг бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нарын хувьд санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж энэ хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй болно.

Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу объектив тал нь: Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, эд хөрөнгө устгаж гэмтээсэн, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирсан, татан оруулсан, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлүүд байна.

Иймд *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл харагдахгүй, өөрөөр хэлбэр *******ын үйлдсэн хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгч  нарын хувьд санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж энэ хэргийг бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолын *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 Миний бие уг шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцэхгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Учир нь би хүний биед халдсан, гэмтэл учруулсан үйлдэл гаргаагүй, харин миний биед *******, ******* гэх хоёр залуу бүлэглэн халдаж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Даваахүү, Б.Далайжаргал бид гурав унаж явсан буруу үрүүлтэй машинаас буухдаа Даваахүү, Б.Далайжаргал хоёр машины үрүүл талын хаалга буюу буруу талын хаалгаар, би зөв талын хаалгаар буусан бөгөөд Даваахүү, Б.Далайжаргал нар дээр очихын тулд зөв талын хаалгаар буусан би машины араар тойрч очих явцад миний ардаас нэг хүн ирээд миний мөрний дээгүүр гараа оруулан ард зогссон байрлалтайгаар хоолойг боосон, тэр үед намхандуу залуу чулуутай гараараа миний толгой цээж хэсэг рүү цохиод байсан, би боож байгаа залуугийн боолтод орохгүй байхын үүднээс эрүүгээ доошлуулж хүзүү, хоолойгоо хамгаалан хоёр гараараа гарыг нь салгах гэж зулгааж татаад ч дийлэлгүй байх үед намайг чулуутай гараараа цохиод байсан залуу миний толгойг хагалсан, би сөхөрч унасан, сөхөрч унах үед ч намайг боосон залуу боосон хэвээр л байсан. Би аргаа бараад миний толгойг хагалчихлаа аваач гэхэд намайг чулуугаар цохисон залуу чулуугаа хаяад зугтсан Б.Далайжаргал ирээд намайг боосон байсан ******* гэх залууг салгасан, миний толгой цээж рүү чулуугаар цохиод байсан жижиг биетэй залуу буюу ******* гэх залуу нь намайг цохисон чулуугаар миний урд хаяад явсан байхаар нь тэр чулууг нь хүмүүсийн эсрэг чиглэл рүү холдуулж шидсэн, намайг боосон залуу болох ******* нь хамт явж байсан хүмүүстэйгээ хөх толгой чиглэл рүү яваад өгсөн, тэдний араас манай найз очоод хүний толгой хагалчихлаа гээд буцаагаад дагуулж ирсэн, удалгүй цагдаа ирсэн. Би бусдад зодуулж хохирчхоод ******* гэх залуугийн намайг цохиж зодсон гэх худал мэдүүлгээр надад бусдын биед хохирол учруулахгүй зодсон гэх үндэслэлээр зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэснийг ч зөвшөөрөхгүй байна, мөн намайг боосон залуугийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан надад хамаатуулан санаатай хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх шүүхийн шийдвэрийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч талын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд яллах дүгнэлтэд дурдсан*******гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон.

Хавтаст хэрэгт хууль журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар Г.Энх- Амгаланг *******ыг чулуугаар цохисон гэх хөтөлбөргүй нотлон тогтоох нотлох баримт хэрэгт байхгүй ба тухайн гэмтлийг*******г л үүсгэсэн байх гэсэн эргэлзээ тээнэгэлзээтэй өөрийн бодлоо илэрхийлсэн мэдүүлэг л байдаг. Хараагүй, үзээгүй байж таамаг төдий зүйлээр мэдүүлсэн мэдүүлгийг үнэлэн*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь учир дутагдалтай юм. Анхан шатны шүүх*******гийн үйлдлийг дүгнэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч хохирогч нарын мэдүүлгийг тал бүрээс нь хараагүй, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарахгүй орхигдуулснаас бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт болж чадаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан*******д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүх зөвхөн*******гийн өгсөн мэдүүлгээр дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Г. нь ын нүүр лүү хоёр, гурван удаа цохисноос үүдэлтэйгээр буцаагаад нэг цохиход бөгжтэй гараараа зохисон гэж хэлдэг. Миний үйлчлүүлэгч бүлэглэн нийгмийн хувь журам зөрчсөн гэж үзээд байгаа шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч, гэрч хохирогч нарын мэдүүлгийг тал бүрээс нь хараагүй, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарахгүй орхигдуулснаас бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт болсон тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан*******д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

******* нь тухайн зодоонд оролцоогүй, түүний үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн  шинжийг агуулаагүй, зөрчлийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******, *******,*******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл Г. нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

******* нь *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд талын засмал замаар машинтай явсан*******, Б.Далайжаргал, Б.Даваахүү нарыг “пизда нараа юугаа хараад байгаа юм” гэх үгийг хэлж өдөөн турхирч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

******* нь *******, *******тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд*******д хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусадтай бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

******* нь *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд*******д хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусадтай бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт санаатай учруулсан гэмт хэргийг үйл баримт тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдыг өдөөн турхирч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруутай болох нь

Шүүгдэгч*******гийн мэдүүлэхдээ  “ ... Би 2020  оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед Б.Далайжаргал, Даваахүүтэй цуг Баянхонгор аймгийн тээврийн товчоон дээр цайны газарт хоол идчихээд Б.Далайжаргалын приүс маркийн машинтай явган хүний замаар хэдэн залуучууд явж байснаа бид гурвыг шүгэлдээд хэл амаар доромжлоод дуудсан. Тэгсэн Б.Далайжаргал зам чөлөөлж зогсоохоор нь машинаас нөгөө залуучууд руу яасан гээд буусан чинь 5-6 залуучууд ирээд маргалдаад бид гуравтай барилцаж авсан ... ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “ ... ******* машинтай залуучууд руу явж байхад ална шүү гээд хэлэхэд машинтай залуучууд 3-р арван жилийн зогсоол руу орж зогсоод бид нарын араас шууд хүрч ирээд та нар яасан овоо пиздакууд бэ гээд машинтай гурван залуучууд бид нарын араас тархи толгой руу цохиод авсан тэгээд харилцан зодолдсон ...  ” гэх мэдүүлэг,

Гэрч мэдүүлэхдээ “ ... замаар хар өнгийн машин яваад өнгөрсөн удаагүй хүмүүс орилоод эргээд ирэхэд машинаас 3 залуучууд буугаад хоорондоо нөгөө хэдтэй барилцаад авсан, бүгд овоорсон байсан ... ” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Далайжаргал мэдүүлэхдээ “ ... машиныхаа цонхыг онгойлгоод тамхи татаад явж байтал замын хажуу талаар явж байсан залуучуудаас хөөе пиздагууд минь зайл алга шүү гээд тэр залуучуудаас орилсон хэн  нь орилсныг мэдэхгүй ... ” гэх мэдүүлэг,

Гэрч мэдүүлэхдээ “ ... Би тухайн өдөр 18 цагаас 1 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэх байхад 00 цагийн өнгөрсөн байхад 102 дугаарын утсаар 1 дүгээр багийн  “Эх булаг” ШТС орчимд согтуу хүмүүс зодолдоод байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад******* гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би хүнд зодуулчихлаа нэг залуу намайг чулуугаар цохиод зугтаасан гэж хэлсэн. Тухайн үед 6 хүн байсан байх чулуугаар цохисон гээд байсан хүний 2 найз нь байсан. Тэр хоёр залуугийн нэгнийх нь подволк нь урагдсан байсан ... ” гэх зэрэг нотлох баримтуудаар гудамжинд шатахуун түгээх газрын дэргэд олон нийтийн газар зодоон болж, орилж хашгиран хүмүүс цагдаа дуудаж, цагдаа ирж салгаж авч явсан зэргээс үзэхэд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч******* нь *******ад хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, *******, *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэм хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болоод, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн байдал, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байна гэж үзлээ.

 Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нарын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т  тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч *******, *******,*******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, ******* нарын гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                          ДАРГАЛАГЧ                                                     Г.УЛАМБАЯР

         ШҮҮГЧИД                                                     Н.ЭНХМАА

                                                                                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ