| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0261/З |
| Дугаар | 128/ШШ2023/0194 |
| Огноо | 2023-03-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0194
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б-с Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.Ид-д холбогдуулан гаргасан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Билгүүн шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...тус дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.И-н зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн 0004 дугаартай гомдол мэдээллийг хянахад улсын бүртгэлийн ******** дугаартай Г-О ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г-О шатахуун түгээх станцын барилга байгууламж нь галын аюулгүй байдлыг дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчиж, Монгол Улсын галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэх зөрчилд зөрчил шалгах ажиллагаа явуулж, улсын бүртгэлийн ******** дугаартай Г-О ХХК-д 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэ, холбогдогч Б.Э-н мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаас үзэхэд холбогдогч ******** дугаартай Г-О ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г-О шатахуун түгээх станцын барилга байгууламж нь галын аюулгүй байдлыг дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчиж, Монгол Улсын галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан Ц.И 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газар батална гэж заасан ба Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын хавсралтаар Шийтгэлийн хуудас болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ыг баталсан бөгөөд шийтгэлийн хуудсанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг бичих ёстой байтал эрх бүхий албан тушаалтан ******** дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: хэсэгт шийтгэл оногдуулж буй хуулийн зүйл заалтыг 5 дугаар зүйлийн 14.1-д зааснаар гэж буруу бичсэн байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шаган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.И-н 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэж нэмэлт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.И шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие Г-О ХХК-д 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн. Гэвч шийтгэлийн хуудсыг бичихдээ 5 дугаар зүйлийн 14.1 гэж зүйл заалтыг буруу бичжээ. Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б-с гаргасан 2023 оны *** дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.И нь Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б-й 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэж нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.И хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Учир нь холбогдогч Г-О ХХК нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон бөгөөд Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.И-н бичсэн шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах нь холбогдогч Г-О ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.И-н 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б-й 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.И хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.И-н 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэж өөрчлөлт оруулах тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б-й 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.И зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Ж.Номинжаргалд даалгасугай.
4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ