Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02866

 

 

 

 

 

 

 

 

2024 07 30

181/ШШ2024/02866

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: ...тоотод байрлах,ИХ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....тоотод оршин суух, Д.Т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.478.981 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Т нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр LO3902476 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Зээлдэгч Д.Т ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Росket/ аппликейшнаас

-2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 7701417555 дугаартай зээлийн дансны дугаартай, 40.000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5434145710 банкны тоот дансанд,

-2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 7701224655 зээлийн дансны дугаартай, 70.000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5434145710 банкны тоот дансанд,

-2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 7701204627 дугаартай зээлийн дансны дугаартай 400.000 төгрөгийн зээлийг, 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5434145710 банкны тоот дансанд,

-2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 7701190701 дугаартай зээлийн дансны дугаартай 290.000 төгрөгийн зээлийг 6 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5434145710 банкны тоот дансанд тус тус олгосон.

Иймд Д.Т аас нийт 1.478.981 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Т нь нэхэмжилсэн 1.478.981 төгрөгийн төлбөрөө бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчИХ ББСБ ХХК нь Д.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.478.981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.

Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.Т т холбогдох гэрээний үүрэгт 1.478.981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасааИХ ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.614 төгрөгийн тавин хувь болох 19.307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19.307 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ