| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03280/И |
| Дугаар | 181/ШШ2024/02878 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/02878
| 2024 07 30 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........... байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: А.А г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз.оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.А г эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.А нь өөрийн эзэмшиж байсан 95499474 дугаарт 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 140000542547 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. А.А нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
М ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 86 гудамж, 1264 тоот хаягаар шүүхэд хандсан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/Ш32024/05608 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч тус хаягт бүртгэлгүй оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ нь А.А гийн зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон.
Иймд Айлтгүйн Амартүвшинг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 140000542547 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ, Зээл, зээлийн эрх нээх өргөдлийн маягт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/Ш32024/05608 тоот шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 2-8/
Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас, лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь А.А г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас М ББСБ ХХК, нөгөө талаас А.А нар харилцан тохиролцож 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон зээл хүссэн өргөдөлд оршин суух хаягийг Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 86 дугаар гудамж, 1264 тоот гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/Ш32024/05608 тоот шүүгчийн захирамжаар А.А дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Бүртгэх байгууллагын хур системээс ирүүлсэн лавлагаагаар 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар А.А ий албан ёсны бүртгэлтэй хаяг Чингэлтэй .... тоот байгаа нь дээрх шүүгчийн захирамж дах хаягтай тохирч /хороо өөрчлөгдсөн/ байна.
6.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч А.А уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.А ий оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А.А /Регистрийн дугаар: Т./-г эрэн сурвалжилсугай.
2. А.А /бүртгэлтэй хаяг: Чингэлтэй дүүрэг, ............. тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Су. утас: 89., 9./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ