| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00523/И |
| Дугаар | 155/ШШ2024/00519 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00519
| 2024 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00519 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, Ж.Б (Иргэний бүртгэлийн дугаар *****************),
Хариуцагч: Хөвсгөл ****************оршин суух, Г.С (Р***********),
Нэхэмжлэлийн шаардлага: Барааны төлбөр 302,300 (гурван зуун хоёр мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай 155/2024/00523/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус аймгийн ********* хэмээх дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай дэлгүүрээс Г.С нь *** оны *** сарын ***-ны өдөр 14 хоногийн хугацаатай зээлээр бараа авсан бөгөөд тохирсон хугацаа дууссан боловч өгч чадахгүй гэсэн хариуг хэлсэн.
Бид маргаантай байгаа энэ асуудлаа тус аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч шийдвэрлэж чадаагүй болно.
Иймд Г.С-аас 302,300 төгрөгийг гаргуулж Ж.Б надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Б тус шүүхэд **** оны ** дугаар сарын ***-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Б нь Г.С** холбогдуулан 302,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 302,300 төгрөгийг надад төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь Г.С холбогдуулан барааны төлбөр 302,300 (гурван зуун хоёр мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 302,300 (гурван зуун хоёр мянга гурван зуу) төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б төлсөн болох нь нэхэмжлэгч Ж.Б тус шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Голомт банкны 1165117377 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,719 (есэн мянга долоон зуун арван ес) төгрөгийн тал хувь болох 4,859.50 (дөрвөн мянга найман зуун тавин есэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,859.50 (дөрвөн мянга найман зуун тавин есэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Г.С-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,859.50 (дөрвөн мянга найман зуун тавин есэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ж.Б-д олгохоор тогтов.
Хариуцагч Г.С нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлтэй, хариуцагч Г.С холбогдох, барааны төлбөр 302,300 (гурван зуун хоёр мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 302,300 (гурван зуун хоёр мянга гурван зуу) төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,719 (есэн мянга долоон зуун арван ес) төгрөгийн тал хувь болох 4,859.50 (дөрвөн мянга найман зуун тавин есэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,859.50 (дөрвөн мянга найман зуун тавин есэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Г.С улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,859.50 (дөрвөн мянга найман зуун тавин есэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ж.Б олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ