Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00518

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00518

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ********оршин суух, Н.А (**********),

хариуцагч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, Г.П (**************),

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины эвдрэлд учирсан хохирлын үнэ 8,225,000 төгрөг, автомашин чирүүлсний хөлс 300,000 төгрөг, нийт 8,555,000 (найман сая таван зуун тавин таван мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00485/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А миний бие нь ****** оны ***-р сарын **-ний үүрийн ** цагийн үед ************** маркийн машинаар явж байгаад Г.П ****** маркийн авто машины чиргүүлийн хойд хэсгийг мөргөж зам тээврийн осол гаргасан юм.

Зам тээврийн осол гарах болсон шалтгааныг Г.П буруутай үйлдлээс болсон гэж замын цагдаагийн зохицуулагч зөрчлийн хэрэг үүсгээд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. Г.П нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тээврийн хэрэгсэлээ замын 1-р эгнээнд голлуулж тавьсан, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, аваарын гэрэл татаагүй байснаас болж зам тээврийн осол гарсан байна гэж үзсэн. Үнэлгээний ********-д би хандаж хохирлын үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээгээр засварын ажлын хөлс болон сэлбэгийн үнийг 8,255,000 төгрөг гэж үнэлсэн.

Мөн машиныг осол гарсан газраас ачиж явахад Г.П нь мөнгө байхгүй гээд өгөхгүй байсан учир би өөрөөсөө 300,000 төгрөг төлж ******* гэдэг жолоочоор чирүүлж ****** авчирсан.

Г.П нь буруутай үйлдлээ хүлээж миний авто машины хохирлыг төлөхийг зөвшөөрч ********-ний өдөр төлж барагдуулна, хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн баталгаа гаргасан бөгөөд заасан хугацаандаа нэг ч төгрөг төлөөгүй байх тул тус шүүхэд хандаж байна.

Иймд Г.П автомашины эвдрэл хохирлын үнэ 8,225,000 төгрөг, машин чирүүлсний хөлс 300,000 төгрөг нийт 8,555,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.П нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.П нь Н.А нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Н.А нэхэмжилж буй 8,555,000 төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь Г.П холбогдуулан автомашины эвдрэлд учирсан хохирлын үнэ 8,225,000 төгрөг, автомашин чирүүлсний хөлс 300,000 төгрөг, нийт 8,555,000 (найман сая таван зуун тавин таван мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.П нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,555,000 (найман сая таван зуун тавин таван мянга) төгрөгийг нэхэмжлэгч Н.А төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,830 (нэг зуун тавин нэгэн мянга найман зуун гуч) төгрөгийн тал хувь болох 75,915 (далан таван мянга есэн зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,915 (далан таван мянга есэн зуун арван тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.П-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,915 (далан таван мянга есэн зуун арван тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.А олгохоор тогтов.

Хариуцагч Г.П нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.А нэхэмжлэлтэй, хариуцагч Г.П холбогдох, автомашины эвдрэлд учирсан хохирлын үнэ 8,225,000 төгрөг, автомашин чирүүлсний хөлс 300,000 төгрөг, нийт 8,555,000 (найман сая таван зуун тавин таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.П нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,555,000 (найман сая таван зуун тавин таван мянга) төгрөгийг нэхэмжлэгч Н.А төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,830 (нэг зуун тавин нэгэн мянга найман зуун гуч) төгрөгийн тал хувь болох 75,915 (далан таван мянга есэн зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,915 (далан таван мянга есэн зуун арван тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.П улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,915 (далан таван мянга есэн зуун арван тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.А олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.П нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ