| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00493/И |
| Дугаар | 155/ШШ2024/00516 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00516
| 2024 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00516 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл ********** байрлах, ХААН банк ХК (***)-ийн **********,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, Б.Г (Иргэний бүртгэлийн дугаар *********),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн ************ оршин суух, Т.Н (************),
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,624,685.14 төгрөг, зээлийн хүү 1,427,318.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,440.10 төгрөг, нийт 5,137,443.70 (таван сая нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг далан мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00493/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Г, Т.Н нар нь ХААН Банкны *********** ** тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 7,486,037.00 зээлийн үлдэгдэл нэмж 5,100,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 8,961,352.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,314,517.99 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,724.91 нийт 10,277,595.22 төгрөг төлсөн байна.
2024 оны 04 дүгээр сарын 15-ны байдлаар зээлийн төлбөр 3,624,685.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,427,318.46 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85,440.10 төгрөг хугацаа хэтрүүлээд 507 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
Үндсэн зээл 3,624,685.14 төгрөг,
Зээлийн хүү 1,427,318.46 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 85,440.10 төгрөг, нийт 5,137,443.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ***** нь ХААН банкнаас 5,137,443.70 төгрөг авсан буцаан төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ***** нь ХААН банкнаас 5,137,443.70 төгрөг авсан буцаан төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн *** нь Б.Г, Т.Н нарт холбогдуулан үндсэн зээл 3,624,685.14 төгрөг, зээлийн хүү 1,427,318.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,440.10 төгрөг, нийт 5,137,443.70 (таван сая нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг далан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г, Т.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,137,443.70 (таван сая нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг далан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,149 (ерэн долоон мянга нэг зуун дөчин ес) төгрөгийн тал хувь болох 48,574.50 (дөчин найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,574.50 (дөчин найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г, Т.Н нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,574.50 (дөчин найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Г, Т.Н нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн **** нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г, Т.Н нарт холбогдох, үндсэн зээл 3,624,685.14 төгрөг, зээлийн хүү 1,427,318.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,440.10 төгрөг, нийт 5,137,443.70 (таван сая нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг далан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Г, Т.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,137,443.70 (таван сая нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг далан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,149 (ерэн долоон мянга нэг зуун дөчин ес) төгрөгийн тал хувь болох 48,574.50 (дөчин найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,574.50 (дөчин найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г, Т.Н нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,574.50 (дөчин найман мянга таван зуун далан дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Г, Т.Н нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ