| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00504/И |
| Дугаар | 155/ШШ2024/00515 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00515
| 2024 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00515 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** байрлах, ********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ,
хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, Г.З (***********),
Нэхэмжлэлийн шаардлага: Барааны төлбөр 2,961,370 (хоёр сая есэн зуун жаран нэгэн мянга гурван зуун дал) төгрөг гаргуулах тухай 155/2024/00504/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.З нэхэмжлэгч ******* үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч ******* нэртэй дэлгүүр газраар дамжуулан зарж борлуулж ашиг олдог.
Хариуцагчид 2023-2024 оны хооронд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр 2,961,370 төгрөгийн төлбөртэй болохоо талууд 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж баталгаажуулсан. Хариуцагч Г.З дээрх төлбөр тооцоог төлж барагдуулалгүй нэхэмжлэгч талын хувийн үйл ажиллагаанд саад учруулж байна.
Хариуцагч Г.З***** тооцоо нийлсэн актаар баталгаажсан, нийлүүлсэн барааны төлбөр болох 2,961,370 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.З нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** (РД:*****) нэхэмжлэлийг хүлээн авлаа. Г.З миний бие 2,961,370 төгрөгийн төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь Г.Золжаргалд холбогдуулан барааны төлбөр 2,961,370 (хоёр сая есэн зуун жаран нэгэн мянга гурван зуун дал) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.З нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,961,370 (хоёр сая есэн зуун жаран нэгэн мянга гурван зуун дал) төгрөгийг нэхэмжлэгч ***********д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********-ийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,332 (жаран хоёр мянга гурван зуун гучин хоёр) төгрөгийн тал хувь болох 31,166 (гучин нэгэн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,166 (гучин нэгэн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.З улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,166 (гучин нэгэн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *****-д олгохоор тогтов.
Хариуцагч Г.З нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.З холбогдох, барааны төлбөр 2,961,370 (хоёр сая есэн зуун жаран нэгэн мянга гурван зуун дал) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.З нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,961,370 (хоёр сая есэн зуун жаран нэгэн мянга гурван зуун дал) төгрөгийг нэхэмжлэгч *****-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,332 (жаран хоёр мянга гурван зуун гучин хоёр) төгрөгийн тал хувь болох 31,166 (гучин нэгэн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,166 (гучин нэгэн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.З улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,166 (гучин нэгэн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *****-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.З нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ