Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02886

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 30

181/ШШ2024/02886

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...............оршин суух, Ц.М  нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.У ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.У ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баядын Уранбилэг нь Баянзүрх дүүрэг, 1....тоот хаягт байрлах Од баар караокены Түрээсийн гэрээний буцаан олголт 5.200.000 төгрөг, мөн хаалга сольсон 600.000 төгрөгийг буцаан өгөхгүй байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс алга болж, 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр холбогдож, түүнээс хойш дахин холбоо бариагүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Б.У ирээгүй, утас нь холбогдохгүй Цагдаагийн байгууллагаас оршин суух хаягийг тогтоосон боловч тогтоосон хаягт Б.У нь ирээгүй, утас нь холбогдохгүй Цагдаагийн байгууллагаас оршин суух хаягийг тогтоосон боловч тогтоосон хаягт Б.У гэх хүн байгаагүй. Иймд Баядын Уранбилэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн болон Б.У ийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2024/15436 тоот шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 3-8/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.М нь Б.У ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас Б.У , нөгөө талаас Ц.М нар харилцан тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээ болон Б.У ийн иргэний үнэмлэхний хуулбарт оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 97 тоот гэж тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2024/15436 тоот шүүгчийн захирамжаар Б.У дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.У ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

5.Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Соном гүн овогт Б. У /Регистрийн дугаар: ../-ийг эрэн сурвалжилсугай.

2.Б.У /сүүлийн хаяг: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97-2 байр 97 тоот/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /Ц.М, утас: 97.., 88../ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ