Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00534

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00534

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, Э.А (************),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00355/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Э.А  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Э.А  нь ******** оны ** дугаар сарын ***-ны өдөр ********** төрсөн. Хөвсгөл аймгийн ******* цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн ************** аваад нэгдэл тартал ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилласан жил дутаад байгаа. Улсаас нөхөн олгосон 10 жилийг авч чадаагүй. Би өнгөрсөн жил харвалт өгч группт орсон байгаа.

Иймд миний Хөвсгөл аймгийн ******* бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн ************* бригадад 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би нэгдэлд адуучин байсан. Б нь миний эхнэр, 1***онд гэр бүл болсон....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 08/3242 дугаартай лавлагаа, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 11/572 дугаартай Тус аймгийн ************ оны тушаал шүүж үзэхэд Э.А ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй албан бичиг, Хөвсгөл аймгийн ************ 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/118 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн *********** Түнэл сумын Ялалт нэгдэлд малчин, адуучинаар ажиллаж байсан Э овогтой А 1984-1985, 1989-1992 онуудын цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл ********ерөнхий хорооны даргын 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын архивын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-14 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.О, П.М нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 37-40 дүгээр тал).

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/449 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 28-31 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/366 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн ******* даргын 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 34-36 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай ********* (**** нь 1990-2000 оныг дуусталх хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамтрагдаагүй болно гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 41 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн *** сумын ****** 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай Манай байгууллагын архив 1991 онд шатсан тул 1991 оноос өмнөх журнал, анкет, холбогдох баримтууд хүргүүлэх боломжгүй байна. 2024 оны 4 дүгээр сарын 22 өдрийн 4/622 дугаар албан бичгийн хариу хүргүүлэв гэх бичилттэй албан бичиг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 44 дүгээр тал).

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Э.А  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би өндөр настны тэтгэвэрт орох болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн **** сумын ***** нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Э.А  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Э.А  нь Хөвсгөл аймгийн ******** Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/366 дугаартай албан бичгээр ирүүлсэн *****Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ...1.Мал аж ахуйн 1, 2, 3-р бригадуудын малчид ажилчдын болон ногоо бригадын ажилчдын 1990 оны ээлжийн амралтыг II-р сарын I-ний өдрөөс эхлэн хавсралтад зааснаар олгосугай... гэх бичилттэй 37 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын 80 дэс дугаарт №Нэрс гэх хэсэгт Э.А , амралтын хоног гэх хэсэгт 15 гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 13-14, 35-36 дугаар тал),

Хөвсгөл аймгийн **** сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Түнэл сумын Ялалт нэгдэлд малчин, адуучинаар ажиллаж байсан Э овогтой А 1984 оны 5 дугаар сараас 1984 оны 11 дүгээр сар, 1985 оны 5 дугаар сараас 1985 оны 11 дүгээр сар, 1989 оны 1 дүгээр сар, 1990 оны 1 дүгээр сар, 4 дүгээр сараас 5 дугаар сар, 7 дугаар сараас 10 дугаар сар, 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 6-12 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/449 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Э А Ажилладаг гэх хэсэгт Бусад эх үүсвэр, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Ажилгүй, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Түнэл, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Жамбалүндэв, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.18... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 28-31 дүгээр тал),

Гэрч Д.О ...Э.А  нь 1984 оноос хойш нэгдэл тарах хүртэл хугацаанд надтай цуг *****Ялалт нэгдэлд адуучнаар ажилладаг байсан. Уг нэгдэл нь 1992 онд тарсан юм. Э.А  нь нэгдэлд ажиллаж байх хугацаандаа ажилдаа сайн, хүнд тусархуу залуу байсан. Би түүний аавтай цуг ******** аймаг руу тууварчин хийж байсан. Э.А  нь мөн аавтайгаа цуг мал тууж байсан. Тухайн үед нэгдлийн малыг хоршоонд аваад түүнийг тууж хүргэдэг байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч П.М...Э.А  нь 1984 онд сургуулиас гараад 1986 он хүртэл Хөвсгөл аймгийн Т**** сумын Ялалт нэгдэлд адуучин хийж байгаад, 1987-1988 онд цэрэгт явсан. Тэгээд түүнээс хойш цэргээс ирээд өмнө нь маллаж байсан адуугаа малласан. 1993 онд нэгдэл тарж хувьчлагдсан тул Э.А  нь уг нэгдлийг тарах хүртэл адуучин хийж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг (хх-ийн 37-40 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Э.А ийн Хөвсгөл аймгийн *********сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-нийг хүртэл, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Э.А т холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Тус аймгийн ***сумын *** нэгдлийн даргын 1984-1993 оны тушаал шүүж үзэхэд Э.А ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/572 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 5 дугаар тал)

Нэхэмжлэгч Э.А нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 390 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0198 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн б/435 дугаар тушаалаар 08 дугаар сарын 23-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан талаарх бичилттэй Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 08/3242 дугаартай архивын лавлагааны хуулбар (4 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай Э.А (*********) нь 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болно. гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 41 дүгээр тал),

*****Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай Манай байгууллагын архив 1991 онд шатсан тул 1991 оноос өмнөх журнал, анкет, холбогдох баримтууд хүргүүлэх боломжгүй байна. 2024 оны 4 дүгээр сарын 22 өдрийн 4/622 дугаар албан бичгийн хариу хүргүүлэв гэх бичилттэй албан бичиг тус тус хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 44 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Э.А (Р*******)-ийн ******* нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Э.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ