| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/01233/И |
| Дугаар | 155/ШШ2024/00547 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2024/00547
| 2024 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2024/00547 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч С.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О холбогдох, гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтын эд хөрөнгөөс өөрт ногдох 177,300,000 төгрөг, хадгаламжийн өөрт ногдох хэсэг буюу 100,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, хариуцагч Б.О нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч С.Э холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Э нь гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтын эд хөрөнгөөс өөрт ногдох 177,300,000 төгрөг, хадгаламжийн өөрт ногдох хэсэг буюу 100,000,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Б.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг, хариуцагч Б.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О шинжээчийн ажлын хөлс 165,000 (нэг зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулан ********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ