| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00448/И |
| Дугаар | 155/ШШ2024/00550 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00550
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/00550 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, Ж.А (********),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, О.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00448/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие машины кабин (портер 2) ****** өдөр О.Д 1,200,000 төгрөг өгөн будгаар будуулахаар тохирсон юм. Уг тохирсон өдөр О.Д ********* ХААН банкны дансанд урьдчилгаа 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөө миний бие шилжүүлсэн. Гэвч тэрээр будаг хийлгүй тэр оройдоо хотруу явсан сураг гарсан бөгөөд утсаа авахгүй, сураггүй болсон. Олон дахин утасдаж залгасан боловч хариу өгсөнгүй.
Иймд Ж.А миний шилжүүлсэн 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг О.Дамдиндоржоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.А тус шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: Ж.А миний бие О.Д холбогдуулан 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. О.Д нь миний нэхэмжилсэн 600,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А нь О.Д холбогдуулан 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ж.А төлсөн болох нь нэхэмжлэгч Ж.А тус шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.А 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Голомт банкны 1165117377 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 (арван найман мянга зургаан зуун тавь) төгрөгийн тал хувь болох 9,325 (есэн мянга гурван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,325 (есэн мянга гурван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч О.Д улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,325 (есэн мянга гурван зуун хорин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ж.А олгохоор тогтов.
Хариуцагч О.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.А нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д холбогдох, 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ж.А төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 (арван найман мянга зургаан зуун тавь) төгрөгийн тал хувь болох 9,325 (есэн мянга гурван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,325 (есэн мянга гурван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч О.Д улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,325 (есэн мянга гурван зуун хорин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ж.А олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ