| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 141/2020/0005/Э |
| Дугаар | 2020/ДШМ/06 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2020/ДШМ/06
П.*******т холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор/Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ Ч.******* Яллагдагч П.******* Яллагдагчийн өмгөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр П.*******т холбогдох 1924001030042 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 06-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын үүд суманд “Их хурд хүч” компанид жолооч ажилтай, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 1915 тоотод оршин сууж байсан, ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ******* овогт *******ын *******. Яллагдагч П.******* нь 2019 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн эцэг Л.*******ын гэрт төрсөн ах П.*******ыг архи ууж хэрүүл маргаан үүсгэлээ гэсэн шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Анхан шатны шүүх: 1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1924001030042 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт буцаасугай. 2. Шүүхийн тогтоолыг хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, прокурорт хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Т.*******д даалгасугай. 3. Хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт очтол шүүгдэгч П.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх турхай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч.******* би, тус сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 2- ны өдрийн 02 дугаартай тогтоолыг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч П.******* нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн төрсөн эцэг Л.*******ын гэрт өөрийн төрсөн ах П.*******ыг архи ууж хэрүүл маргаан үүсгэлээ гэсэн шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай шүүхийн тогтоолоор 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг бүрэн нотолж чадаагүй, талийгаач П.*******ын биед учирсан зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүдийг хэний, ямар үйлдлээр, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэрхэн яаж учруулсан болох нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ын гэрт ******* нь талийгаач *******ын хамар хэсэгт цохисон үйл явдал, 11-12-нд шилжих шөнө П.******* талийгаачийг нүүр хэсэгт нь цохисон болон хаалга мөргөж коридорт унасан үйл баримтын талаар гэрч, хохирогч нар мэдүүлж байх боловч дээрх үйлдлүүдийн улмаас талийгаачийн биед зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл болон хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнд зулгарал гэмтлүүд нь үүссэн эсэх, хэний, ямар үйлдэл, хүчин зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтлүүд учирсан болохыг нарийвлан тогтоох шаардлагатай байна. Мөн талийгаач П.******* нь 2019 оны 10 дугаар сарын12-ны өдөр биедээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрх гэмтлүүдийг авах нөхцөл байдал үүссэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад заавал тодруулах шаардлагатай гэж үзлээ. 2. “...шинжээчийн дүгнэлт, тайлбар нь эргэлзээтэй...Дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь ямар гэмтэл болох, амь аврагдах боломжтой байсан эсэх, талийгаачийн биед учирсан зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд, мөн ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, талийгаачийн биед учирсан хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал зэрэг 2 гэмтэл нь ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд нь мөн ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэрхэн яаж учруулсан болохыг тус тус тогтоолгохоор дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 3. “...Талийгаач П.******* нь хэзээ, хаагуур, хэрхэн явж хэнтэй уулзсан, хаана очиж ямар ажил, үйлдэл хийсэн маршрутыг тогтоож утас болон бусад хэлбэрээр хэнтэй хэрхэн харьцсан талаарх нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тогтоох нь хэргийн хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэлээ...” гэж шийдвэрлэсэн байна. Иймд П.*******т холбогдох эрүүгийн 1924001030042 дугаартай хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. 1. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ын гэрт ******* нь талийгаач П.*******ын хамар хэсэгт цохисны улмаас бага хэмжээний цус гарсан болох нь тухайн үед хамт байсан гэх хохирогч Ч., гэрч , Ч., Ж.э болон хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгөгдсөн мэдүүлгүүдээр нотлогдсон. *******ын дээрх үйлдлийн улмаас гэмтэл учраагүй, бага хэмжээний цус гарсан талаар хэрэгт авагдсан хохирогч Ч. болон тухайн үед хамт байсан бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Тухайн цаг хугацаанд хамт байсан гэх бүх хүнээс мэдүүлэг авсан. 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө П.******* нь талийгаач П.*******ын нүүр хэсэгт нь цохисон, хоорондоо барьцалдаж авч унасан, талийгаач П.*******ыг өргөж том өрөөнд оруулж унтуулсан, маргааш өглөө нь нүд нь хөхөрсөн байсан талаар тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Б., Л.******* нар мэдүүлсэн. Мөн шүүгдэгч П.******* нь дээрх асуудлын талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлсэн. Иймд талийгаач П.******* нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэмтэл авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М. нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2301 дугаартай дүгнэлтдээ талийгаач П.*******ын биед учирсан гэмтлүүд болон гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ямар заалтад заасан гэмтэл учирсан, ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан талаар тодорхой тусгасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд энэ талаар мэдүүлэг өгч, шүүх хуралдаанд оролцож дүгнэлтийнхээ талаар тайлбарлаж өгсөн байдаг. Шинжээч нь талийгаачийн биед учирсан гэмтлийг тогтоох үүрэгтэй байхад шүүхээс шинжээчээр хэн, хэрхэн яаж учруулсан талаар асуух шаардлагатай гэж дахин шинжилгээ хийлгэхээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2301 дугаартай дүгнэлт нь үндэслэл бүхий дүгнэлт бөгөөд эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэв шүүх дээрх дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан тул шүүх дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах боломтжтой. 3. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө талийгаач П.******* нь машин засах ажилтай гэж хэлээд гарч явсан талаар гэрч Б., Л.*******, шүүгдэгч П.******* нар нь мэдүүлсэн хэнтэй, хаана, ямар байдлаар уулзсан талаар тодорхой баримт байхгүй, утсаар ярьсан гэж мэдүүлсэн боловч талийгаач П.*******ын утасны лавлагаа авахад 10 дугаар сарын 12-ны өглөө 9-10 цагийн хооронд утсаар яриагүй байдаг. Хэрэгт авагдсан гэрч Б., Л.*******, шүүгдэгч П.******* нарын мэдүүлгээр 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө талийгаач П.******* нь унтаад босохдоо нүд нь хөхөрсөн байсан талаар мэдүүлдэг тул 10 дугаар сарын 12-ны өдөр хаагуур, хэнтэй, хаана очиж ямар ажил хийсэн талаар шалгах шаардлагагүй байна. Учир нь талийгаач П.******* нь 10 дугаар сарын 12-ны өглөө гарч явсан болон очиж уулзсан гэх хүн тодорхойгүй, мөн гэмт хэрэг үйлдэгдээд төгссөнөөс хойш юу болсон талаар шалгах шаардлагагүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй байна. Шүүгдэгч П.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хангагдсан бөгөөд гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Прокурор шүүх хуралдаанд оролцох болно гэжээ. Яллагдагчийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй,гэмт хэрэг хэн үйлдсэнийг бүрэн нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна. Үүнд : Талийгаач П.*******ын биед учирсан зүүн талын бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүдийг хэний ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэрхэн яаж учруулсанг тал бүрээс нь бүрэн нотлоогүй байна. Гэрч Д.ын гэрт хүүхдийн үсний найр хийх явцад талийгч П.*******, хохирогч эхнэр Ч., гэрч Ч., Ж.э, Д.******* нар байжээ. Хэргийн эдгээр гэрч, хохирогч нар нь хамаарал бүхий байна. Тухайлбал гэрч Д.ын охин Ч., Ч., төрсөн дүү нь Д.*******, нөхрийн талын хамаатан Ж.э нарын зэрэг хамааралтай байх тул гэрч нарын мэдүүлэг үнэн зөв гэхэд эргэлзээ бүхий байна. Хэрэгт авагдсан баримтаар гэрч нарын мэдүүлгээр талийгчийн хамар луу цохисны улмаас тухайн үед хамарнаас нь цус гарсан, арчсан, алчуур авч өгсөн, үйл явц болсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хугарал гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хамаарал бүхий асуудлыг холбогдуулан тодруулж шалгаагүй орхигдуулжээ. Тухайлбал: гэрч Ч.: “...******* *******ын нүд рүү гараараа цохисон... *******ын хамар руу ******* гараараа цохисон ээж хамрын цусыг нь арчсан”, гэрч Д.: “******* *******ын нүд рүү цохиод ******* *******ын хамар луу цохичих шиг болсон”, Ч.: “...ээг ******* цохиод автал эргүүлээд *******ын хамар луу нь нэг алгадсан хамарнаас нь цус гарахаар ээж алчуур авч өгсөн” гэж мэдүүлсэн байхад гэрч Д.******* нь талийгчийн эрүү рүү түлхсэн гэж илт худал мэдүүлсэн зөрүүтэй байхад тодруулж шалгаагүй байна. Мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байна. Тухайлбал: Хэргийн бусад оролцогч болох гэрч Б. /П.*******ын эх/ нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийн талаар мөрдөгчийн зүгээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, хариу өгөөгүй, хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй байна. Одоо мөрдөгч нь уг хүсэлтийг гэрч нар надад өгөөгүй гэдэг тул уг асуудлаар оролцогчид цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан одоо ЦЕГ-ын зөвлөлөөр уг зөрчлийн асуудал хэлэлцэгдэх шатанд байна.Уг хүсэлтэд ******* талийгчийн хамар луу нь 2 удаа цохисон талаараа гэгчид ярьсанг асуулгахаар бичсэн байсан байна. Гэрч Б., Л.******* нар ЦЕГ-т гаргасан гомдолдоо мөрдөгчтэй холбогдуулан “ ... талийгч ирэхдээ өмсөж явсан бор шаргалдуу малгайтай цамц, хүний зурагтай цагаан өнгийн футболк, савхин куртик, хоромон гутлын түрүү, өмд зэрэг нь нилдээ цус болсон байсан, хоёр нүд нь хамрын хоёр талаараа хөхөрсөн байсан. Талийгаач нь тухайн үед дүү *******ыг түшлэгтэй сандал дээр сууж байхад нь дээрээс нь дараад хоолойг нь боотол Отгонбаатрын нүүр нь хүрэнтээд царай нь минчийгээд ирэхээр нь салгасан, манайд ирэхээсээ өмнө ынхаас ирэхдээ 2 нүд нь хөхөрсөн, өмссөн бүх хувцас нь цус болсон байсан, ******* талийгчийн хамар луу нь 2 удаа цохисон талаараа гэгчид ярьсанг гэрчээр тодруулах ” зэрэг асуудлыг ярьсан атал мэдүүлэгт тэмдэглээгүй гэх гомдлыг гомдолдоо дурьджээ. Хэрэгт авагдсан баримтаар талийгч нь гэртээ ирэхдээ хоёр нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн нөхцөл байдлыг ч нарийн шалгаж тогтоогоогүй байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан: “...бусад оролцогч ...мөрдөгчийн ажиллагаанд гомдол гаргах эрхтэй”, 15.4 дүгээр зүйлийн хүсэлтийг хангах, 15.9 дүгээр зүйлийн хүсэлт,гомдлыг хавтаст хэрэгт хавсаргах гэснийг мөрдөгч тус тус зөрчиж хэргийн бусад оролцогчдын эрхийг зөрчсөн байна. Мөрдөгч хэргийг мөрдөн шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсэгт зааснаар ... нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэснийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал: талийгчийн хэрэг гарах үед өмсөж явсан хар өнгийн савхин хүрэмийг мөрдөгч нь эд мөрийн баримтаар бэхжүүлэхийн оронд хохирогч Ч.д буцаан өгсөн ноцтой үйлдэл байна.Уг хүрэм нь ердийн нүдээр харахад савхин хүрэм хэрнээ цусаар нэвтэрч бохирлогдсон байх бөгөөд өмсөж явсан гутал нь цусан толботой одоо ч хэвээрээ байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураани авна гэснийг зөрчсөн байна. 2019 оны 10 сарын 12-ний өглөө талийгч нь өглөө 9 цаг орчимд хэн нэгэн хүнтэй утсаар яриад хүний машин засна гээд гэрээсээ гараад 14 цагийн орчимд П.*******т “бие муу байна ирээд ав” гэсний дагуу очиж авсан байна. Дээрхи 5 цагийн хугацаанд хаана хэнтэй байсан, хэн нэгэнтэй маргалдах, зодолцох асуудал болсон эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс талийгчийн утасны биллийн дагуу дээрхи хугацаанд хэнтэй ярьж хэнийд хаана ямар байдалтай байсан болохыг зайлшгүй шалгах шаардлагатай байна. Шүүх шинжээчийн дүгнэлт, тайлбар нь эргэлзээтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй юм. Анхан шатны шүүхэд шинжээч эмч М.ыг шүүх хуралдаанд оролцуулахгүй гэж хүсэлт гаргаж байсан. Яагаад гэвэл тухайн үед хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр шинжээч эмч М.ыг албан тушаалаа ашиглаж хуурамч дүгнэлт гаргасан асуудалаар анхан шатны шүүхээс 10 сая төгрөгөөр торгуулсан асуудалтай байсан учраас оруулахгүй гэдэг хүсэлт гаргасан болов ч шүүх, шүүх хуралдаанд оролцуулж шийдвэрлэсэн. Шинжээч эмч М.ын гаргасан 2301 дугаартай дүгнэлтийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош хэсгийн 3 дахь хэсэгт хамар ясны хугарал, талийгчийн биеийн хаана ямар гэмтэл учирсан болох асуултанд хариулсан дүгнэлтийн 1 дэх хэсэгт ...хамар ясны хугаралын гэмтэл үүссэн гэсэн бөгөөд 2 дахь хэсэгт ...дээрхи гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. Үүнээс үзэхэд хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч амь насанд аюултай болохоор байна. Гэтэл дээрхийг дүгнэлтийг үгүйсгэн 3 дахь хэсэгт ...хамар ясны хугарал нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн түүнчлэн үхлийн шалтгааныг тогтоосон 5 дахь хэсэгт хамрын хугарал хамаараагүй байгаа нь илэрхий эргэлзээ төрөхөөр байна. Мөрдөгч шинжээч эмч М.аас асуулт асуусан “ ...цогцост үүссэн хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүд нь нэг удаагийн хүч үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой юу? гэсэн асуултанд шинжээч нь мэдүүлэхдээ: “Боломжтой учир нь зүүн нүдний ухархайн дотор хана болон хамарны хугарал нь ойролцоо байрлалд байдаг учир нэг удаагийн буюу түүнээс дээш хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой” гэжээ. Энэ нь шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт заасан зүүн талын бөмбөлгийн чамархай,зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцралын улмаас тархины аалзан хальсны шүүдэст идээт үрэвслээр хүндэрч нас барсан болох нь хамарны хугаралтай шууд хамааралтай үхэлд хүргэх шалтгаан гэж үзэхээр байна. Иймд хамар ясны хугарал нь үхэлд хүргэх шалтгаан мөн эсэхийг тодруулах шаардлагатай байна. Хүнд хэрэгт шүүгдэгчийг яллагдагчаар татсан атал түүний хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Мөрдөн байцаалтанд гэрч Н. нь мэдүүлэхдээ “...гэрийхээ довжоон дээрээс талийгчийг үүднийхээ өрөөнд уначихсан байсанг харсан” гэж мэдүүлдэг атал шүүхээр хэрэг хянан хэлэлцэхэд гэрч мэдүүлэхдээ “...гэрийн довжоон дээрээс ын гэр харагддаггүй ханаар тусгаарлагдсан, мөрдөгч намайг ажил дээрээ байж байхад машинтай ирээд мэдүүлэгт гарын үсэг зуруулсан уншиж өгөөгүй би бичиг үсэг мэддэггүй” гэсэн байна. Гэтэл мөрдөгч нь гэрч Н.г байцаахдаа мөрдөгчийн өрөөндөө байцаасан тэмдэглэл үйлджээ. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Цаашид шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагагүй байна. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан оргон зайлахыг завдсан, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, дахин гэмт хэрэг үйлдэх, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэл нөхцөл байдал байхгүй байна. Мөн анхан шатны шүүхээр хэргийг нь эцэслэн шийдвэрлээгүй мөрдөн байцаалтанд буцаасан, шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоогоогүй ийм үед цагдан хорих шаардлагагүй хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өөрчлөх нь энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Шүүгдэгчийг хоригдож байх хугацаанд эхнэр нь төрж одоо 4 сартай нярай хүүхэдтэй бөгөөд төрсөн хүүхдээ ч хараагүй байна. Мөн шүүгдэгч нь биеийн байдлаас шалтгаалан нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар талийгчид учирсан хамар ясны хугарал нь Д.*******, П.******* нарын хэнийх нь үйлдлээс үүсэн болохыг тодорхой шалгаж, тал бүрээс нь нотолж чадаагүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. Яллагдагч П.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манайх хүүхдийнхээ үсийг авч найр хийж 8 цагийн үед тарсан. ******* гэх хүн эхнэр хүүхдийн хамт орой тарсанаас хойш ирсэн. Тухайн үед э гэх ахын найз ирсэн байсан. Тэгээд байж байтал ******* ах э 2 хоорондоо муудалцаад байсан. Гэхдээ э гэх хүнийг ******* ах цохисон харин э зөрүүлж цохиогүй тэр үед нь би очиж салгаад ******* ахыг суулгасан. Харин ******* гэх хүнийг ******* ахын хажууд суулгасан тэгээд ******* манай ахад чамайг эд нар гомдоосон бол эрүүлдээ ярь согтуудаа битгий ингэж ярь гэж хэлэхэд нь ******* ах *******ын нүүр рүү нь 1 удаа цохисон, харин зөрүүлээд ахын зүүн нүдний орчимд 2 удаа хүчтэй цохисон тухайн үед ******* ахын хамарнаас цус гарсан байсан. Тэр үед манай эхнэр аав, ээж 2-т ахыг агсам тавиад байна ирж ав гэж хэлсэн байсан. Аав ээж хоёрыг орж ирээд ахыг аваад бид хэд аавынхруу ахыг аваад явсан. Тэгээд аавынд ороод байж байтал ахын нүд нь хавдсан байхыг аав ээж 2 хараад этэй зодолдоод цохиулчихсан юм уу? гэхэд нь би түүнийг нь нуугаад ******* гэх хүний цохисоныг ч хэлэлгүй би цохисон юм гэж хэлсэн. Тэгээд аавынд намайг сандал дээр сууж байхад над дээр ирээд надтай зодолдох уу? гээд намайг заамдаж аваад дайрхад нь би зөрүүлж заамдаад тэр зодолддог хүмүүстэйгээ зодолд гээд түлэхсэн тэгээд ах унтаад өгсөн. а гаригийн өглөө гарч явахад нь бие чинь өвдөж байна уу? гэж намайг асуухад үгүй өвдөхгүй байна гэж хэлээд хүний машин засаж өгөх ажилтай гээд гараад явсан. Тэгээд өдөр 14 цагийн орчимд над руу залгаад намайг ирж аваадах би явж чадахгүй байна гэж хэлсэн. Намайг очиход гудамжинд машиныхаа жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Тэгээд намайг яасан юу болсон талаар асуухад надад онц зүйл ярилгүй ахынх нь толгой өвдөөд байна зөөлөн яваарай гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа учир дахин шинжилгээ хийлгэж дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв. Прокурор Ч.*******/Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн тогтоолоор хэргийг прокурорт буцаасан байгаа. Үүнийг эс зөвшөөрч 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын яллагчийн эсэргүүцлийг бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг бүрэн нотолж чадаагүй. Талийгаач *******ын биед учирсан гэмтлийг хэрхэн яаж учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ын гэрт ******* нь талийгаач *******ын хамар хэсэгт цохисон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Гэхдээ дээрх үйлдлийн улмаас бага хэмжээний цус гарсан үүний дараа нүдээр харахад илтэд мэдэгдэхээр гэмтэл учраагүй талаар гэрч болон хохирогч нар мэдүүлдэг. *******ын үйлдлийн улмаас *******ыг үхэлд хүргэх хэмжээний гэмтэл учруулаагүй нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ******* нь талийгаач *******ын нүүрэн хэсэгт цохисон, хоорондоо барьцалдаж аваад унасан талийгаач *******ыг өргөж аваад том өрөөнд оруулж унтуулсан маргааш өглөө нь талийгаач *******ын нүд нь хөхөрсөн байсан талаар тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч , ******* нар мэдүүлсэн. Мөн шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд *******ыг цохисон талаараа мэдүүлдэг. Иймд талийгаач ******* нь 11-нээс 12-нд шилжих шөнө гэмтэл авсан нь тухайн баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч ын мэдүүлгийг эргэлзээтэй байна гэж шүүх үзсэн. шинжээч эмч нь анхан шатны шүүх хуралдаан дээр оролцож хангалттай тайлбарласан гэж үзэж байна. Шинжээч нь гэмтлийг тогтоох хэн хэрхэн ямар үйлдлээс болсон талаар тайлбарлаж мэдүүлсэн байдаг. Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2390 дугаартай дүгнэлт нь үндэслэл бүхий эргэлзэх зүйлгүй гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу дүгнэлт гарсан гэж үзэж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр талийгаач ******* нь машин засах ажилтай гэж хэлээд гарч явсан талаар гэрч , *******, шүүгдэгч ******* нар мэдүүлсэн. Хэнтэй хаана хэрхэн уулзсан талаар баримт байхгүй утсаар ярьсан гэж мэдүүлсэн. Талийгаач *******ын утасны лавлагаан дээр 09 цагийн үед утсаар яриад гэрээсээ гараад явсан талаар мэдүүлдэг. Гэтэл талийгаач *******ын утасны лавлагаан дээр 12-ны өглөө утсаар ярьсан зүйл огт байхгүй байсан. 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө талийгаач нь гэмтэл авсан байхад 12-ны өдөр хэнтэй уулзсан хайшаа явсан талаар тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Энэ хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүгдийг нь нотолж тогтоосон тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны 02 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч П.*******т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Прокуророос яллагдагч П.*******ыг 2019 оны 10 дугаар сарын 11-12 нд шилжих шөнийн 00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн эцэг Л.*******ын гэрт төрсөн ах П.Отгобаярыг архи ууж хэрүүл маргаан үүсгэлээ гэсэн шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж амь насыг нь хохироосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэм хэргийг хэн үйлдсэнийг бүрэн нотлож чадаагүй талийгаач П.*******ын биед учирсан гэмтлүүдийг хэний хэдэн удаагийн ямар үйлдэлээр, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэрхэн яаж учруулсан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2301 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүнийг тайлбарласан шинжээчийн тайлбар хоорондоо зөрүүтэй байх бөгөөд үүнээс харахад талийгаач П.*******ын биед учирсан гэмтлүүдийн аль гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл болох нь тодорхой бус эргэлзээтэй, мөн П.*******ын ямар үйлдлийн улмаас ийм нөхцөл байдалд хүргэхэд шууд нөлөөлсөн эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаач П.*******ын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн өглөө хэнтэй утсаар ярьж, хаана очиж ямар ажил хийсэн талаарх түүний маршрутыг шалгаж тогтоогоогүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Түүнчлэн тухайн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нарын өмсөж явсан хувцасыг эд мөрийн баримтаар хураан авсан гэх боловч хуульд заасан журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар прокурор, шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлуудын хүрээг бүрэн дүүрэн зөв тогтоох нь хэргийн үйл баримт үндэслэлтэй тогтоогдохоос гадна хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц байж болдог. Ялангуяа хүнийг алах гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус үйлдэл болон бусад нөхцөл байдлаас шалтгаалж, гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх тохиолдол байдгийг анхаарч хэргийг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч П.*******т өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР