Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/00549

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/00549

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* байрлах, ХААН банк ХК (**********)-ийн Хөвсгөл салбар,

хариуцагч: Хөвсгөл ************* оршин суух, Г.Ж  (*******),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 10,623,538.77 төгрөг, зээлийн хүү 2,097,011.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,592.88 төгрөг, нийт 12,790,142.93 (арван хоёр сая долоон зуун ерэн мянга нэг зуун дөчин хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00540/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ж нь нэхэмжлэгч ХААН Банк ХК-тай ********* тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 16,321,475.51 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 280,000 төгрөгийг нэмж нийт 16,601,475.51 төгрөгийг, жилийн 18 %-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.

** оны * дугаар сарын **-ний өдөр ***** тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.

Зээлдэгч нь ** оны *** дүгээр сарын **-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 5,697,936.74 төгрөг, зээлийн хүүд 1,227,031.31 төгрөг, нийт 6,924,968.05 төгрөгийг төлсөн байна.

Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 387 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 10,623,538.77 төгрөг, зээлийн хүү 2,097,011.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,592.88 төгрөг нийт 12,790,142.93 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. Иймд:

Үндсэн зээл 10,623,538.77 төгрөг,

Зээлийн хүү 2,097,011.27 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 69,592.88 төгрөг, нийт 12,790,142.93 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ж нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г овогтой Ж миний бие ХААН банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Хаан банкнаас нэхэмжилж буй 12,790,142.93 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн **** нь Г.Ж холбогдуулан үндсэн зээл 10,623,538.77 төгрөг, зээлийн хүү 2,097,011.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,592.88 төгрөг, нийт 12,790,142.93 (арван хоёр сая долоон зуун ерэн мянга нэг зуун дөчин хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,790,142.93 (арван хоёр сая долоон зуун ерэн мянга нэг зуун дөчин хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,592 (хоёр зуун арван есэн мянга таван зуун ерэн хоёр) төгрөгийн тал хувь болох 109,796 (нэг зуун есэн мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 109,796 (нэг зуун есэн мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Ж улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 109,796 (нэг зуун есэн мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Г.Ж нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн *** нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ж холбогдох, үндсэн зээл 10,623,538.77 төгрөг, зээлийн хүү 2,097,011.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,592.88 төгрөг, нийт 12,790,142.93 (арван хоёр сая долоон зуун ерэн мянга нэг зуун дөчин хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,790,142.93 (арван хоёр сая долоон зуун ерэн мянга нэг зуун дөчин хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,592 (хоёр зуун арван есэн мянга таван зуун ерэн хоёр) төгрөгийн тал хувь болох 109,796 (нэг зуун есэн мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 109,796 (нэг зуун есэн мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Ж улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 109,796 (нэг зуун есэн мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Ж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ