Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02888

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 30

181/ШШ2024/02888

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ::::... өөрийн байрт байрлах, К ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Х.О , Ү.Н нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.О , Ү.Н нарыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Х.О , Ү.Н  нар нь Капитрон банктай 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 3003-2022/121 тоот Зээлийн гэрээ, 3003-2022/121-01 тоот барьцааны гэрээ байгуулан, 60 сарын хугацаатай, 25.000.000 төгрөгийг, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Иргэн Х.О , Ү.Н нар өнөөдрийг хүртэл зээлээ төлөлгүй, амьдран суудаг хаяг нь тодорхойгүй, олдохгүй байна.

Зээл авах үеийн хаяг болох Сүхбаатар дүүрэг, 1.. тоотод бүртгэлтэй боловч амьдран суудаггүй болохыг тус 13 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 635 тоот албан тодорхойлолтоор нотлогдож байна.

Иймд зээлдэгч Х.О , Ү.Н нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 635 тоот тодорхойлолт, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 3003-2022/121 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, Барьцаалбар, Х.О , Ү.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 2-17/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч К ХК нь Х.О , Ү.Н нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас К ХК, нөгөө талаас Х.О , Ү.Н нар харилцан тохиролцож 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байх тул тэдгээрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний хуулбарт Х.О болон Ү.Н нарын оршин суух хаягийг Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамж, 541 тоот гэж тусгажээ.

4.Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргаас 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 635 тоот тодорхойлолтоор: Ү.Н , Х.О нар нь Сүхбаатар дүүрэг, ... тоотод бүртгэлтэй, хаягандаа огт амьдардаггүй гэж тодорхойлжээ.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Х.О , Ү.Н нар бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болохыг харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, шуудангийн байгууллагаас хаягт ийм хүн байхгүй гэж тэмдэглэн мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.О , Ү.Н нарыг оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул Х.О ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар Х.О  /Регистрийн дугаар: ./, Ойрд овогт Үрлээгийн Наранжаргал /Регистрийн дугаар: ./ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Х.О , Ү.Н /сүүлийн хаяг: Сүхбаатар дүүрэг, 1.. тоот/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х., утас:99./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ