Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00118

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00118

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2023/01231/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, Х***д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,555,460 (нэг сая таван зуун тавин таван мянга дөрвөн зуун жар) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***

Хариуцагч: М.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***ХХК нь хариуцагч М.Б*** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,555,460 (нэг сая таван зуун тавин таван мянга дөрвөн зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн М.Б*** нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч доорхи зээлийг авсан хэдий ч өнөөдрийг хүртэл байгууллагаас тавьсан удаа дараагийн шаардлага, үйлчилгээний нөхцөл, зээлдэгчийн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байгаа тул Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлийн

дугаар

Анх

авсан

зээлийн

дүн

Зээл

авсан

огноо

Зээлийн

хүү/хувь

Үндсэн

зээлийн

үлдэгдэл

Хүү

Нэмэгдүүлсэн

хүү

Төлбөл зохих дүн

Төлөлт

хийсэн

дүн

Хугацаа

хэтэрсэн

хоног

 

0002

 

950,000

 

2022-05-31

 

4,2

 

950,000

 

518,700

 

86,760

 

1,555,460

 

0

 

498

 

Иймд хариуцагч М.Б*** 2023 оны 11-р сарын 10-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүргийн нийт төлбөр 1,555,460 (нэг сая таван зуун тавин таван мянга дөрвөн зуун жар) төгрөгийг гаргуулж, *** ББСБ ХХК-д олгон компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Харилцагч нь цахимаар зээлийн гэрээний хүсэлт гаргаж, ***ББСБ ХХК нь тухайн зээлдэгчийн мэдээлэлд үндэслэн зээлжих эрхийг тогтоож, зээлдэгч нь **** ББСБ ХХК-тай хамтран ажилладаг байгууллагаас тогтоосон мөнгөн дүнгийн хэмжээнд тохируулан гар утас худалдаж авдаг. Зээлдэгч нь өөрийн овог нэр, хаягийг бүртгүүлж, үүнийг нь зээл олгогч байгууллагаас баталгаажуулж утсанд нь код илгээдэг. Утсанд ирсэн кодоо аваад утас авах компани дээрээ очиж, тухайн зээлдэгч утсаа авдаг. Хариуцагчтай *** ББСБ ХХК-ийн ажилтан утсаар холбогдож зээлээ төлөх талаар хэлсэн байдаг. Анх зээлдэгч нь би утас аваагүй гэж тайлбарлаж байсан боловч дахин залгахад манай эхнэр болон охин авсан байж магадгүй гэж хэлсэн байсан. Энэ нь давхар дуу хураагуурт хураагдсан. *** ББСБ ХХК-ийн ажилтан С*** гэх хүн тус шүүхийн цахим хаягаар зээлийн гэрээ, түүнтэй холбогдох бусад нотлох баримтуудыг явуулсан гэсэн боловч ирээгүй байна... гэв.

Хариуцагч М.Б***2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би тухайн газраас гар утас зээлээр аваагүй. Энэ талаар ч миний утсанд мэдээлэл ирээгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр С** ББСБ ХХК-аас зээл авч утас худалдаж авсан талаар хэлсэн. Би утас зээл аваагүй учир тухайн мөнгийг төлөхгүй... гэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн регистрийн дугаар ***, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улс Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон ТЗ 101/668 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ББСБ ХХК Санхүү * С**ТБ11625 гэх санхүүгийн тэмдэг дарагдсан дансны хуулга гэх баримтуудыг,

Хариуцагч Д.Б***хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Зохигч хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Харилцагч нь цахимаар зээлийн гэрээний хүсэлт гаргаж, ** * ББСБ ХХК нь тухайн зээлдэгчийн мэдээлэлд үндэслэн зээлжих эрхийг тогтоож, зээлдэгч нь *** ББСБ ХХК-тай хамтран ажилладаг байгууллагаас тогтоосон мөнгөн дүнгийн хэмжээнд тохируулан гар утас худалдаж авдаг. Зээлдэгч нь өөрийн овог нэр, хаягийг бүртгүүлж, үүнийг нь зээл олгогч байгууллагаас баталгаажуулж утсанд нь код илгээдэг. Утсанд ирсэн кодоо аваад утас авах компани дээрээ очиж, тухайн зээлдэгч утсаа авдаг. Хариуцагчтай *** ББСБ ХХК-ийн ажилтан утсаар холбогдож зээлээ төлөх талаар хэлсэн байдаг. Анх зээлдэгч нь би утас аваагүй гэж тайлбарлаж байсан боловч дахин залгахад манай эхнэр болон охин авсан байж магадгүй гэж хэлсэн байсан. Энэ нь давхар дуу хураагуурт хураагдсан. *** ББСБ ХХК-ийн ажилтан С*** гэх хүн тус шүүхийн цахим хаягаар зээлийн гэрээ, түүнтэй холбогдох бусад нотлох баримтуудыг явуулсан гэсэн боловч ирээгүй байна... гэв.

Хариуцагч М.Б*** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Би тухайн газраас гар утас зээлээр аваагүй. Энэ талаар ч миний утсанд мэдээлэл ирээгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *** ББСБ ХХК-аас зээл авч утас худалдаж авсан талаар хэлсэн. Би утас зээл аваагүй учир тухайн мөнгийг төлөхгүй... гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн регистрийн дугаар***, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улс Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон ТЗ 101/668 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол зэрэг баримтуудаар *** ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь...харилцагч нь цахимаар зээлийн гэрээний хүсэлт гаргаж, *** ББСБ ХХК нь тухайн зээлдэгчийн мэдээлэлд үндэслэн зээлжих эрхийг тогтоож, зээлдэгч нь *** ББСБ ХХК-тай хамтран ажилладаг байгууллагаас тогтоосон мөнгөн дүнгийн хэмжээнд тохируулан гар утас худалдаж авдаг. Зээлдэгч нь өөрийн овог нэр, хаягийг бүртгүүлж, үүнийг нь зээл олгогч байгууллагаас баталгаажуулж, утсанд нь код илгээдэг. Утсанд ирсэн кодоо аваад утас авах компани дээрээ очиж, тухайн зээлдэгч утсаа авдаг. Хариуцагчтай *** ББСБ ХХК-ийн ажилтан утсаар холбогдож зээлээ төлөх талаар хэлсэн байдаг. Анх зээлдэгч нь би утас аваагүй гэж тайлбарлаж байсан боловч дахин залгахад манай эхнэр болон охин авсан байж магадгүй гэж хэлсэн байсан. Энэ нь давхар дуу хураагуурт хураагдсан...гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д:...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан ба нэхэмжлэлийн шаардлага 1,555,460 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 39,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 63 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ***ББСБ ХХК-д олгов.

Хэрэгт ***ББСБ ХХК Санхүү 65463** гэх санхүүгийн тэмдэг дарагдсан дансны хуулга авагдсан байх боловч энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т зааснаар хариуцагч М.Б*** зээлийн гэрээний үүрэгт 1,555,460 (нэг сая таван зуун тавин таван мянга дөрвөн зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 63 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА