| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00505/И |
| Дугаар | 155/ШШ2024/00558 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00558
| 2024 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00558 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********,
хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, Б.Б (Р***********),
Нэхэмжлэлийн багасгасан шаардлага: Үндсэн зээл 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00505/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим актив пассив хөрөнгийн шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай "Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон.
Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив. пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Д.Б, хамтран зээлдэгч Б.Б нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна.
Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгг заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
1. Зээлдэгчид олгосоп зээлийн тухайд
Зээлдэгч Д овогтой Б /*************хамтран зээлдэгч Б овогтой Б /********/ нар нь Монгол шуудан банктай *********** дугаартай Зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулан 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөгийн зээлийг сарын 2,5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлэн авч ашигласан.
2.Зээлийн төлбөрийг хамтран зээлдэгчээс шаардах ундэслэлийн тухайд
Зээлдэгч Д.Б, хамтран зээлдэгч Б.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг төлөх ёсгой хугацаанаас нь хэтрүүлсэн. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, боломжит хугацааг өгсөн боловч зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, банкийг илт хохироож байна.
Иймд Банкны зүгээс зээлдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолтыг авахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газар хандсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаагаар зээлдэгч Д.Б нь нас барсан болох нь тогтоогдсон.
Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгон хадгаламж, мөнгөн хөрөнгийн
шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д "Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ" гэж заасны дагуу нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх этгээд байх тул хамтран зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байна.
3.Зээлдэгчийн нийт өр төлбөрийн тухайд
Хамтран зээлдэгч Б.Б үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,300,000.00 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөг;
2.Зээлийн хүүний үлдэгдэл: 1,085,673.62 /Нэг сая наян таван мянга зургаан зуун далан гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг;
3.Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 154,830.98 /Нэг зуун тавин дөрвөн мянга найман зуун гучин төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг;
Нийт: 2,540,504.6 /Хоёр сая таван зуун дөчин мянга таван зуун дөрвөн төгрөг
зургаан мөнгө/төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч Б.Б зээлийн гэрээний үүрэгт нийт 2,540,504.6 /Хоёр сая таван зуун дөчин мянга таван зуун дөрвон төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, ХХК ид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа ХХК ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б овогтой Б /РД: *********-д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь зээлийн төлбөр болох 2,540.504.6 /Хоёр сая таван зуун дөчин мянга таван зуун дөрвөн төгрөг зургаан мөнгө төгрөгөөс үндсэн зээл болох /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул зээлийн хүүний үлдэгдэл 1,085,673.62 /Нэг сая наян таван мянга зургаан зуун далан гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 154,830.98 /нэг зуун тавин дөрвөн мянга иайман зуун гучин төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Банкны эрх хүлээн авагчийн зүгээс хариуцагч Б.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үнийн дүнд эвлэрэх саналтай байна.
Иймд хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн Б.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б овогтой Б миний бие ХХК ийн нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Миний бие Б.Б нь ХХК ийн нэхэмжилсэн 2,540,504.6 төгрөгөөс үндсэн зээл 1,300,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь Б.Б холбогдуулан үндсэн зээл 1,300,000 төгрөг, зээлийн хүү 1,085,673.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,830.98 төгрөг, нийт 2,540,504.6 (хоёр сая таван зуун дөчин мянга таван зуун дөрвөн төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 1,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар багасгасан болно.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ХХК ид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн ба уг тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Б 1,300,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,750 төгрөгийн тал хувь болох 17,875 (арван долоон мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Б.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХХК ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б холбогдох, үндсэн зээл 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь үндсэн зээл 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ХХК ид төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,875 (арван долоон мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ