Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/105

 

*******эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Д.Сарантуяа, шүүгч Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/358 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлуудаар *******эд холбогдох эрүүгийн 2014000000229 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, .......... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, /Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөж байсан/ Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар /*******/,

1. ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир ........ тоотод оршин суух иргэн *******ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............... тоотод оршин суух иргэн *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, хайрцагтай монетан гинж, кулон, ээмэг, бугуйвч зэргийг хулгайлан авч бусдад 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............ тоотод оршин суух иргэн гийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч үүдний амбаарын хаалга, гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 365,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоотод оршин суух иргэн ын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр агуулах буюу хоолны амбаарт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч хонины мах, ууц, өвчүү зэргийг хулгайлан авч бусдад 135.500 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2020 оны 3 дугаар сарын 03-наас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоотод оршин суух иргэн ын эзэмшлийн амбаарт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 кг борц хулгайлан авч бусдад 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 2020 оны 03 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод оршин суух иргэн гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 9 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 13.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2020 оны 04 дүгээр сарын 06-наас 2020 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...... тоотод оршин суух иргэн н эзэмшлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 220\/ хүчин чадалтай гагнуурын аппарат хулгайлан авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, (Самсунг) S6 маркийн гар утас хулгайлан авч бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

 9. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир .......... тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 115.000 төгрөг эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч бусдад нийт 445.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ........тоотод оршин суух иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2020 оны 04 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........ тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан мөн тус хашаанд байх иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 13000 төгрөг, монетон хос бөгж, монетон жижиг бөгж 1 ширхэг, шармал 3 хос кулонтой зүүлт, өрөөсөн ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 995.500 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2020 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ..........тоотод оршин суух иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой иж бүрэн эмээл, эмээлийн шинэ мод зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 2.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Х.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  зургаан  / 06 / жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан дөрвөн жил зургаан / 04 жил 06  сарын хорих ялаас  эдлээгүй үлдсэн нэг жил арван сар арван зургаан / 01 жил 10 сар 16 / хоногийн / хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон жил арван сар арван зургаан / 07 жил 10 сар 16 хоног / хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******эд долоон жил арван сар арван зургаан хоногийн / 07 жил 10  сар 16 хоног /  хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир нэг зуун ерэн нэг / 191 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ийн бусдад учруулсан хохирлоос нөхөн төлөөгүй найман сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун  / 5.771.500 / төгрөгөөс  хохирогч Х.Сүх-Очирт 280.000 төгрөг,  хохирогч эд 298.000 төгрөг, хохирогч  д 445.000 төгрөг,  хохирогч т 320.000 төгрөг, хохирогч д 300.000 төгрөг,  хохирогч эд 218.000 төгрөг,  *******өд 540.000 төгрөг, *******д 1.510.000 төгрөг, д 365.000 төгрөг, т 135.500 төгрөг, т 570.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 690.000 төгрөгийг тус тус шүүгдэгч *******ээс гаргуулж олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж шүүгч Д.Сарантуяа, Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар , хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 6 жилийн хорих ял оноож оноосон ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 16 хоногийн ялыг нэмж нийт 7 жил 10 сар 16 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 358 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 д зааснаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс *******ийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. ******* нь хэдийгээр олон удаагийн үйлдлээр нэг төрлийн гэмт хэргийг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого, эд зүйлийг өөрийн болоод гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулж амьдралыг гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан зүйл огт байхгүй. Энэ байдал ч тогтоогдоогүй. Харин *******ийн мэдүүлж байгаагаар тухайн үед хулгайн зүйлийг борлуулж мөнгөөр нь дандаа архи уусан бөгөөд ганц ширхэг хувцас ч аваагүй гэдэг энэ байдал нь ч үнэн байх боломжтой.

Энэ хэргийг удаа дараа үйлдсэн нь удаан хугацаанд тогтвортой биш ердөө 2 сарын хугацаанд гэмт хэрэг үйлдсэн.

2. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь ******* нь өөрийн гэсэн гэр орон эд хөрөнгөгүй, харж хандах ах дүү байхгүйгээс 2 сарын хугацаанд маш их архи ууж хээр гадаа гээд таарсан газраа унтаж, байнга согтуу байсан гэдэг. Тиймээс ч тэжээн тэтгэх ар гэр ах дүү хамаарал бүхий хүн байхгүй тул гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж үндэслэлгүй юм.

3. *******эд оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2,4 дэх хэсгийг үндэслэн хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн үйлдлээс 30,2 сая төгрөгийг хохирол учирсан нь нийт төлбөрөөс одоо 5,7 сая төгрөгийн төлбөр л үлдсэн бөгөөд шүүгдэгч төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлууд нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдсон.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсныг 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

... ******* нь хулгайн гэмт  хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, хаалттай хорих байгууллагад эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад гэж өөрчилж өгнө үү гэв.                                                                                                                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:                                                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир........ тоотод оршин суух иргэн *******ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............ тоотод оршин суух иргэн *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, хайрцагтай монетан гинж, кулон, ээмэг, бугуйвч зэргийг хулгайлан авч бусдад 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод оршин суух иргэн гийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч үүдний амбаарын хаалга, гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод оршин суух иргэн ын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр агуулах буюу хоолны амбаарт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч хонины мах, ууц, өвчүү зэргийг хулгайлан авч бусдад 135.500 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2020 оны 03 дугаар сарын 03-наас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоотод оршин суух иргэн Д.Сүх-Очрын эзэмшлийн амбаарт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 кг борц хулгайлан авч бусдад 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 2020 оны 03 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын . тоотод оршин суух и...........ргэн гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 9 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2020 оны 04 дүгээр сарын 06-наас 2020 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............ тоотод оршин суух иргэн н эзэмшлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 220\/ хүчин чадалтай гагнуурын аппарат хулгайлан авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .............. тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, (Самсунг) 36 маркийн гар утас хулгайлан авч бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .тоотод оршин суух иргэн ..............ийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 115.000 төгрөг эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч бусдад нийт 445.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ..............тоотод оршин суух иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2020 оны 04 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...............тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан мөн тус хашаанд байх иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...........тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 13000 төгрөг, монетон хос бөгж, монетон жижиг бөгж 1 ширхэг, шармал 3 хос кулонтой зүүлт, өрөөсөн ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 995.500 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2020 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод оршин суух иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой иж бүрэн эмээл, эмээлийн шинэ мод зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 2.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь  2014000000229 тоот эрүүгийн  хавтаст  хэрэгт авагдсан хохирогч *******, *******, , , , , , , , , , , , , иргэний нэхэмжлэгч , нарын мэдүүлэг,  гэрч , , , , , , , , нарын мэдүүлэг,  Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн  96, 70, 82, 78, 173, 221, 42, 244, 294, 264, 235, 237, 238, 262, 232, 141 дугаартай дүгнэлтүүд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  зургаан  / 06 / жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан дөрвөн жил зургаан / 04 жил 06  сарын хорих ялаас  эдлээгүй үлдсэн нэг жил арван сар арван зургаан / 01 жил 10 сар 16 / хоногийн / хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон жил арван сар арван зургаан / 07 жил 10 сар 16 хоног / хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******эд долоон жил арван сар арван зургаан хоногийн / 07 жил 10  сар 16 хоног /  хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******эд оногдуулсан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй гэж үзэж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэх тухай өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс  дүгнэв.

Шүүгдэгч *******ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т  тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/358 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******эд долоон жил арван сар арван зургаан хоногийн / 07 жил 10  сар 16 хоног /  хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******эд долоон жил арван сар арван зургаан хоногийн / 07 жил 10  сар 16 хоног /  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс  12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                              ДАРГАЛАГЧ                                                 Г.УЛАМБАЯР

         ШҮҮГЧИД                                                     Н.ЭНХМАА

                                                                                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ