Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02892

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 30

181/ШШ2024/02892

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:...............давхарт байрлах, ЭМ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Т.О , НХҮН ХК нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.О болон НХҮН ХК нарыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч нь манай байгууллагатай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ1132130107000064 тоот зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б1132130107000064 тоот барьцааны гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай зүгээс хариуцагчийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгат, 24 байр, 88 тоот хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаяг дээр бүртгэлгүй оршин суудаггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймээс Т.О болон Д.Санжаа захиралтай НХҮН ХК нарыг өөрийн зүгээс олох боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.1-т заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/11987 тоот шүүгчийн захирамж, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б1132130107000064 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Цахим гүйлгээний баримт, Зээлийн дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 3-19/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас, лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ЭМ ББСБ ХХК нь Т.О болон НХҮН ХК нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ЭМ ББСБ ХХК, нөгөө талаас Т.О болон НХҮН ХК нар харилцан тохиролцож, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулсан байх тул тэдгээрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Хэрэгт авагдсан Т.О ын иргэний үнэмлэхний хуулбарт оршин суух хаягийг Хан-Уул дүүрэг, .... тоот гэж, НХҮН ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Са...н оршин суух хаягийг Сүхбаатар ...тоот гэж тусгагджээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/11987 тоот шүүгчийн захирамжаар НХҮН ХК нь Сүхбаатар дүүрэг, .хаягт, мөн Т.О нь Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, тайнь 0 гудамж, ... тоот хаягт оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Бүртгэх байгууллагын хур системээс ирүүлсэн лавлагаагаар 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч НХҮН ХК нь Баянзүрх дүүрэг, .хаягт бүртгэлтэй, Т.О нь Хан-Уул дүүрэг, . тоот хаягт бүртгэлтэй болох нь шүүгчийн захирамж дахь Т.О ын хаягтай тохирч байна.

6.Шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Т.О ын Хан-Уул дүүрэг, 1.тоот хаягийн дагуу тус тус мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Т.О дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ. Харин НХҮН ХК-ийн Сүхбаатар дүүрэг, . тоот хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ажилтан Лхагвахорол гэж гардан авсан ч хүрэлцэн ирээгүй.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.О болон НХҮН ХК нарын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт Т.О  /Регистрийн дугаар: .../, НХҮН ХК /Регистрийн дугаар:...., итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд Д.Са..нарыг эрэн сурвалжилсугай.

2. Т.О /бүртгэлтэй хаяг: Хан-Уул дүүрэг, .. тоот /, НХҮН ХК /бүртгэлтэй хаяг: Баянзүрх дүүрэг, ..тоот, сүүлийн хаяг: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж,..тоот/ нарыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мө., Б.П., утас: 80. 9.7/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ