| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03744/И |
| Дугаар | 181/ШШ2024/02893 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/02893
| 2024 07 30 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........ байранд байрлах, ХХБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Д.Б , О.Э нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б , О.Э нарыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
ХХБ ХК нь Д.Б , О.Э нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2023/21937 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нар нь Сонгинохайрхан дүүрэг, ..... тоот хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг үндэслэн хариуцагч Д.Б , О.Э нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2023/21937 тоот шүүгчийн захирамж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЦЗГ1505/171018 тоот Цалингийн зээлийн болон Барьцааны гэрээ,Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ЦЗГ1503/180607 тоот Цалингийн зээлийн шинэчилсэн гэрээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 2-11/
Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ХХБ ХК нь Д.Б , О.Э нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас Улаанбаатар хотын банк /нэгтгэснээр ХХБ ХК болсон/, нөгөө талаас Д.Б , О.Э нар харилцан тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээг байгуулсан байх тул тэдгээрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээнд Д.Б ын оршин суух хаягийг Сонгинохайрхан дүүрэг,.тоот гэж, харин О.Э ын хаягийг Хөвсгөл аймаг, Түнэл, 6 дугаар баг гэж тусгагджээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184/Ш32023/21937 тоот шүүгчийн захирамжаар
Сонгинохайрхан дүүрэг,.хаягт Д.Б , О.Э нар бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээнд тодорхойлсон 88. дугаараар холбогдоход Бид хоёр Хөвсгөл аймагт байдаг. тэглээ ч Худалдаа хөгжлийн зээлийг хаасан гэжээ. Мөн тус өдөр хариуцагч нар нь Хөвсгөл .-т оршин суудаг болохоо шүүхэд бичгээр тодорхойлж, иргэний бүртгэлийн мэдээллийн хамт шүүхэд цахимаар ирүүлжээ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б , О.Э нарын оршин суух хаяг тодорхой болсон тул тэдгээрийг одоогоор эрэн сурвалжлуулах шаардлага үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэрэв хариуцагчийн оршин суух хаяг дахин тодорхойгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч хүсэлтээ дахин гаргах эрхтэйг дурдав.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д.Б /Регистрийн дугаар: ../, О.э /Регистрийн дугаар: ../ нарыг эрэн сурвалжлуулах тухай ХХБ ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн
119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ