Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02920

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31

181/ШШ2024/02920

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: .... тоотод байрлах, О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...тоотод оршин суух, М.Г д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 300.831 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ньМ.Г д холбогдуулан гэрээний үүрэгт 300.831 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

М.Г й 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20231015-12246 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

-2023 оны 10 дугаар сраын 15-ны өдөр 250.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000024007 тоот зээлийг,

-2023 оны 10 дугаар сраын 15-ны өдөр 120.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000024265 тоот зээлийг шилжүүлэн авсан.

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар: z000024007 тоот зээлийн нийт төлбөр 203.264 төгрөг, z000024265 тоот зээлийн төлбөр 97.567 төгрөг, нийт 300.831 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Зээлийн үлдэгдэл 107.000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлнө гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: хариуцагчМ.Г нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна. Иймд иргэний хэргийг хааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК ньМ.Г д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 300.831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сайн дураар төлбөрийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.

Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.ХариуцагчМ.Г д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 300.831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас О ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.675 төгрөгийн тавин хувь болох 4.838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4.837 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Б.с тэмдэгтийн хураамжид 4.837 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ