Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02921

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31

181/ШШ2024/02921

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:... тоотод байрлах, ТФ ББСБ ХХК /регистрийн дугаар: ../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ....тоотод оршин суух, М.Г  / бүртгэлийн дугаар: ../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 815.771 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын -ны өдрийн 220426-257165 зээлийн дугаартай 300.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Иргэн М.Г нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 220426-257165 зээлийн дугаартай 300.000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн.

М.Г нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тбөрийг төлөлгүйгээр 697 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. М.Г нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа ндеэн зээлийн үлдэгдэл 300.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 396.600 төгрөг нэмэгдүүлсэн хүү 19.171 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 815.771 төгрөгийг зээлдэгч М.Г аас гзргуулж, ТФ ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: зээлийн дүн болох 815.771 төгрөгийг 9 дүгээр сарын 20-нд 415.771 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТФ ББСБ ХХК нь М.Г ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 815.771 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 815.771 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 400.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 415.771 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.ТФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Г ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 815.771 /найман зуун арван таван мянга долоон зуун далан нэгэн/ төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 400.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 415.771 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.129 төгрөгийн тавин хувь болох 12.065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12.064 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 12.065 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ