| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/02351/И |
| Дугаар | 181/ШШ2024/02922 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/02922
| 2024 07 31 | 181/ШШ2024/02922 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:... тоотод байрлах, ЕШ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, . тоотод оршин суух, Б овогт Н.Н.. холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.168.541 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Н.Н д холбогдуулан гэрээний үүрэгт 2.168.541 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Н.Н нь ЕШ ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1661017381 тоот зээлийн гэрээ байгуулж, гар утас худалдаж авахтай холбогдуулан 1.299.900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд зээлдэгч Н.Н эс үндсэн зээл 1.299.900 төгрөгөөс 223.843 төгрөг төлж, үлдэх 1.076.056 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-наас 2024 оны 4 дүгээр сарын 16-ныг хүртэл 1021 хоногийн үндсэн хүү 1.064.281 төгрөгөөс 157.229 төгрөгийг төлж, үлдэгдэл 907.052 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 115.544 төгрөгөөс 311.85 төгрөгийг төлж, үлдэгдэл 115.232 төгрөг, зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 2.098.341 төгрөг, хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан шүүхийн зардал 70.200 төгрөг, нийт 2.168.541 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжилсэн 2.224.200 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гаргуулах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЕШ ББСБ ХХК нь Н.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.168.541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.
Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Н.Н д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.168.541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ЕШ ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.647 төгрөгийн тавин хувь болох 24.823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24.823 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ