Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01811

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 01 181/ШШ2024/01811

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух, У.У /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... өөрийн байранд байрлах, С ХХК /РД:.../-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, цалин хөлс 1,611,378 төгрөг, алданги 805,689 төгрөг нийт 2,417,067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: У.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Д

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 Миний бие У.У нь С ХХК-нд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хүний хөгжлийн хэлтсийн менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, захиргааны албаны захирал албан тушаалд ажиллаж байсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, шийтгэл хүлээж байгаагүй байсан болно. С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-636 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр тушаалыг танилцуулсан болно.

С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн Б-636 тоот тушаалын үндэслэх хэсэгт "...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1.2 дах хэсэг, Компанийн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот тогтоолыг тус тус үндэслэн тушаах нь" гэжээ. С ХХК нь Орон тоо хасагдсан, Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, захиргааны алба татан буугдсан, ажлын байрны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон тоо бодитой хасагдаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байдаг. С ХХК-ийн бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу С ХХК-д уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Хүний нөөц, захиргааны алба нь зөвхөн нэршил өөрчлөгдөж Хүний нөөц, хууль эрх зүйн алба нэртэй болсон байна. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно.

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Хүний нөөц, хууль эрх зүйн алба нэртэй болсон байна. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. "С" ХХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, комиссыг одоо хүртэл байгуулаагүй болно. Иймд Сүхбаатар Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Сүхбаатар Дүүргийн Хөдөлмөрийн Эрхийн маргааныг зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар №... тоот тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.2 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...мэдэгдэлд мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш шийдвэр гарах хүртэл хугацаанд ажил үүрэг гүйцэтгэх шаардлагагүй , энэ хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу олгоно гэсэн боловч дээрх хугацааны цалин хөлс, олговрыг олгоогүй байна. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл мэдэгдлийн хугацааны цалин хөлс олговор 3,832,551 төгрөг олгохоос 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2,221,173 төгрөг олгосон, үлдсэн 1,611,378 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан олгоогүй цалин хөлсний алданги 50хувь буюу 805,689 төгрөгнийт 2,417,067 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Миний бие 2022 оны 07 дугаар сарын 30-нд С ХХК-ийн албан ёсны компанийн арга хэмжээнд оролцож явахдаа гэмтэл авсан. Миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-ний хугацаанд эмнэлгийн магадлагаатай байсан. Ажил хүлээлцэх тухайд 2022 оны 10 дугаар сарын 28-нд мэдэгдэл хүлээж аваад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр С ХХК-д очиж эрүүл мэндийн шалтгаанаар дээшээ шатаар гарч чадахгүй байсан учраас хүний нөөцийн мэргэжилтнээ дуудаад өөрийнхөө компьютер, тоног төхөөрөмж болон хүний нөөцтэй холбоотой бичиг цаасыг битүүмжилсэн дугтуйнд хийгээд гарын үсгээ зураад дамжуулж өгсөн болно, эд хөрөнгөө хүлээгээд өгсөн, Бичиг цаасын хувьд ч гэсэн би файлаар нь хүлээлгээд өгчихсөн. Энийг хүлээлгэж өгөөгүй болохоор нь би С ХХК-ийн Хүний нөөц, захиргааны албаны захирал Ө.Ж рүү 2022 оны 12 дугаар сарын 12, 2022 оны 12 дугаар сарын 16, 2022 оны 12 дугаар сарын 26-нд тус тус хандсан ч уулзаж чадаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 84 дүгээр зүйлийн 84, 82 дугаар зүйлийн 82.1.2, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 22/17 тоот тогтоолыг тус тус үндэслэж ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ хүний нөөц, захиргааны албаны захирал ажлын байрны орон тоо хасагдсан тул У.Утой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн өгсөн мэдэгдлийн дагуу 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэдэг тушаалаар ажлаас халсан. Өнөөдрийг хүртэл ажлаас халагдсаны тэтгэмжийг олгоогүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас ажилд эргүүлэн тогтоох нэг үндэслэл болно. Хоёрдугаарт нь хамгийн гол нэхэмжлэлийн үндэслэл орон тоо бодитой хасагдаагүй үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа. Орон тоо бодитой хасагдаагүй буюу энэ байгууллага хүний нөөц, захиргаа, хууль эрх зүй гэсэн тус тусдаа газрууд байгаа. Тус тусдаа нэгжүүдийг хооронд нь солих замаар ямарваа нэгэн байдлаар бүтцийн зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн байна. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа, байгууллагын хүрээнд захиргааны чиг үүрэг байхгүй болсон зүйл огт байхгүй. Мөн хүний нөөцийн чиг үүрэг хасагдсан ч гэдэг юм уу энэ ажил үүрэг байгууллагын бүтцээс хасагдсан нэг ч үйл баримт байхгүй. Харин эсрэгээрээ хүний хүний нөөц, захиргааны албаны чиг үүргийг салгаад хүний нөөцийн чиг үүрэг дээр нэмэх нь хууль эрх зүйн чиг үүргийг нэмэгдүүлчихсэн. Ийм зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор энэ чиг үүргийг 33 дугаар тогтоол дээр орон тоо хасагдах, ажлын байр хасагдах гэдэг тухайн байгууллагын чиг үүргээс ажил үүрэг байхгүй болсон байхгүйг ойлгоно. Гэтэл энд талуудын гаргаж өгсөн удаа дараагийн баримтуудаар ажил үүрэг байхгүй болсон нэг ч ийм зүйл байхгүй. Ажил үүргүүдийг нь зохион байгуулалтын өөр хэлбэр рүү ороод ажил үүрэг дээр нь өөр ажил үүрэг нэмэгдүүлсэн зүйл байгаа. Ийм учраас ажилд эргүүлэн тогтоолгох хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Иймд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгэм болон эрүүл мэндийн даатгал, нөхөн баталгаажуулалт хийх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа Хүний нөөцийн сонгон шалгаруулалт, үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхдээ нээлттэй, ил тод, шударга байх зарчимд суурилна гэж байгааг зөрчсөн гэв.

2. Хариуцагч "С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэг. Нэхэмжлэгч У.Уг ажлаас чөлөөлсөн тухайд: "С ХХК нь нэхэмжлэгч У.Утой харилцан тохиролцож Хүний хөгжлийн хэлтсийн менежер" албан тушаалд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2019/03 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаа үүссэн. Түүнийг ажиллах хугацаанд С ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21/03 тоот тогтоолоор С группийн 2021 оны бүтэц зохион байгуулалт, орон тоо"-г шинэчлэн баталсан ба тус тогтоолоор компанийн Үйл ажиллагааны газрын бүтцэд Хүний нөөц, захиргааны алба, Хууль эрх зүйн алба гэсэн 2 албыг шинээр байгуулсан ба Хүний нөөц, захиргааны албаны захирлын албан тушаалд Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн Б-87 тоот тушаалаар нэхэмжлэгч У.Уг томилж, түүнтэй байгуулсан 2019/03 тоот Хөдөлмөрийн гэрээний Хавсралт №2-т нэмэлт, өөрчлөлтийг оруулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн С ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоолоор "С группийн 2022 оны бүтэц зохион байгуулалт, орон тоо"-г шинэчлэн баталсан ба тус тогтоолын Хавсралт №1-р Үйл ажиллагааны газрын бүтцэд байсан Хүний нөөц, захиргааны алба, Хууль эрх зүйн албыг нэгтгэж Хүний нөөц, Хууль эрх зүйн алба-ыг шинээр байгуулсан. Үүнтэй холбоотойгоор "Хүний нөөц, захиргааны албаны захирал" болон "Хууль, эрх зүйн албаны захирал" албан тушаалууд тус тус хассан. Харин С ХХК-ийн Үйл ажиллагааны газар"- ын Хүний нөөц, хууль эрх зүйн алба-ны захирлаар хууль эрх зүйн боловсрол эзэмшсэн, хуульчийн гэрчилгээ авсан ажилтанг сонгон авах шалгаруулалт тавигдаж, тус албан тушаалд хуучин Хууль эрх зүйн албаны захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан Ө.Жамбасүрэнг томилох шийдвэр гарч, харин нэхэмжлэгч У.Уг ажлаас чөлөөлсөн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-р зүйлийн 80.1.1-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэх; 80-р зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ...80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй", 80-р зүйлийн 80.5-т Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно." гэж тус тус заасан. Түүнчлэн С ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлд Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн эрх хэмжээг тодорхойлсон ба мөн зүйлийн 9.1.16-д ТУЗ нь компанийн зохион байгуулалт, нийт орон тоог батлах" эрхтэй, мөн компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.1-т ажил олгогчийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг ТУЗ-өөс батлах ба баталсан бүтцийн дагуу цуцлах асуудлыг гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Ийнхүү дээрх хууль болон Компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн С ХХК буюу ажил олгогчийн зүгээс өөрчлөлт орсон тул түүний ажиллаж байсан ажлын байр хасагдсан үндэслэлээр 2022 оны 09-р сарын 27-ны У.Уд "Мэдэгдэх хуудас хүргүүлсэн.

Тус мэдэгдэлд нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан" үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай дурдаад мөн хуулийн 80-р зүйлийн 80.5-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах хүртэл хугацаанд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, энэ хугацаанд үндсэн цалинг хэвээр олгох талаар талаар тайлбарлаж, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.10-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч У.У нь тус мэдэгдлийг 2022 оны 10-р сарын 04-ны өдөр хүлээн авсан талаар мэдэгдэлд тэмдэглэл үлдэж гарын үсэг зурсан болно. Мөн С ХХК нь нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.5-т заасан хугацааны олговор болох 4,055,507 төгрөгийг олгосон. Мөн хууль тогтоомжид нийцүүлэн С ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Б-636 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-р зүйлийн 80.1.1-т зааснаар ажлын байр хасагдсан" үндэслэлээр нэхэмжлэгч У.Утой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-р зүйлийн 82.1.2-т заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т заасан үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн ажил үүргийг зохих журмын дагуу хүлээлгэж өгөөгүй, ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудас зурагдаагүй байдалтай байна.

Хоёр. Нэхэмжлэгч болон шүүхийн буруутай үйл ажиллагааны тухайд: Нэхэмжлэгч У.У нь С ХХК-д холбогдуулан 2022 оны 11-р сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-р зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор" сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандахаар зохицуулсан байхад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүйгээр шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11-р сарын 21-ний өдрийн 181/ШЗ2022/16125 дугаар "Иргэний хэрэг үүсгэх тухай" захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэх хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл 2023 оны 10-р сарын 25-ний өдөр тус хөдөлмөрийн маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж нэхэмжлэгч У.Угийн Нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ... Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүхийн тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж, мөн хуулийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 181/ШЗ2023/17889 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан бөгөөд шүүхийн энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шүүхийн үйлчилгээ түргэн шуурхай байх, мэргэшсэн ... байх зарчимд огт нийцэхгүй байна. Тодруулбал, шүүх иргэний нэхэмжлэл гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн бүрдэл хангасан эсэхийг шалгаж, хэрэв хангаагүй бол мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргахаар хуулиар зохицуулсан. Гэтэл шүүх У.Уг нэхэмжлэл гаргаснаас хойш даруй 11 сарын дараа дүгнэлт хийж хэргийг ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь хариуцагч талын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч У.Угийн болон шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас дээрх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч С ХХК-аас нэхэмжилж буй нь огт үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгч У.Угийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэгдүгээрт С ХХК-ийн 2016-2022 оны хүртэлх хугацаанд Төлөөлөн удирдаах зөвлөлөөс баталсан бүтцийн бүх тушаалууд хэргийн материалд хавсрагдсан байгаа. 2016-2021 оны хүртэлх хугацаанд үйл ажиллагааны газарт хүний нөөц, хууль эрх зүйн алба үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Гэтэл 2021-2022 оны хугацаанд буюу 1 жилийн хугацаатай хүний нөөц, хууль эрх зүйн албыг 2 хэсэг салгаад хүний нөөц, захиргааны алба болон хүний нөөц, хууль эрх зүйн алба гэсэн 2 албыг тус тусдаа 1 жилийн хугацаатайгаар салгасан байдаг. Салгаад буцаагаад нийлүүлсэн шалтгаан нь хүний нөөц, захиргааны алба гэдэг энэ албаны чиг үүрэг өөрөө үндсэн зорилгоо хүнд хүрч ажиллах ёстой зорилгоо хангахгүй байна. Ялангуяа хүний нөөц гэдэг ажлын байранд гүйцэтгэгдэж байгаа албан тушаалтнуудын хувьд захиргааны чиг үүрэгтэйгээ холилдохоор үндсэн ажлын 70-80% нь захиргаа, аж ахуйн шинжтэй ажил үүрэг гүйцэтгээд яваад байсан. Үүнтэй холбоотойгоор удирдлагын бүтэц зохион байгуулалт нь тус тусдаа бие даасан алба болох шаардлагагүй юм байна. 2016-2021 оны хооронд хэрэгжүүлж байсан хүний нөөц, хууль эрх зүйн алба гэсэн нэг алба байгаад энэний дагуу хүний нөөцийн үйл ажиллагааг нэгтгээд явуулах, Мөн захиргаа, аж ахуйн шинжтэй ажлуудыг тусад нь худалдан авалт, аж ахуйн гэсэн алба руу салгаж шилжүүлсэн бүтцийн өөрчлөлт бий болсон. Энэ дээр яригдаж байгаа зүйл 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан тогтоолын дагуу хүний нөөц, захиргааны алба болон хууль эрх зүйн алба гэсэн албыг байхгүй болгоод дахиад шинээр буюу хүний нөөц, хууль эрх зүйн алба гэсэн албыг бий болгож байгаатай холбоотой байгаа юм. Энэ асуудалд захирлыг томилох асуудал яриад байна. Нэхэмжлэгч У.У урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтооно гэдэг шаардлага гаргасан. Урьд эрхэлж байсан ажил гэдэг дээр одоогоор С ХХК-ийн бүтцийн аль хэсэгт томилуулах гээд байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. Өөрөөр хэлбэл хүний нөөцтэй холбоотой чиг үүрэг нь хүний нөөц, хууль эрх зүйн алба руу шилжээд орчихсон нэг үйл баримттай. 2 дахь үйл баримт нь захиргаа аж ахуйн хэлтэс гээд өөрийнх нь хариуцаж байсан 2 дахь хэлтсийн чиг үүрэг худалдан авалт, аж ахуйн алба руу шилжээд орчихсон үйл баримт болоод байгаа юм. Нэхэмжлэгч маргааны явцад юу гэж маргаад байна вэ гэвэл намайг Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал н.Жамбалсүрэнгийн оронд томилох ёстой байсан юм. Би хуульч мэргэжилтэй биш ч гэсэн тухайн ажил үүргийг гүйцэтгээд явах чадвартай байсан гэдэг тайлбар гаргаж мэтгэлцэж байна. С ХХК-ийн дүрэм, хэргийн материалд авагдсан. Энэ дүрмийн 12.4-д дэх хэсэгт гүйцэтгэх захирлын дэргэд захирлуудын зөвлөлд ажиллах ба 7 хоног бүр бүрэлдэж компани өдөр тутмын үйл ажиллагааны талаар зөвлөлдөн тэмдэглэл хөтөлнө гэсэн компанийн дүрмийн зохицуулалт улсын бүртгэлд бүртгэлтэй. Энэ зохицуулалтынхаа хүрээнд 1 дүгээрт захирлуудын зөвлөл С ХХК дээр байгаа.

Хоёрдугаарт сонгон шалгаруулалтыг яагаад тэгж хийсэн бэ гэдэг үйл баримтыг ярих гэж байх шиг байна. С ХХК-ийн ажилтан сонгон шалгаруулах журам гэж байгаа. Журмын 7.1 дэх хэсэгт удирдах албан тушаалтан буюу газар албадынхаа захирлуудыг томилох, чөлөөлөх асуудлыг үйл ажиллагааны захирал журамд заасны дагуу удирдан зохион байгуулах буюу С ХХК-ийн үйл ажиллагааны захирал П.Э гэдэг хүн энэ процессыг удирдаж зохион байгуулж байгаа ийм үйл баримт хэргийн материалд авагдаад хурлын тэмдэглэл хэлбэрээр оччихсон байгаа юм. Энэ хурлын тэмдэглэлийг цохож дурдах юм бол шинээр бий болж байгаа хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал гэдэг албан тушаалтандаа ямар шаардлага тавих вэ гэхлээр 3 зүйлийг ярьж байгаа. Мэргэжил, боловсрол, олон жил удирдах албан тушаалтанд ажиллаж байсан байдал гэдэг зүйлий харгалзаж үзэж байгаа. Үүний хүрээнд хүний нөөц, хууль эрх зүйн алба гэдэг утгаараа хууль эрх зүйн мэргэшилтэй, энэ талаар удаан хугацаанд ажилласан болон удирдах албан тушаалтан буюу компанидаа олон жил удирдах албан тушаалд ажилласан гэдэг үндэслэлээр Ө.Ж гэдэг хүнийг Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлаар томилоод байгаа юм. Өмнө нь ч гэсэн хүний нөөц, хууль эрх зүйн алба 2017 оноос хойш явахдаа Ө.Ж гэдэг хүн албаны захирлаар ажилладаг байсан. 2021 оны хооронд Хууль эрх зүйн албаны захирлаар ажилласан, буцаад бүтцийн тушаалыг нийлүүлэх үед эргээд энэ захирлаар томилогдож байгаа ийм үйл баримт тогтоогдож байгаа юм.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудлыг хөндөхгүй бол болохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөрийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болсон эсхүл өөр ажилд сэлгүүцэн ажиллуулсан тохиолдолд ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороонд хандах эрхтэй гэдэг эрх У.Уд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2 дугаар зүйлд заасны дагуу олгогдсон. 30 хоногийн дотор 3 талт харан хороонд хандана. 154.3-д 3 талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдүүлнэ. 154.8-д 3 талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зохицуулсан. Процессын хоногийг нь тооцвол гурванталт хороонд тооцоод үзэх юм бол 3 талт хороонд гомдол гаргах 30 хоногийн хугацаа, 3 талт хороо нь тэрийгээ шийдвэрлэх 10 хоногийн хугацаа, шийдвэрийг нь эс зөвшөөрөх юм бол гомдол гаргах 10 хоногийн хугацаа гээд нийтдээ 54 хоногийн хугацааны дотор нэхэмжлэгч У.У шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд С ХХК У.Уг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 11 өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж хүртэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг үндэслээд хэзээ 3 талт хороонд хандсан талаар үйл баримт байхгүй хэр нь 2023 оны 10 дугаар 12 дугаар сарын 4-ний өдрийн 3 тоот хорооны шийдвэр гэдэг зүйлийг бол материалд хавсаргаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ерөнхий агуулгын хүрээнд аваад үзэх юм бол өмнө нь хэлсэнчлэн 54 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой бол энэ хугацаа хэтрээд 69 хоног болоод байна. Энэ дээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үү, үгүй юу гэдэг үйл баримтыг шүүх дүгнэж үзээсэй. Шүүхийн процессын ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг үндэслэлийг ойлгож байгаа. Гэтэл хуулиар олгогдсон 54 хоногийн хугацаанаас хэтэрсэн үйл баримт тогтоогдоод байгаа юм.

"2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалин хөлсний олговор 1,611,378 төгрөг, цалин хугацаанд нь олгоогүй алданги 805,689 төгрөг нийт 2,417,067 төгрөг гаргуулах" шаардлага бүхий 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна... хууль болон Компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн "С ХХК буюу ажил олгогчийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч У.Уд "Мэдэгдэх хуудас" хүргүүлсэн... Гүйцэтгэх захирлын Б-636 тоот тушаалын 3 дахь хэсэгт Ажил хүлээлгэн өгөх сүүлийн хугацааг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т "Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй". "С" ХХК-ийн "Ажил үүрэг хүлээлцэх журам"-ын 6.3.2 дугаар зүйлийн 6.3.2.1-т "Ажилтан нь журмын дагуу өөрийн эрхэлж байсан ажил үүргийг хүлээлгэж өгнө", 6.3.2.3-т "Албан ажлын хэрэгцээнд хэрэглэж байсан эд хөрөнгө, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, цалин хөлс, бусад холбогдох тооцоог хийж дуусгана" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч У.У өнөөдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хууль, "С ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар өөрийн ажил үүргийг зохих журмын дагуу хүлээлгэж өгөөгүй, ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудас зурагдаагүй байдалтай байна. Нэхэмжлэгч өөрийн хариуцан ажиллаж байсан ажил үүргээ хүлээлцээгүй атлаа "С" ХХК-аас олговор нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч У.Угийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчидоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар Б-636 тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, У.Угийн иргэний үнэмлэхний хуулбар, С ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 110 Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт,

 

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар Б-593 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар ТГ-2018/47 Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 18/58 Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 01/73 Нууц хадгалах гэрээний хуулбар, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дугаар Б-71 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 2019/03 Хөдөлмөрийн гэрээ, У.Угийн Цалин хөлсний тодорхойлолтын хуулбар, Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар Б-636 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, дугаар ... Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн бакалаврын дипломын хуулбар, У.Угийн 2022 оны 7,8,9,10 дугаар саруудын цагийн тайлангийн нэгтгэлийн хуулбар, У.Угийн 2022 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн жагсаалтын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар А-54 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, С ХХК-ийн ажилтнуудын 2022 оны ээлжийн амралтын хуваарийн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 22 С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 022 тоот С группийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 21 С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн хуулбар, С ХХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 21 тоот тогтоолын С группийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хуулбар, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 1802 С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, С ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1802 тоот С группийн 2018 оны бүтэц, зохион байгуулалт, орон тооны хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 1903 С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, С ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1903 тоот С группийн 2019 оны бүтэц, зохион байгуулалт, орон тооны хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн дугаар 20/10 С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, С ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20/10 тоот С группийн 2020 оны бүтэц, зохион байгуулалт, орон тооны хуулбар, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар 21/03 С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21/03 тоот С группийн 2021 оны бүтэц, зохион байгуулалт, орон тооны хуулбар, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаар А-30 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А-30 тоот тушаалын Хүний нөөц, Захиргааны албаны бүтэц зохион байгуулалтын хуулбар, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А-30 тоот тушаалын Хүний нөөц, Захиргааны албаны ажлын байрны нэршил, орон тоо, ажилтнуудын томилгооны хуулбар, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-32 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-32 тоот тушаалын Хууль, эрх зүйн албаны бүтэц зохион байгуулалтын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-32 тоот тушаалын Хууль, эрх зүйн албаны ажлын байрны нэршил, орон тоо , ажилтнуудын томилгооны хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 22/17 С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот С группийн 2022 оны бүтэц, зохион байгуулалт, орон тооны хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А-141 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А-141 тоот Хүний нөөц, хууль эрх зүйн албаны бүтэц зохион байгуулалтын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А-141 тоот Хүний нөөц, хууль эрх зүйн албаны ажлын байрны нэршил, орон тоо, ажилтнуудын томилгооны хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн С ХХК-ийн захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Б-942 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 109 Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Б-942 Цалин хөлсний тохиролцооны хуулбар, 109 тоот Хөдөлмөрийн гэрээний Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Б-63 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, дугаар D200920158 Монголын Улсын Их сургуулийн Бакалаврын дипломын хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дугаар Б-63 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А-39 тоот С группийн Албаны захирлуудын 2021 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, бонус, цалингийн хуулбар, Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолын дугаар N22/01 С ХХК-ийн дүрмийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дугаар А-132 С ХХК-ийн дүрмийн хуулбар, гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар А-132 Худалдан авалт, аж ахуйн албаны бүтэц, зохион байгуулалтын хуулбар, гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар А-132 Худалдан авалт, аж ахуйн албаны нэршил, орон тоо, ажилтнуудын томилгооны хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар хүргүүлэх тухай П.Эийн тайлбар, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Гэрч Б.Мөнхзулын мэдүүлэг, 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбарууд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2022/16125 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 181/ШЗ2023/17889 Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар,

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч У.У нь хариуцагч С ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалин хөлс 1,611,378 төгрөг, алданги 805,689 төгрөг нийт 2,417,067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэл өгөөгүй, ажиллаж байсан албан тушаалын орон тоо бодитой хасагдаагүй, зөвхөн нэршил өөрчлөгдсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон./хх-ийн 1-2-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

6. Хариуцагч С ХХК нь "С" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07-р сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоолоор "С группийн 2022 оны бүтэц зохион байгуулалт, орон тоо"-г шинэчлэн баталсан ба тус тогтоолын Хавсралт №1-р Үйл ажиллагааны газрын бүтцэд хуучнаар Хүний нөөц, захиргааны алба, Хууль эрх зүйн албыг нэгтгэж "Хүний нөөц, Хууль эрх зүйн алба"-ыг шинээр байгуулсан. Үүнтэй холбоотойгоор "Хүний нөөц, захиргааны албаны захирал", болон "Хууль, эрх зүйн албаны захирал" албан тушаалын орон тоо хасагдаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэлийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалин хөлс 1,611,378 төгрөг, алданги 805,689 төгрөг нийт 2,417,067 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тушаалд ажил хүлээлгэн өгөх сүүлийн хугацааг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, "С" ХХК-ийн "Ажил үүрэг хүлээлцэх журам"-ын 6.3.2 дугаар зүйлийн 6.3.2.1, 6.3.2.3 дахь хэсэгт заасан ажил хүлээлгэн өгөх үүргээ ажилтан биелүүлээгүй үндэслэлээр татгалзсан.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч У.У нь "С ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/03 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хүний хөгжлийн хэлтсийн менежер" албан тушаалд анх томилогдсон, С ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21/03 тоот тогтоолоор С группийн 2021 оны бүтэц зохион байгуулалт, орон тоо"-г шинэчлэн баталсан ба тус тогтоолоор компанийн Үйл ажиллагааны газрын бүтцэд Хүний нөөц, захиргааны алба, Хууль эрх зүйн алба гэсэн 2 албыг шинээр байгуулсан ба Хүний нөөц, захиргааны албаны захирлын албан тушаалд Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн Б-87 тоот тушаалаар нэхэмжлэгч У.Уг томилж, түүнтэй байгуулсан 2019/03 тоот Хөдөлмөрийн гэрээний Хавсралт №2-т нэмэлт, өөрчлөлтийг оруулж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 24-44-р тал/

7.2 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-363 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаалаар У.Утой байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /1-р хх-ийн 11, 45-р тал/

С ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоолоор "С группийн 2022 оны бүтэц зохион байгуулалт, орон тоо"-г шинэчлэн баталсан ба тус тогтоолын Хавсралт №1-р Үйл ажиллагааны газрын бүтцэд байсан Хүний нөөц, захиргааны алба, Хууль эрх зүйн албыг нэгтгэж Хүний нөөц, Хууль эрх зүйн алба-ыг шинээр байгуулж, "Хүний нөөц, захиргааны албаны захирал" болон "Хууль, эрх зүйн албаны захирал" албан тушаалуудыг тус тус хасч, С ХХК-ийн Үйл ажиллагааны газар"-ын Хүний нөөц, хууль эрх зүйн алба-ны захирлаар тус албан тушаалд хуучин Хууль эрх зүйн албаны захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан Ө.Жг томилж, нэхэмжлэгч У.Утой байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

7.3 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-363 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1.2 дах хэсэг, Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоолд тус тус үндэслэсэн.

7.4 С ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилтан У.Уд мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлд С ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоолоор Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Үйл ажиллагааны газраас Хүний нөөц, захиргааны албаны захирал ажлын байр байхгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 сарын дараа цуцлах тухай үүгээр мэдэгдэж байна.

Та энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш Тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай шийдвэр гарах хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх шаардлагагүй бөгөөд энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасны дагуу олговор олгох болно гэжээ./хх-ийн 44-р тал/

Ажилтанд танилцуулсан мэдэгдэлд ...мэдэгдэл хүлээн авсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, ажилтан У.У гэж гарын үсэг зурсан, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуульд заасан хугцаанд мэдэгдэл аваагүй гэсэн байх боловч мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч мэдэгдсэн болох нь нэхэмжлэгч У.Угийн шүүх хуралдаанд гаргасан ...Ажил хүлээлцэх тухайд 2022 оны 10 дугаар сарын 28-нд мэдэгдэл хүлээж аваад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр С ХХК-д очиж эрүүл мэндийн шалтгаанаар дээшээ шатаар гарч чадахгүй байсан учраас хүний нөөцийн мэргэжилтнээ дуудсан гэх тайлбар, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 236-242-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

7.5 Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэл, тайлбараар тус тус нотлогдож байна./хх-ийн 1-2, 9-11-р тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасантай нийцжээ./хх-ийн 1-2, 9-11-р тал/

Хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч тал нь маргаж байх боловч хэрэгт цугларсан баримтын хүрээнд гурван талт хороо нэхэмжлэгчийн өргөдлийг хэзээ хүлээн авсан, хүлээн аваад хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгчийн буруугаас хугацаа хэтэрсэн эсэх зэрэгт дүгнэлт хийж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

7.6 С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 дугаар тогтоолоор С группийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталж, нийт орон тооны өөрчлөлтийг уг тогтоолын хавсралт №1-д зааснаар баталсан байна. /хх-ийн 90-р тал/

7.7 С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-363 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр үйл ажиллагааны газрын Хүний нөөц, Захиргааны албаны Захирал ажлын байрны орон тоо хасагдсан тул У.Утой байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүнд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдэгдлийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр цуцалсугай, У.Уд ажлаас халагдсаны тэтгэмжийг 2,5 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгосугай гэжээ.

7.8 "С" ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоолоор "С группийн 2022 оны бүтэц зохион байгуулалт, орон тоо"-г шинэчлэн баталсан ба тус тогтоолын Хавсралт №1-р Үйл ажиллагааны газрын бүтцэд хуучнаар Хүний нөөц, захиргааны алба, Хууль эрх зүйн албыг нэгтгэж "Хүний нөөц, Хууль эрх зүйн алба"-ыг шинээр байгуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар "ажлын байр хасагдсан" үндэслэлээр нэхэмжлэгч У.Утой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гүйцэтгэх захирлын Б-636 тоот тушаалын 3 дахь хэсэгт Ажил хүлээлгэн өгөх сүүлийн хугацааг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоожээ.

 

7.9 Хариуцагч С ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт "Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэж зааснаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар өөрийн ажил үүргийг зохих журмын дагуу хүлээлгэж өгөөгүй гэх боловч, нэхэмжлэгч өөрт байсан эд зүйл, бичгэн болон файл хэлбэрийн баримтуудыг ажилтнаар дамжуулан хүлээлгэн өгсөн талаар тайлбарлаж, энэ талаар гэрчийн мэдүүлгээр нотлосон, хариуцагч тал ямар эд зүйл, баримт материалыг хүлээлгэн өгөөгүй гэж үзсэн талаар баримтаар нотлоогүй байх тул энэ үйл баримтад нэхэмжлэгч У.Уг буруутгах үндэслэлгүй./хх-ийн 234-235-р тал/

 

7.10 Нэхэмжлэгч У.Уронгоо нь өөрийн урьд ажиллаж байсан ажлын байр болох Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, Захиргааны албаны Захирал ажлын байрны орон тоо хасагдсан үйл баримтыг эс зөвшөөрч тухайн ажлын байрны гүйцэтгэж байсан чиг үүрэг хэвээр байгаа зөвхөн нэршил өөрчлөгдөж Хүний нөөц, хууль эрх зүйн алба нэртэй болсон, бодитой бус гэж тодорхойлсон.

 

Шүүх маргаан бүхий тушаалын уг үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Хариуцагч С ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21/03 тоот тогтоолоор С группийн 2021 оны бүтэц зохион байгуулалт, орон тоо"-г шинэчлэн баталж, тус тогтоолоор компанийн Үйл ажиллагааны газрын бүтцэд Хүний нөөц, захиргааны алба, Хууль эрх зүйн алба гэсэн 2 албыг шинээр байгуулсан ба Хүний нөөц, захиргааны албаны захирлын албан тушаалд Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн Б-87 тоот тушаалаар нэхэмжлэгч У.Уг томилсон үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 72-89/

 

Хүний нөөц, захиргааны алба нь бүтэц, зохион байгуулалтын хувьд хүний нөөцийн хэлтэс, Захиргаа, аж ахуйн хэлтэст, Хууль, эрх зүйн алба нь Хянан нийцүүлэлтийн хэлтэс, Хуулийн хэлтэст тус тус хуваагдаж байсан. /хх-ийн 77, 84-р тал/

 

Одоо шинээр байгуулагдсан бүтэц зохион байгуулалтын хувьд дээрх хоёр албаны зарим чиг үүргийг нэгтгэж, нэхэмжлэгч У.Угийн ажиллаж байсан Хүний нөөц, захиргааны алба-ны чиг үүргээс Хүний нөөцийн хэлтэс-ийн чиг үүргийг шинээр бий болсон Хүний нөөц, Хууль, эрх зүйн албанд нэгтгэсэн болох нь хэрэгт авагдсан Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-141 тоот тушаалын 1-р хавсралтаар нотлогдож байна./хх-ийн 93-р тал/

 

Харин үлдэх Захиргааны албаны чиг үүрэг нь Худалдан авалт аж ахуйн хэлтэст шилжсэн болох нь хариуцагч талын тайлбар, С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоол, түүний 1 дүгээр хавсралт, Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А-132 тоот тушаалын 1-р хавсралт зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 90-91-р тал/

 

С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот "С группийн 2022 оны бүтэц зохион байгуулалт, орон тоо"-г шинэчлэн баталсан тогтоол, түүнд үндэслэн гарсан Гүйцэтгэх захирлын холбогдох тушаалуудаас харахад "Хүний нөөц, захиргааны албаны захирал" болон "Хууль, эрх зүйн албаны захирал" албан тушаалууд тус тус 1, 1 байсан орон тоог хасч шинээр бий болсон Хүний нөөц, Хууль, эрх зүйн алба-ны захирлын албан тушаалд урьд "Хууль, эрх зүйн албаны захирал"-аар ажиллаж байсан Ө.Жг томилж, нэхэмжлэгч У.Утой байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албаны чиг үүрэг нь хоёр өөр хэлтэс рүү шилжүүлсэн, нэхэмжлэгчийн маргаж буй/өөрийн ажлын чиг үүрэг шилжсэн, хэвээр хадгалагдаж байгаа гэх албан тушаал/ Хүний нөөц, хууль эрх зүйн алба-ны захирлаар хууль эрх зүйн боловсрол эзэмшсэн, хуульчийн гэрчилгээ авсан ажилтанг сонгон авах шалгаруулалт тавигдаж, тус албан тушаалд Ө.Жг томилох шийдвэр гарсан гэж, нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэж тус тус маргаж байх боловч шүүх нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан чиг үүрэг бүхэлдээ Хүний нөөц, Хууль эрх зүйн алба руу шилжээгүй байх тул урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж үзэв.

 

7.11 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж зааснаар ажил олгогч мэдэгдлийг хуульд заасан хугацааны өмнө мэдэгдсэн.

 

8. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний олговор 1,611,378 төгрөг, алданги 805,689 төгрөг нийт 2,417,067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч ажилтанг ажил үүргээ хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр эс зөвшөөрсөн.

 

8.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасан бөгөөд мэдэгдэлд ажил үүргээ гүйцэтгэх шаардлагагүйг дурдаж, маргаан бүхий тушаалд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр үүрэгт ажлыг тасалбар болгож, ажил хүлээлцэх хугацааг мөн хугацаагаар заасан.

 

8.2 Ажил үүргээ хүлээлгэн өгч, тойрох хуудас зуруулаагүй шалтгаанаар тухайн хугацааны олговрыг олгоогүй гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зааснаар мөн хугацааны олговрыг олгох нь зүйтэй.

 

Олговрын тооцооллын хувьд зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр хариуцагч С ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

8.3 Нэхэмжлэгч дээрх олговорт ногдох алданги 805,689 төгрөгийг шаардсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж заасан нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй тул алданги 805,689 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.4.2, 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан ба ажлаас чөлөөлсөн тушаалд 2,5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан, хариуцагч шүүх хуралдаанд тэтгэмжийг олгохоос татгалзаагүй боловч нэхэмжлэгчийг ажилаа хүлээлгэн өгөөгүй гэх нөхцөл зааж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар хуульд нийцэхгүй, уг үүргээ биелүүлэх үүрэгтэй болохыг дурдав.

10. Хариуцагч талаас нотлох баримтаар гарган өгсөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий тус шүүхэд хаяглан гаргасан П.Э гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх үнэлэх боломжгүй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээний шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 40,732 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас 1,611,378 төгрөгийн олговрыг гаргуулж нэхэмжлэгч Урангоод олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, алданги 805,689 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 40,732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА