Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/07

 

Ц.Отгоннямд холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Н.Баасанжав Шүүгдэгч Ц.Отгонням Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Отгоннямын давж заалдах гомдлоор Ц.Отгоннямд холбогдох 1824000210052 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Яллагдагч Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант баг хаягаар оршин суудаг Дайртан овогт ЦэндАюушийн Отгонням /регистрийн дугаар: ИЦ85022713/.

рьд Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан. Хэрэг хариуцах чадвартай. Шүүгдэгч Ц.Отгонням нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр 805 ширхэг буюу 144.876 метр.куб мод бэлтгэж ойн санд 15.646.608 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Дайртан овогт Цэнд-Аюушийн Отгоннямыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Отгоннямыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгоннямд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгч Ц.Отгонням нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгоннямаас 35,031,434 /гучин таван сая гучин нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгоннямаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх-цагаан алаг өнгийн 2 ширхэг хөрөө, 4 метрийн урттай, 805 ширхэг шинэс модыг борлуулж хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, дутсан тохиолдолд шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Отгоннямын хувьд оногдох эд хөрөнгө болох 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн үнэ бүхий 76 м.кв талбайтай 3 өрөө байшинг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг чирэгч /нийлүүлж холбоод 1 мэт болгосон/-ийг устгасугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Отгоннямаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,683,200 /гурван сая зургаан зуун наян гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан Завхан аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ц.Отгонням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шуудангаар хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний хувьд тухайн хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээнд хохирлыг барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн уг хэрэгт үндсэн хохирол нөхөн төлбөр хэмжээг нэгтгэн бодсон нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд хохирлоо төлсөн гэм буруугаа гэмшиж байгаа, нөхөн төлөхөө илэрхийлсэн модны ширхэг зөрүүтэй байгааг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэн болгож өөрчилж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ц.Отгонням давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг тэнсэн харгалзах болгож өгнө үү гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Ц.Отгоннямаас модны төлбөрт 20 сая төгрөг төлсөн байгаа. Ц.Отгонням нь гбуруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу тэнсэн харгалзах боломжтой, хохирлын 80 гаруй хувийг төлж барагдуулсан гэж үзэж байна гэв. Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасдүгнэлтэндээ: Ц.Отгонням нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 06-нөдрийн хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Саравч гэх улсын тусгай хамгаалалттай газраас 805 ширхэг буюу 144 м3 модыг бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хорих ялын дээд хэмжээг 5 жилээр оногдуулахаар тогтоосон хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн хүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэхээс гадна тухайн хүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд тухайн мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт 805 ширхэг мод бэлтгэснээрээ ойн санд тэр их хэмжээний хохирол учирсан байгаа 805 ширхэг мод эргэж ургахдаа асар их хугацаа шаардах болно. Хувийн байдлын хувьд 2014 онд мөн мод хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж гэм буруутайд тооцож 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэн харгалзах ял авч байсан. Гэтэл уг хүн нь энэ гэмт хэрэгтээ гэмшээгүй дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байх тул тэнсэн харгалзах боломжгүй гэж үзэж байна. Хохирол хор уршгийн шинж чанарын хувьд мөнгөн дүнгээр бодоод үзэхэд 46.939.824 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хохирол нь Эрүүгийн хуульд зааснаар үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирлыг ойн санд учруулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.Отгоннямд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Шүүгдэгч Ц.Отгонням нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Саравч гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр 805 ширхэг буюу 144.876 метр.куб шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэний улмаас ойн санд 46.939.824 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Л.Баттулга, иргэний нэхэмжлэгч Ж.Төгсбилэг, гэрч Б.Гүррагчаа, П.Энхсайхан, Д.Болдбаяр, Т.Пүрэвдорж, Ц.Ганболд, Г.Лхагва-Очир, С.Баяржаргал, Б.Пүрэвсамбуу, Б.Жадамба, О.Баярсайхан нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай акт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун –Эхийн Саравч гэх газраас 8 удаагийн тээвэрлэлтээр ачсан моднуудыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд буулгаж, хүлээлгэн өгсөн баримт/хх1-ийн 91-93хуудас/, мөрдөгч Т.Лхагварагчаагийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1-ийн 145-148 хуудас/, Тарвагатайн нурууны Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаансаас ирүүлсэн албан бичиг/хх1-ийн 66 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийг үйлдлийг зөв зүйлчилж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна. Түүнчлэн шүүх шүүгдэгч Ц.Отгоннямын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тооны морь, 2 ширхэг цахилгаан хөрөө, 2 ширхэг чирэгч зэргийг хэрхэхийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцсэн байна. Шүүгдэгч Ц.Отгонням давж заалдах гомдолдоо “...би 2018 оны 03 дугаар сарын 03- ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэнээ хүлээн зөвшөөрч ойн санд учруулсан хохирол болох 46.939.824 төгрөгнөөс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэл 11.908.390 төгрөгийг барагдуулж, үлдэгдэл 35.031.434 төгрөгийг төлж барагдуулах гэрээ байгуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэн болгож өөрчилж өгнө үү гэжээ. Шүүдэгч улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр 805 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэнээ хүлээн зөвшөөрч ойн санд 46.939.824 төгрөгний хохирол учруулсанаас анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хүртэл 11.908.390 төгрөгийг, давж заалдах шатны шүүх хуралдаан болоход 20.000.000 төгрөгийг төлж ойн санд учруулсан нийт хохирлоос 32.000.000 төгрөгийг төлж, 14.000.000 төгрөгний хохирол үлджээ. Гэвч Ц.Отгонням нь үлдэгдэл 14.000.000 төгрөгний хохирлыг хэрхэн төлөх талаар орон нутгийн төрийн захиргааны байгууллага болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргатай буюу хохирогчтой ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна. Харин Ц.Отгонням нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэстэй буюу Ж.Төгсбилэгтэй хохирол нөхөн төлөх талаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь 3-р хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагджээ. Энэ байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Отгонням нь ойн санд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх ба түүнийг хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Отгоннямд оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, хохиролоо нөхөн төлсөн байдал, гэм бурууд тохирсон байх бөгөөд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Отгоннямын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Отгоннямын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ